antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 12, 2013 3 comments

Цалин, тэтгэмжийг нэмэгдүүлэх шаардлагатай гэв

нийтлэсэн Admin

img_0001Хэвлэлийн хүрээлэнд 11.00 цагт МҮЭХ-ноос цалин тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхийг шаардах жагсаал цуглаан зохион байгуулах болсон талаар мэдээлэл хийлээ. Тус хэвлэлийн хуралд МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Боловсрол, шинжлэх ухааны ҮЭХ-ны дарга Ж.Батзориг, Хүнс Хөдөө аж ахуй, Байгаль Орчны ҮЭХ-ны дарга О.Гантуяа нар оролцсон юм. Тэд энэ үеэр “ МҮЭ-ийн холбооноос сүүлийн нэг сарын хугацаанд хөдөө орон нутаг болон нийслэлийн иргэд хөдөлмөрчдөөс санал хүсэлтийг нь авсан. Эндээс харж байхад цалин тэтгэвэр, тэтгэмж болон орлого нь хүндрэлтэй байгаа байдал ажиглагдсан. Үнийн өсөлт нь нийт иргэдийн орлого амьжиргааны түвшинг хангахгүй болсон бодит хүндрэл бий болоод байна. Иймээс МҮЭХ-ноос иргэд, хөдөлмөрчдийн хөдөлмөр, нийгмийн хамгаалалтын тулгамдсан асуудлыг УИХ болон Засгийн газарт хүргэх МҮЭ-ийн тайван цуглааныг маргааш 12.00-14.00 цагийн хороонд зохион байгуулах гэж байна. Мөн энэ сарын 16-нд хуралдах УИХ-ын ээлжит бус чуулганд хандсан мэдэгдэл гаргаад өчигдөр хүргүүлсэн байгаа. Энэ мэдэгдлийг хүлээн авлаа гэсэн мэдээг сая өглөө.  Бид өнөөдөр Засгийн газарт доорх шаардлагыг хүргүүлэх гэж байна. Түүнчлэн  МҮЭХ-ноос Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2013-2014 оны Улсын хэлэлцээрт тусгасан инфляцийн түвшин, эдийн засгийн өсөлттэй уялдуулан 2014 онд цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх талаарх хэлэлцээрийг ойрын хугацаанд эхлүүлэхийг шаардаж байгаа юм. Цалин тэтгэвэр, тэтгэмжийг 40-өөс доошгүй хувиар нэмэгдүүлэх шаардлагатай байгааг уламжилж байна” гэв.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • зөв (September 12, 2013 3:49:37 pm )

    ёстой зөв. ард түмнийхээ амьдралыг ойлгож дугарч байгаа та бүхэнд баярлаж байна. амжилт хүсье. цаад луйварчдаа цалин тэтгэвэрийг нэмтэл нь тэмцээрэй. амжилт…

    • Anonymous (September 13, 2013 1:12:05 pm )

      ашгүй дээ тэгээрэй зөв санаа бодол байна
      заавал ялаарай амжилт

  • zochin (September 12, 2013 10:09:10 pm )

    Нэмээд ч тус болох биш дээ. Микро автобус, бөөний худалдаачин 2 нь өрсөөд үнээ нэмчихнэ. Цалин тэтгэвэр нэмэгдлээ гээд бас дахиад нэмнэ, ингэж 2 дахин нэмж ******р хулгана болсоор хэзээ ч тэр үнийн өсөлтийг гүйцэхгүй. Мэдэгдэхгүй байж байгаал гэнэт нэмье гээд байсан яасан бэ, сайхан худлаа з******** юмаа. За бид ч дүүрч. Хойч үеийнхэн маань үнэн гэдгийг мэдэхгүй худалчууд болох нь дээ, яана даа. Хэцүүхэн байна даа.

antalya rent a car