antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 20, 2014 Comments are off

“Буянт-Ухаа1” хорооллын орон сууцны захиалгыг ирэх сараас авна

нийтлэсэн Admin

horoolol2“Буянт-Ухаа1” хорооллын эхний ээлжний 567 айлын орон сууц ашиглалтад орсон бөгөөд энэхүү орон сууцанд орох иргэдийн талаарх нарийв­­чилсан журмыг Төрийн орон сууцны корпораци /ТОСК/-оос гар­гахаар болжээ.

Өмнө нь Засгийн газ­­раас зорилтот бүлэгт чиглэсэн хямд өртөгтэй орон сууц ашиглалтад оруулж, орон сууцны журам баталсан. Энэхүү журамтай уалдуулан төрийн ал­бан хаагч, хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настай, залуу гэр бүлүүдэд тавиг­­­дах шаардлага ямар байх та­лаар нарийвчилсан журам батлах аж. Иргэдээс өргөдөл авахдаа цахим хэл­бэрээр буюу ТОСК-ийн вэб сайтаар дамжуулан бүртгэлийг авах юм байна.

Цахим бүртгэ­лийг ашиглахад тодор­­­хой хэмжээний зохи­­цуу­лалт, хийх ажил байгаа учраас ирэх сарын эхээр өргөдлөө авч эхлэхэээр төлөв­лөж бай­гаа гэж ТОСК-ийн ерөнхий захи­­­рал А.Гантулга мэдэгдлээ. Иргэд өргөдөл, материалаа өгөхийн тулд ТОСК дээр дугаарлан, дараа­лал үүс­­­­гэх шаардлагагүй бөгөөд зөвхөн цахим хэлбэрээр бүртгүүлж, өөрийн нууц дугаарыг авах боломжтой.

Цахим хэлбэ­рээр бүртгүүлсэн, 30 хувийн урьдчилгаа мөнгөө төлсөн тохиолдолд байр авах эрхийг нь ТОСК-оос ба­талгаажуулснаар банкинд хандах юм байна.
Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car