“Женко” Х.Баттулгын толгойлдог Ардчилсан холбоо хөдөлгөөнд орж, орон даяар гишүүнчлэлээ сэргээн, үнэмлэхээ шинэчлээд эхэллээ. Аль ерээд онд үнэмлэх аваад сураг алдарсан нөхдийг дуудаж байгааг ч эх сурвалж хэлэв. Тэр ч бүү хэл зарим партизануудад байр орон сууц өгсөн сураг ч дуулдана. Үүнтэй зэрэгцээд Х.Баттулга ямар нэгэн хөдөлгөөн хийх нь гэсэн хар хэнд ч бууж таарна. Өнгөцхөн харахад Ардчилсан холбоог хүчирхэгжүүлж, Засгийн эрхийг булаах төлөвлөгөө мэт харагдана. Бүр наандаж харвал ойн хүрээндэх ажил мэт харагдана. Гэвч алсдаа Х.Баттулгын “Монгол Улс” гэсэн компани байгуулах хэтийн төлөвлөгөө хэрэгжиж байхыг ч үгүйсгэх арга алга. Өөрөө ч “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэгт орохдоо Сингапур, Малайз гэх мэт хөгжингүй орнуудын загварыг яриад ерөөсөө л компанийн системээр ажиллаад босчихсон. Манайх болохгүй зүйл үгүй хэмээж байв. Х.Баттулгын энэ ажиллагаа эртнээс эхтэй. Тухайлбал, хамтарсан Засгийн газарт ЗТБХБ-ын сайдаар ажиллаж байхдаа “Шинэ төмөр зам” төслийг эхлүүлсэн. Үүний гэрээг өнөө хүртэл тэр өөртөө хадгалсаар байгаа. Яг л өндгөө дарсан элээ шиг харамлаж байгаа, бусдаас. Уг нь зүй ёсоор энэ төсөл өдийд яваад эхэлчихсэн байх учиртай. Бүр цаашлуулж бодох юм бол үр ашгаа өгч эхлэх учиртай. Гэтэл Х.Баттулга өөрийнхөө хувийн зүйл шиг бусдаас харамласаар байгаад Монголын нүүрсийг үнс болгож байна. Тодотгож хэлбэл, Монголын эдийн засаг унаж байгаа нь Х.Баттулгатай туйлын холбоотой.
Яагаад дараад байгаагийн учир нь өөрөө эрх мэдэлд гарч, өөрөө хийх гэсэн л санаа. Өнөөх “Монгол Улс” компани байгуулах төлөвлөгөөний гол цөм нь “Төмөр зам” төсөл юм. Дараагийн нэг томоохон зүйл бол “Майдар” төсөл. Үүний дараагийн төсөл нь “Жудогийн ордон” барих. Ийм гурван том төсөл байгуулж, “Монгол Улс” компани байгуулах санаархал нь боломжийн сайн хэрэгжиж байна. Гурван том төслийг хувааж аваад үзье. “Майдар” төсөл бол мэдээжийн хэрэг сүсэгтэн олонд барих түүний бэлэг. Үүгээрээ тэр массыг татаж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа. Яагаад гэхээр монголчууд бид чинь шарын шашинт сүсэгтэн түмэн шүү дээ. Үүнийг тэр олж харсан хэрэг. “Шинэ төмөр зам” төсөл бол Монголын эдийн засгийг сэргээх гол цөм. Үүгээрээ тэр нийт түмэнд татагдах төдийгүй. Улстөрийн тавцанд нугарч хугаршгүй өндөр авна. Өнө удаан төрийн өндөрлөгт байх төлөвлөгөө юм. “Жудогийн ордон” бол тэр чигээрээ массыг татах бөгөөд спортын түүхэнд алтан үсгээр тэмдэглэгдэн үлдэх том төсөл. Зөвхөн үүгээр ч зогсохгүй Азийн хэмжээнд нөлөөлөл тогтоох томоохон төсөл мөн. Ингээд л Х.Баттулга төрийн эрхэнд гарч, ёстой өөрийнх нь хэлснээр “Монгол Улс” хэмээх компаниа байгуулаад авна даа. Түүнээс биш бидний төсөөлж байгаа шиг хоёрхон жил Ерөнхий сайдын суудалд залрах сонирхол түүнд байхгүй биз.
