antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 18, 2011 Comments are off

Жолоочийн даатгалын тухай шинэ хууль батлагдлаа

нийтлэсэн admin

Тээврийн хэрэгслийн жолоочийг хариуцлагын албан даатгалд хамруулах, зам, тээврийн ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчийн эрхийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулах зорилгоор тус хуулийг өнгөрсөн сард баталсан.

Өөрөөр хэлбэл шинээр тээврийн хэрэгсэл авч байгаа иргэн бүр жолоочийн хариуцлагын даатгалд заавал даатгуулсан байх ёстой гэнэ. Энэ талаар Авто тээврийн газрын хуулийн зөвлөх Д.Намсрайжаваас тодрууллаа.

-Шинээр батлагдсан хуулийн талаар мэдээлэл өгөхгүй юу. Хууль хэзээнээс хэрэгжих вэ?
-Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын тухай хууль тогтоомж нь 2011 оны аравдугаар сарын зургааны өдөр батлагдсан. Тухайн хуульд зааснаар тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр жолоочийн даатгалд заавал хамрагдах, хохирогчид нөхөн төлбөр олгох, жолоочийн даатгалд даатгуулаагүй жолооч замын хөдөлгөөнд оролцохгүй байх, зам тээврийн ослын улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, учирсан хохирлыг барагдуулах санхүүгийн эх үүсвэр бий болгох зорилготой. Тэгэхээр манай байгууллагад хандан шинээр автомашины дугаар, гэрчилгээ авах гэж байгаа хүмүүс жолоочийн даатгалд заавал хамрагдсан байх ёстой болж байгаа юм. Энэ хууль нь 2011 оны 12 сарын нэгнээс мөрдөгдөнө.

-Тэгэхээр хуучин жолоочид, автомашинтай хүмүүст энэ хууль хамаатай юу?
-Мэдээж тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр жолоочийн даатгалд заавал даатгуулна. Хэрэв өмчлөгч жолоочийн даатгалд даатгуулаагүй тохиолдолд тээврийн хэрэгслийг ашиглан замын хөдөлгөөнд оролцох, тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт оруулах, улсын бүртгэлд бүртгүүлэхийг хориглоно. Тэгэхээр жил бүрийн авто тээврийн улсын үзлэг дөрөвдүгээр сард эхэлдэг шүү дээ. Тэрнээс өмнө л даатгуулах хэрэгтэй.

-Даатгалын үнийн талаар?
-Суурь хураамжийг заавал төлнө. Энэхүү суурь хураамж болон даатгуулсан мөнгөөр сан бүрдүүлнэ. Энэ нь бусад даатгалын хэлбэрийн сангаас тусдаа бүртгэлтэй, бие даасан данс ба санхүүжилтийг төвлөрүүлэх, сангийн хөрөнгийг шилжүүлэх, зарцуулах журмыг Санхүүгийн зохицуулах хороо батална. Даатгалын суурь хураамж нь “А” ангиллын тээврийн хэрэгсэлд 12500 төгрөг, “В” ангилалд 33000 төгрөг, “С” -д 42500 төгрөг, “D”-д 53000 төгрөг, “Механизм” ангиллын тээврийн хэрэгсэлд 12500 төгрөг гэх мэтээр үнэлэгдэнэ. Гэхдээ жолооч 40, 50-н сая төгрөгийн машин уначихаад 33000 төгрөгийн хураамжийг төлөөд өөрт учирсан хохирлоо барагдуулна гэвэл боломжгүй. Тухайн автомашиныхаа үнэлгээг тооцон даатгуулах хэрэгтэй.

Мөн даатгалд үл хамрагдах тээврийн хэрэгслийн өмчлөгч гэж байгаа. Энэ нь Монгол Улс гишүүнээр элсэн орсон олон улсын албан журмын даатгалын холбооны гишүүн орны даатгалын эрх бүхий байгууллагад даатгуулсан этгээд энэ хуулиар тогтоосон даатгалд хамрагдахгүй байж болно. Мөн замын хөдөлгөөнд оролцдоггүй байлдааны тусгай зориулалттай тээврийн хэрэгсэлд энэ хууль хамаарахгүй.

-Жолооч хохирлоо хэрхэн барагдуулах вэ. Хохирол барагдуулахад олгох мөнгөний хэмжээ гэж байгаа юу?
-Жолоочийн даатгалын сангаас нөхөн төлбөр олгохтой холбоотойгоор 2013 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн хохирлын нөхөн төлбөрийг олгоно. Даатгагч, хохирол үнэлэгч болон хуульд заасан эрх бүхий этгээд нь хохирогчийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирсан хохирлын хэмжээг журмын дагуу тодорхойлно гэсэн заалт бий. Мөн даатгалын гэрээнд заасан хэмжээнээс илүү гарсан хохирол учирсан тохиолдолд болон хохирогчийн сэтгэл санааны, тээврийн хэрэгслийн ачаанд учирсан хохирол зэргийг даатгалын тохиолдолд үл хамааран нөхөн төлбөр олгохгүй.

-Даатгалаас орсон хөрөнгө хаашаа орох вэ. Тэрийг ямар байдлаар захиран зарцуулах вэ?
-Мэдээж хохирол барагдуулахад зарцуулагдана. Мөн хуульд зааснаар дараах хэд хэдэн байдлаар даатгалын сангийн хөрөнгийг зарцуулна. Үүнд жолоочийн даатгалын мэдээллийн сан хөтлөх, шуурхай алба, сангийн үйл ажиллагааг санхүүжүүлэх, зам, тээврийн ослыг бууруулахад чиглэсэн сургалт, сурталчилгааг санхүүжүүлэх юм.

-Тэгвэл даатгуулагч хохирол гарсан тухайд хэнд хандах ёстой вэ?
-Даатгалын тохиолдол гаргасан жолооч зугтаасан бол хохирогч шуурхай алба, цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ. Хохирогч нь амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөндөө учирсан хохирлыг нотлох бүх мэдээллийг даатгагч, шуурхай алба, даатгалын хохирол үнэлэгчид гаргаж өгөх үүрэгтэй ажиллана.

Ч.Уянга


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car