antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 17, 2011 1 comment

Нямдорж сайдын хүү Анхбаяр “Улаан гэрлээр” ерөнхий консул боллоо

нийтлэсэн Admin

Үүнийг мэдэхгүй хүн гэж үгүй, тэгсэн мөртлөө ам ангайж, чадварлаг залуусаа явуулъя гэж хэлэх хүн ховор.
Ямартай ч Нямдорж сайдын хүү улаан гэрлээр Ерөнхий консул болчихдог юм байна. Гэтэл зарим нэгэн хүнийг консулаар томилох талаар Ерөнхийлөгчид оруулж, танилцуулна гэх юм. Хэнийг нь танилцуулаад, хэнийг нь шууд томилдог юм бол?. Нямдоржийн хүү Анхбаатар гэгч ер нь хэн бэ? Аавынхаа нэрийг барин Эрдэнэтийн Ганзоригийг сүрдүүлж гэрээ хийсэн нөхөр мөн биз дээ.
Олны үг ортой л гэдэг. Ааваараа далимдуулан бусдыг айлган сүрдүүлж, гэрээ хийсэн гэх яриа олны дунд тарсан л юм билээ.  Нэртэй сүртэй эрхмүүдийн ярьж байсан бяцхан түүхийг энд сийрүүлье. “Ц.Нямдорж сайд Эрдэнэтийн Ганзориг руу утас цохин “Миний хүү чамтай гэрээ хийнэ шүү” гэж хэлсэн байна. Хүү Эрдэнэт үйлдвэрийн захирал Ганзориг руу өөрийн найз нэр нэгт Анхбаярыг явуулжээ. Найз Анхбаяр нь ч Ганзориг дээр очин “Аав явууллаа. Шахааны бизнес хийнэ гээд гэрээ хийсэн аж. Гэтэл хэдхэн сарын дараа Ц.Нямдоржийн хүү, оргинал Анхбаяр очиж, сүрдүүлэн дахин гэрээ хийжээ.” Ийм л жигтэй зүйл олны дунд яригддаг.
Үнэг шиг зальтай, аавынхаа мэдэлд бардсан томоогүй залуу улс орон төлөөлөн гадаадад сууна гэдэг байж болох асуудал мөн үү… Аргагүй дээ. Төрийн томчуудын хамаг л муу муухайг нуун дарагдуулж, гавьяа байгуулж байгаа хүний хүүхдийг консулаар томилж өрөө төлөх нь зөв. Ачийг ачаар гэдэг биз дээ. Нямдорж цагдаагийн байгууллагыг, Дорлигжав Прокурорын байгууллагыг атгаж байгаа цагт хэзээ ч томчуудын үр хүүхдийн хууль бус ажилалаагаа илрэхгүй, тэд ч хуулийн хариуцлага хүлээхгүй.. Энэ хоёр эрхэм ийнхүү бусдынхаа үр хүүхэд, хамаатан садных нь хууль бус үйлдэл, бузар булайг нуун дарагдуулж, хариуцлага хүлээлгэхгүй мулталсаныхаа төлөө төрийн ямар нэгэн томилгоонд өөрийн хүнээ тавиулж байгаа. Үүний том жишээ бол сайд Ц.Нямдоржийн хүү Анхбаяр. Иймэрхүү томилгоог хүмүүс мэддэг ч мэддэггүй юм шиг чимээгүй явдаг.
Ц.Чинзориг


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (January 03, 2012 6:45:22 am )

    zailtsan yumaa neeree, nyamdorj yaj ingej chadaj baina aa? ochij baigaas zorilg ni hadan ger ni hariulhaas. Nadaas uur zorigloh mongoliin huu alga bololtoi.

antalya rent a car