Өөрөөр хэлбэл, тэр Н.Алтанхуягтай ноцолдохгүйгээр ээлжээ хүлээхээр шийдсэн хэрэг. Тэгэхээр Н.Алтанхуяг суудлаа алдахаас айх хэрэггүй, өнөөдөртөө. Нөгөө талаар Х.Баттулга Н.Алтанхуягийн ажиллаж байгааг хараад хөх инээд нь хүрч суугаа. Үнэхээр арай ч дээ гээд толгой сэгсэрч суугаа. Би байсан бол хэмээн халаглаж байгаа. Гэхдээ “Монгол Улс” компани байгуулах төсөл хэрэгжихэд ихээхэн саад учирна. Эхлээд нам дотроо ойлголцох хэрэгтэй. Ойлголцохын тулд тэр фракцаа хүчирхэгжүүлэх хэрэгтэй. Тиймийн тулд Ардчилсан холбооны гишүүд дэмжигчдийн хүрээг тэлэх ажиллагаагаа ийнхүү хийж байгаа хэрэг биз ээ. Н.Алтанхуяг шиг “Алтангадас” чигт зөвхөн ханд хаяад бусдыгаа мартдаг байж болохгүй. Үүний дараа тэр улстөрийн намуудтай ойлголцох хэрэгтэй болно. Тэр тусмаа улстөрийн ууган хүчинтэй ойлголцох нь түүнд тийм ч амар биш. Бусад намуудтай ч эв хамтын гэрээгээр ажиллах болно. Энэ бүгдийг давж гэмээнэ “Монгол Улс” компани байгуулах ажиллагаа саадгүй хэрэгжих байх.
С.Баяр
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
Zochid (February 20, 2014 1:13:08 pm )
Зов ш дээ. Наад хун чинь юм хийгээд бна. Яах гэж юм хийж бгаа нэгийгээ Янз бурээр гоочилж бдгийн бэ? Амжилт хусье Баттулгадаа.
-
баагий (February 20, 2014 5:27:48 pm )
майдар цогцолбор гэдэг тэнэг зүйл сэдсэн тэнэг баттулга
-
-
ж (February 20, 2014 1:26:21 pm )
би уул нь мань хүнийг дэмждэг гэхдээ өнгөрсөн хугцаанд мак msc зэрэг компануудийг төмөр зам тавихад нь саад болсон нь их том алдаа болсон гэж үздэг өөрөө энийгээ юү гэж бодож байдаг юм бол одоо тэрний лай ланчигийг бид үүрч байна даа
-
Anonymous (February 20, 2014 2:39:39 pm )
ted muu yumnuud mongo idxees oor yum meddeg yum uu naad xun chin ulsiinxaa toloo l yavj bga
-
zochin (February 20, 2014 2:51:43 pm )
amjilttai yavaa negendee bitgii ataarhaa.TSONJIN BOLDOG shig tom buteen baiguulalt hiigeerei amjilt husie.
-
ХОЙД-ГОЙД (February 20, 2014 3:18:02 pm )
Хөх тэнгэрийн дор Монгол хэмээх улс шиг улс эрвэлзэн буй цагт Монголын төлөө зүтгэсэн шиг зүтгэх хэнч бай таниас надаас, танайхнаас, манайхнаас бүтэн байх, эвтэй байх,тусгаар байх, нэгдсэн байхыг хүсэлгүй яах юм.Би Баттулгыг дэмжинэ.МоАХ бол монгол улсын чих, тархи, сэтгэл зүрх, хүч чадал нь болсон ТББ шүү дээ.25жилийн өмнө яг өдийд Монгол улс дүнсийгээд айдасд автсан мэт,их шуурганы өмнөх нам гүм шиг байсан.Тэдний толгой дээр КГБ,ДоЯа, УТТ,СнЗ, МАХН-ын төв хороо,МХЗЭ-н ТХ байлаа шүү дээ.Ард түмэнд маань эрх мэдэл байгаагүй юм.Тэд дэлгүүрт талханд,маханд, цувтай толгойнд дугааралан өдрийн эхэнхийг өнгөрүүлдэг байсан юм.Одоо одоо яаж байна.Азраггүй адуу мэт та бид дэндүү даварч байна.Алангадас мөнхөд хойд зүгийг заахаа болиоод удаж буй нь адил Алтан гадсын мөхөл ойртон байгаа тэднийг АН биш МАН мөхөөнө.
