antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 11, 2013 1 comment

“Оюу Толгой”-н гүйцэтгэх захиралыг томиллоо

нийтлэсэн Admin

50daee2c41027ce9bigУлаанбаатар хотноо өнөөдөр болсон “Оюу Толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн (ТУЗ) ээлжит хурлаар тус компанийн шинэ Гүйцэтгэх ерөнхий захирал бөгөөд Ерөнхийлөгчөөр ноён Крэйг Киннелийг дэмжиж баталжээ.

Эдүгээ Рио Тинтогийн зэсийн салбарын маркетингийн захирлын албыг хашиж байгаа ноён Крэйг Киннел энэ оны аравдугаар сарын 1-ний өдрөөс шинэ албандаа орох юм.Киннел Рио Тинто группийн зэсийн бизнесийн орлогыг нэмэгдүүлэх стратегийг хэрэгжүүлэх, түүний дотор “Оюутолгой”-н зэсийн баяжмалыг олон улсын нөхцөлөөр худалдаалах гэрээ байгуулахад сүүлийн гурван жил чухал үүрэг гүйцэтгэсэн хүн юм байна.“Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх ерөнхий захирлын хувьд ноён Киннел тус компанийн бүхий л үйл ажиллагаа, түүний дотор үйлдвэрлэлийн аюулгүй байдал, стратеги, уурхайн үйл ажиллагаа явуулахтай холбоотой бүхий л зөвшөөрөл, лиценз, үйлдвэрийн өсөлттэй холбоотой асуудлыг бүхэлд нь хариуцахаас гадна “Оюутолгой” компанийн Гүйцэтгэх удирдлагын хороог даргалах ажээ.

Ноён Крэйг Киннел уул уурхайн салбарт олон жил ажилласан туршлагатай. Шотландын Санкт Эндрью хотод төрсөн тэрээр 1985 онд Пейсли дээд сургуулийн маркетинг, эдийн засгийн ангийг бакалавр зэргээр төгссөн даруйдаа Рио Тинтод анх ажилд оржээ. Тэрээр 1992 онд Английн Креньфилдийн удирдлагын сургуульд магистрын зэрэг хамгаалсан байна. Түүнээс хойш Рио Тинтод янз бүрийн албан тушаал хашиж, тухайлбал, Рио Тинтогийн ураны салбарын гүйцэтгэх захирал, дараа нь Рио Тинтогийн төмөр болон титаны салбарын дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байв.

Ноён Киннел Рио Тинто группт 27 жил ажилласан “Оюутолгой” ХХК-ийг сүүлийн гурван жил удирдсан ноён Камерон МакРейн оронд ажиллах ажээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • З А Й Л (September 12, 2013 8:48:03 am )

    Бас нэг хувалз ирж байгаа биз. манайхыг бүр илүү ямар аргаар ******х сорох төлөвлөгөөтэй ирж байгаа пяхлуу байна.

antalya rent a car