antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 11, 2013 8 comments

1700 км замыг хүлээж авах эзэн байна уу

нийтлэсэн Admin

Untitled-5_500x500-300x336Өнөө жил 1700 км авто зам баригдаж ашиглалтад орно гэх өөдрөг мэдээг Зам тээврийн сайд А.Гансүх “Бүтээн байгуулалтын цаг” уулзалтын үеэр өчигдөр Ерөнхий сайдад дуулгалаа. Монголд нэг жилийн хугацаанд энэ дайны авто зам баригдсан тохиолдол үгүй тул ойрд дуулаагүй сайхан мэдээний нэг яах аргагүй мөн байв. Гүйцэтгэх засаглалын тэргүүний тодотгосноор өмнөх Засгийн газрын үед дөрвөн жилийн хугацаанд 1400 км зам баригдаж ашиглалтад орсон бол Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдан ажилласан нэг жилийн хугацаанд 1700 км авто зам баригдаж байгаа нь үндэсний компаниуд хүчээ дайчилбал хэр их нөөц боломж байна вэ гэдгийг харж болох үзүүлэлт биз. Гэхдээ авто замын салбарынхан “Зам бариад байгаа ч ашиглалтад хүлээж авдаг эрх мэдэлтэн алга” гэх гомдлыг тавьж байна.

Жишээ татвал, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хамаарах 361-ийн гармаас Партизан хүртэлх 17 км зам баригдаж дуусаад гурван сарын нүүр үзсэн ч улсын комисс нь хүлээж авалгүй өдийг хүргэжээ. Шалтгаан нь тодордоггүй. Муу зам тавьчихав уу гэтэл үгүй. Уг нь өнгөрсөн долдугаар сарын эхээр Зам тээврийн яамны газрын дарга Б.Жаргал дээрх авто замыг хүлээж авахаар ирсэн ч авто машинаасаа буунгуутаа л “Энэ замыг хүлээж авахгүй” гэх лүндэнг буулгаадхаж… Гүйцэтгэгч компанийнхан ч гайхацгааж, авто замыг үзээгүй, шалгаагүй байж яагаад гэнэт “Авахгүй” гээд гэдийчихэв хэмээн нэлээд сандралдаж. Комиссын дарга ч хэлсэндээ хүрч, өнөөг хүртэл дээрх авто замыг улсын комисс нь хүлээж авсангүй, ашиглалтад ороогүй хэвээрээ л байгаа аж.

Мөн саяхан Ерөнхий сайд Н.Алтанхуяг Өвөрхангай аймагт ажиллах үеэрээ Арвайхээр-Баянхонгор чиглэлийн 108.3 км замыг нээсэн боловч Зам тээврийн яамны газрын дарга Б.Жаргал гүйцэтгэгч компанийнханд мөн л “Замыг чинь хүлээж авахгүй” хэмээн хэлээд нийслэл рүү буцжээ. Өөр хаана ч Б.Жаргал даргын буулгасан лүндэнгээр хүлээж аваагүй зам байгааг хэлэхэд бэрх.

Авто зам баригдсан уу гэвэл баригдсан, харин хүлээж авсан уу гэвэл компанийн эзэд “Үгүй” гэдэг хариулттайгаар баргар угтах шинжтэй. Хоёрхон жишээ татахад энэ жил ашиглалтад орохоор төлөвлөгдсөн 1700 км замаас 100 гаруй км зам дутаад явчихаж байна. Ингэхэд одоогийн байдлаар улсын хэмжээнд яг хэдэн км авто зам баригдаж дуусаад, хэдийг нь улсын комисс хүлээж аваад ашиглалтад оруулав гэдгийг нягтлахгүй бол Зам тээврийн яамны газрын дарга Б.Жаргал гэгч “ноёнтон” ажил хийж яваа нэрийн дор авто замын компаниудыг дарамтлаад ажил уяад яваа юм биш биз дээ. Зам тээврийн сайдаа та дээрх газруудад өөрийн биеэр очиж барьсан авто замыг нь нэг шалгаж нягтална байгаа. Тэгэхгүй бол Зам тээврийн салбарт хийгдсэн өнөө жилийн том бүтээн байгуулалтыг газрын дарга тань уяад явж мэдэх нь. Цаад замынхан чинь бүр арга барагдсан шинжтэй суусан, “Б.Жаргал дарга мөнгө төгрөг хараад байгаа юм болов уу” гэж хүртэл ярилцаж байгаа гэх. Ардчилсан нам авлигатай тэмцэхээр ард түмэндээ ам тангараг өргөчихсөн үед компаниуд авто замаа улсын комисст хүлээлгэж өгөхийн тулд гар хүндрүүлбэл ёстой нүгэл болно биз дээ. Сайн яваа ажлыг энэ мэтээр гутаагаад байвал ямар хэрэг байна.