-
Ã.Áàòíàñàí. (February 20, 2014 3:54:39 pm )
Áè Àðä÷èëñàí íàìûí ãèø¿¿í áèø. Ãýõäýý àðä÷èëàëûã ¿íýí ñýòãýëýýñýý äýìæèæ æèíõýíý óòãààðàà õºã溺ñºé ãýæ õ¿ñýæ ÿâäàã . Õàðàìñàëòàé íü Àðä÷èëñàí íàìûí òîëãîéä áàéãàà õýäýí îëãèàðõè Àðä÷èëàëûã õóâü÷èëæ àâ÷èõààä çàâõàðóóëæ áàéíà. Àðä÷èëàë áîë Ìîíãîëûí á¿õ àðä ò¿ìíèé ºì÷. Ìîíãîëûí àðä÷èëñàí õîëáîî ñýðýõ öàã áîëñîí. Ýðõ ìýäëèéí òºëºº àðä ò¿ìíèéã íàìä õóâààãñàäààñ àðä÷èëàëûí òºëººõ ýãýë àðä ò¿ìíýý ñàëãàæ àâàõ õýðýãòýé. Àðä÷èëàëûã àðä÷èëñàí íàìûí áàòëàõààð õýìæèäýãã¿é ãýäãèéã ÆÅÍÊÎ îäîî íýã óõàìñàðëàà áàéëã¿éäýý. Àìæèëò õ¿ñüå.
-
zochin (February 20, 2014 3:55:07 pm )
Õÿòàäûí Ñèÿíü õîòîä ìàø ýðòíèé, äýëõèéä áàðàã ãàíö áàéäàã äóðñãàëûí ãàçàð ¿ç¿¿ëíý ãýýä ãàíòèã ÷óëóóí ìóçåéí ãîëä áàéðëàõ ñ¿éõ òýðýãíèé æèæèã õóâèëáàð õàðóóëæ áàéñàí.Àðõàíãàéí íóòãààñ ÓÁ èõ ñóðãóóëèéíõíû ìàëòëàãààð ìàø ýðòíèé äóðñãàëò ñ¿éõ òýðýã îëäñîí ãýñýí.¯¿ãýýð ìóçåé áàéãóóëààä,ñóðò÷èëàõàä æóóë÷äûí òîî íýìýãäýíý äýý. Ýíý àæëûã Áàòòóëãà ñàéä èâýýí òýòãýñýí ãýñýí.Àðä ò¿ìýíäýý ýëýãòýé õàíääàã Áàòòóëãà ñàéäàä áàÿðëàëàà.
-
Зочин (February 20, 2014 3:58:10 pm )
Юу ч хийхгүй мөнгө идэж байгаа хүмүүсийг бодвол юм хийж байгаа хүнээ ******ын тогооны үлгэрээр татхаа больмоор юмаа. Энэ сэтгүүлч хэн нэгэн хүний захиалгаар л бичсэн байхдаа.
-
zochin (February 20, 2014 4:09:35 pm )
Hyamadiin Siyan hotod mash ertnii, delhiid barag gants baidag dursgaliin gazar uzuulne geed, Muzein gold bairlah suih teregnii jijig huvilbar haruulj baisan. Arhangain nutgaas UB ih surguuliin malt*****r mash ertnii suih tereg oldson gesen. Uugeer muzei baiguulaad surtchilahad juulchdiin too nemegdene dee.Ene ajliig Battulga said iveen tetgesen gesen. Ard tumendee elegtei handdag Battulga saidad bayarlalaa.
-
УДИРДАГЧ (February 20, 2014 4:27:29 pm )
ЮМ ХИЙЖ БАЙГАА ХҮНИЙГ ГГОЧИЛЖ АМЬДАРДАГ ИЙМЭРХҮҮ ПАРАЗИТНУУД ИХ БАЙГАА БОЛОХООР МОНГОЛ УЛС ХӨГЖИХГҮЙ БАЙГАА ЮМ
-
esergvv (February 20, 2014 4:56:09 pm )
ene hvniig *****lood b.gaa ulsuud uursduu uo hiij b.a daa Battulga MU-d heregtei hvn shvv tsag hugatsaa haruulna bizdee ..
