antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 20, 2014 4 comments

Д.Очирбат хордлого аваагүй гэнэ

нийтлэсэн Admin

527-1348041385ochirbat263665УИХ-ын гишүүн асан Д.Очирбат Улаан­баатар хот дахь Баян­хонгор аймгийн нут­гийн зөвлөлийн дар­гаар сонгогдоод удаа­гүй байгаа. Чин­гэл­тэй дүүр­гийн Засаг дар­гаар 10 гаруй жил ажил­­ла­чихаад дараа нь УИХ-ын эрхэм гишүүн болж дөрвөн жил ордонд заларсан энэ эрхмийг баянхонгорчуудын нэ­лээд­ хэсэг нь “Өчнөөн олон жил дарга байхдаа ганц удаа үзэгдээгүй нө­хөр нутгийн зөвлөлийн дарга болчихож” хэмээн жаахан гоочилсон су­рагтай.

Гэхдээ ажлаа аваад удаагүй ч энд тэнд хэв­­лэлийн бага хурал зохион байгуулж өн­гөрсөн Цагаан сараар баян­хонгорчуудтай ба­руун зүүнгүй золголт хийж 20 мянгатаар гарыг нь гайгүй сайн цайл­гасан Д.Очирбат даргыг сүүлийн үед жаа­хан базаахгүй хэл ам дагаад байгаа. Тэр нь юу вэ гэвэл хонгор нутгийнхантайгаа хос­гүй өгөөмөр золголт хийх­дээ сэтгэл нь ихэд хөдөлж сархадаа арай л хэтрүүлчихсэн бо­лол­той.

Гэтэл түүнийг нь муу хүмүүс өлгөн авч “Баянхонгорт золголт хийсэн биш базаахгүй хордлого авсан Очирбат” хэмээн олиггүй үгээр утсан гэнэ.

Харин эрхэм Д.Очир­бат дарга “Өөрсдөө огт амсдаггүй юм шиг олиг­гүй юм ярьдаг нохойнууд вэ. Жаахан халсан нь үнэн, харин хордож, шартсан зүйл огт үгүй” хэмээчихээд хэнэг ч үгүй инээгээд алхаж яв­на. За даа хордсон нь юу л бол. Бас хордоогүй гэхэд баталгаагүй л ийм нэг хэрэг хонгор нутагт болоод өнгөрчээ. Цагаан сар аа гэж.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • zochinzochinzochin (February 20, 2014 2:09:03 pm )

    nohoinuudaa tejeegeed irj huurhii

  • баагий (February 20, 2014 5:32:20 pm )

    ийм гишүүн байдгыг ч мэдэхгүй юм байна. суудал бөглөгч

  • өнөр (February 20, 2014 5:32:36 pm )

    хордоод үхсэн ч үгүйлэхгүй юм байна.

  • Zochinzochin (February 21, 2014 1:16:20 am )

    Umhii amnaasaa hordson bailgui hun oirtohiin argagui umhii yum bilee sanaandgui hajuugaar ni garaad 3-honog buuljsun ****naas door geed boddoo eoo buuljluu

antalya rent a car