Ер нь тэгээд Б.Жаргал даргын талаар таагүй мэдээлэл сонсогдсоор л байх болж… Б.Жаргал Зам тээврийн яамны газрын дарга болсоноосоо хойш бусдыг дарамталдаг мөнгө нэхдэг “зан”-гаа хаяхгүй байна л гэнэ. Зам барилгын компаниудаас мөнгө нэхэж хүссэн мөнгийг нь өгөхгүй бол барьсан авто замыг нь улсын комист хүлээж авахгүй гэх болсон л гэнэ. Янз бүрийн л юм дуулдах. Хөөрхийг авто зам хүлээж авахгүй гэхээр ийм сөрөг яриа дагалддаг юм болов уу.  Уг нь гэргий нь Авлигатай тэмцэх газарт алба хашдаг гэсэн, бусдаас авлига нэхвэл хууль зөрчсөн хэрэг болно гэдгийг мэдэх л ёстой доо.

С.НАРАН

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • Zochin (September 11, 2013 6:51:03 pm )

    Muu zam barichaad avahgui bolohoor n iimerhuu yum bichij baidag … taaru tolgoitoi nuhduud bna daa… mgl-d zam barij chaddag company bhq shteee haaa bna? ter geed helchih yum unendee baihgui shuuu….

    • Хуц за (September 12, 2013 8:00:07 am )

      Шээсээ чи Жаргалын хамаатан уу? Энэ мэт хүмүүс авилгадаад байхаар зам яаж сайн тавигдах юм бэ

  • zochin (September 11, 2013 11:00:48 pm )

    muu amgalangiin tsever hujaa

  • hm (September 11, 2013 11:32:06 pm )

    ugaasa ene nohor ulaim tsaim ***ntaajilj mongo salgadag nohor gsn. manai naiz neg zamiin kompanitai jaahan l zam barih gsn ogohgui ted ediig og gd ulaim tsaim nehsen gj bn le

  • ztsg (September 12, 2013 12:04:43 am )

    manai zaazuur jagaa bnshdee

  • бодлоо тайчигч (September 12, 2013 11:34:10 am )

    Жаргал юмыг нь өгчихөөч. Тэгээд FC дээр тавиад улайтал нь шэйр хийцгээе

  • khujaa Jargal (September 12, 2013 12:14:05 pm )

    hobshii nuhur shuu dee zam medehgui baahan nom unshaal tegeel ih medlegtei hun onol yarial sonin hujaa tsagdaagaas huugduul 7 buuduulsan chono boloo biz tegeed abgai tiim eum bol yuahaa medne biz dee odoo heden sam nuhud zobnoo CHUDUR JARGALAAS salah gej manii budniihum

  • Shenbao (September 12, 2013 11:39:45 pm )

    Ene tegeed yugii ni medeed avdaggyi yriin shingen be, avaxgyi bol uchrii ni xeldeggyi gatsaa yumuu. End bichsenees oilgoxod avilgiin ulaan yyr bus uu. ATG t ochson baixad neeg ix gaixax amitan bish bus uu

antalya rent a car