-
Anonymous (February 20, 2014 5:07:55 pm )
odo ch bvr xen ni vnen yriad bgag oilgogoxgvi bn , ug ni bagii gaigvi l yum shig , dotor ni orj bj l medne de . tsoxrongoo barad bn shuu
-
ard tumen (February 20, 2014 5:23:33 pm )
idej uugaad hanaj tsadddaggui nuhud uhlee yu
-
gdgjh (February 20, 2014 5:36:39 pm )
glmgz
-
Зочин (February 20, 2014 6:21:59 pm )
Ард тvмний омчийг хувын кампаниуд хоорондоо vнэ буулгаж Хятадад зарах нь буруу. Статегийн орд “Тор”-ын мэдэлд бvхлээрээ байж нэгдсэн нэг хан******** л зарах хэргтэй. Ард тvмний омчин дээр юун “Чолоот зах зээл” яриад байгаа юм. Ямар ч улсад стратегийн орд “Тор”-ын мэдэлд байдаг. Тэр “Таван толгой” нэгтгэх хэрэгтэй.
-
Сонс (February 20, 2014 7:56:53 pm )
Одоо эхлэх хийх цаг нь уг нь болсон, Гэвч хийсэн дээрдсэн зЮйл нэг их алга, Монгол улсын хЮгжил гэхээр Улаанбаатар орчим болж байвал хЮдЮЮ амьдарч байгаа нь õàìààã¿é áîë÷èõäîã. ñàÿ áèíçåíèé ¿íý íýìýãäýõýä ñîíãîãäñîí ýðõýì ãèø¿¿ä, áèäíèéãýý áîääîã àðä÷èëàã÷èä õàà÷èõâàà. Ìàãíàé õàé÷èõâàà. Áèäíèéãýý áàñ áîäìîîð. Ñîíãóóëü äºõºæ áàéãàà ø¿¿…… Õèéõ ãýæ áàéãàà àæèëä ÷èíü àìæèëò õ¿ñüå
-
bat (February 20, 2014 8:33:27 pm )
turiin ajil biznes bish hiih hugtsaa uchuun l ungurluu yu hiivee uuruu l ulam bayjlaa ***l hudlaa turuus ****val taarna bathuu baterdene batbayr bugd adil batuul baina ****aad uguusee
-
122254115 (February 20, 2014 9:24:46 pm )
Монгол улсад Баттулга шиг аравхан хүн байхад юун бар улс вэ? Арслан заан улс болно байхдаа? Лодойдамба гуайн Тунгалаг ******ир зохиолын гол дүр мөнөөсөө мөөн?
-
hjhkjhkjh (February 20, 2014 11:21:43 pm )
жинхэн юм хийж байгаа хүндээ
-
Jagaa (February 21, 2014 1:11:28 am )
Amjilt husii sanaa zov bol zaya zov gej unen shuu chamaig bolon mongoliig saikhan ireedui huleej bgaa gedegt itgedeg shuu
-
zaya (February 21, 2014 1:35:52 pm )
BOLDOG BOL MONGOL ULSAD GANTSAARAA BAIMAAR BAIH SHIG BNA SAA ENE HUN
-
Зочин (February 22, 2014 12:13:54 am )
Баттулга бол хулгайч хун ? Тэр туугээрээ улдэнэ ? Унэндээ эх оронч гэх хуурамч дур эсгэгч ? АН д байгаа анархист хун юм шиг ? Анархизм ын тодорхойлолтыг олж ун********ай гэж зовлое
-
механик (February 23, 2014 7:04:22 pm )
Энэ Баттулгын компаниуд их дээд сургууль төгссөн залуучуудад их хөгийн цалин өгдөг. аль болох багыг л өгөх гээд байдаг. Тэгсэн мөртлөө монголын хэдэн мянган залуусыг ажилуулан 1,5-2 сая төгрөгийн цалин өгдөг MSS Энержи Ресус -г боломж гарвал байнга доош хийсэн ярилцлага өгч байдаг. Ингэх нь өөрийг нь эвгүй харагдуулж байна гэдгийг ухаардаггүй юм уу хаа******н..
-
irgen (February 24, 2014 3:55:26 pm )
яадаг юм бэ.хийх юмаа хийгээд идэж байхад юу нь болохгүй гэж.тэгээд ч баттулга идээд байх хоосон биш биз дээ
25 Comments