antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 11, 2013 1 comment

Өлгийтэй нялхсаас өвгөд хүртэлх өргөн олны хөрөнгөөс тэрбумыг залгижээ

нийтлэсэн Admin

birjМонгол дахь 20-р зууны эцэг луйвар

        Тэднийх улсын үйлдвэрийн статустай бөгөөд Сангийн яаманд шууд харъяалагддаг. Үнэт цаасны улсын хорооноос зөвшөөрөл авч ажилладаг ашгийн бус үйлчилгээний байгууллага ажээ. Энэ их айл юу хийдэг вэ? Бидэнд төрөөс хайрласан хувьцаа “өнөөх ягаан, цэнхэр өнгийн тасалбар” гэгч хөрөнгийн мөнгийг төвлөрүүлэн хадгалах үүрэгтэй юм. Олны хөрөнгө төвлөрүүлдэг их айлыг Монгол Улсын Хөрөнгийн бирж /МХБ/ гэнэ. Хүн болгонд хүрч ажиллахаар брокер хэмээх төлөөний арентлагуудаа хот, хөдөөгүй байршуулав.

МХБ, Брокерийн пүүс гэдэг цоо шинэ нэртэй эл газар хөөрхий зах зээлийн шуурганд нэрвэгдэж буй ард түмний хөрөнгийг зохицуулагч, бидний дотно байгууллага ажээ.

Хувьцааны ногдол ашгаас нэг тэрбум 36 сая төгрөг алга болоодхож. Юу гэсэн үг вэ? Барилгын манаач тал тоосго алдвал төлдөг байхад төдий мөнгөө алдчихаад мэдээгүй олон сарыг барсан байх юм.

Хэн гээч хэзээ яаж мөнгө завшив. Еэ базарваань. МХБ хэмээх бидний ойртож төрхөмсдөг байгууллагын удирдлагууд тэр их мөнгөөр гараа угаажээ. Яаж тэр вэ? 1999 оны 3 дугаар сарын 1-ний байдлаар МХБ-д байх учиртай 1 тэрбум 108 сая төгрөгнөөс 1 тэрбум 36 сая төгрөг алга болжээ. Үлдсэн 72 сая төгрөгийн 55 сая нь төлбөрийг чадваргүй банкинд байршуулсан байж. Шалгалаа.

Замд яваа мөнгө гэдэг нэрээр хэсэг хаацайлаад барсангүй. Үнэнийг олбол Гэрэлчулууны гэгдэх “Төв Ази” хэмээх сүрлэг нэртэй сүйрсэн банкинд 91 саяыг, “Ард” “Монгол даатгал” хэмээх ул мөрөө үлдээдэггүй банкинд 906 саяыг өгч бүгдийг дампууруулжээ. Уншигч та бодоод үзээрэй.

Танай хажуу талын хашаа шатаж байна. Та шатаж байгаа хашаа түшүүлж хураасан түлээгээ зайлуулна. Бас амбаар саванд байгаа шатах материалаа холдуулна. Хэн байсан ч ийм л ажил хийнэ. Гэтэл Монголын Хөрөнгийн биржийнхэн шатаж байгаа хашаа руу түлээгээ ч, нүүрсээ ч зөөж галд өргөсөн байна.

“Монгол бизнес” банк сүүлчийн амьсгаагаа хурааж байхад овсгоотой бизнесменүүд хадгалуулсан мөнгөө татаж авч байв. Гэтэл МХБ-ийнхэн хэвийн ажиллагаатай банкнаас мөнгөө татаж сүүлчийн хоногоо хүлээж буй “Монгол бизнес” рүү хийсэн байх юм. “Голомт” банкнаас 120 сая, “Сэргээн босголтын банк”-наас 100 сая, “Худалдаа хөгжлийн банк”-наас 100 сая төгрөг яаралтай татаж урьд нь 200 сая төгрөг хадгалуулж байсан “Монгол бизнес” банкинд шилжүүлжээ.

Хэний хөрөнгийг хэн ингэж зориуд устгана вэ? Ард түмний хөрөнгийн манаач МХБ-ийнхэн шатааж байна. Яах гэж… энд л “но” байна. Чоно борооноор гэдэг дээ. Хуйвалдагчид 300 саяыг башир аргаар завшив. Өнөө амь тавьж байсан “Монгол бизнес” Монголын хөрөнгийн биржийн саасан мөнгөнөөс 300 саяыг хүмүүст зээлдүүлж буй хэлбэрээр гаргаад түүгээрээ “Талх чихэр” ХХК-ны хувьцааг авхуулжээ.

“Талх чихэр” ХХК-ны эзэн нь “Голомт”. Эндээс харвал Монголын хөрөнгийн биржийн мөнгө идэх сценари аль эрт бичигдэж, тэрхүү төлөвлөгөөнийхөө дагуу амжилттай явагдаж байгаа байжээ. Мафийнхан ингэж ард түмний хөрөнгөөс 1 тэрбум 36 саяыг залгив.

Үргэлжлэл бий…

Монгол дахь авлигын үнэн түүх номноос…


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Д.Өлзийбат (September 12, 2013 10:55:57 am )

    Мафийнхан яасанч идэж ууж хандгүй юм бэ? Авилгалын эсрэг тэмцээд л байх юм,цэцэг шиг л цухуйгаад мафлаад,офшорлоод луйвардаад ард түмний татварын мөнгө зориулалтаар очихгүй байхад цөөн хэдхэн МОНГОЛЧУУДЫН амьдрал хэрхэн яахан сайжрах билээдээ,доларын ханш,бараа тавар,эрчим хүчний үнэнд хязгааралт хийж чадахгүй хэн хүссэн этгээдийн хүсэлт мөрөөдөлөөр бүх зүйл явагдаж байна,ийм байхад ард түмний маань амьдрал,эдийн засаг яаж өөдтэй өнгөтэй байх юм бэ? ямар нэгэн алдаа гарвал урд болж өнгөрсөн засаг төрлүүүээ чихэх асуудал байх юмаа,энэ 20 гаран жилийн хугацаанд хоёр нам хамтарсан засгийн газрыг хамтдаа л авч явж шийдвэрээ гаргаж байсаныг та нөхөд бүгдээрээ энүүхэнд санаж байгаа ,арай мартаагүй байхаа,Засгийн газрын ерөнхий сайд Алтанхуягийг миний хувьд их санаачлагатай ажил эхэлсэн,хийж хэрэгжүүлэгч,шудраг талдаа хүн гэж үздэг,хүн ажил хийж байж алдана,алдсан алдааг тэр дор нь хамт ажиллаж байгаа гишүүд хэлээд өгч болно шүүдээ,үг сонсвол алдаагаа засч чадах чадвартай боловсролтой сурган хүмүүжүүлэгч хүн шүүдээ,би гэж хэлэхгээд байна вэ ?гэвэл болж өгвөл засгийн газрынхаа удирдлага,бүрэлдэхүүнийг битгий соличээ,дахиад шинэ хүн ажил авна,нөгөө 4-жилийн амлалт будаа болчих юм бишүүдээ,сайхан тогтвортой засгийн газартай байх,иргэд бид нараас ихээхэн шалтгаалана,хэн нэгэн албан ту******л хөөцөлдсөн бүлэг этгээдүүдийн эрх ашигт зохицуулж төрийг ганхуулж хэзээч болохгүй,төр засаг тайван түмэн олныхоо эрх ашиг,үндэсний аюулгүй байдлын төлөө нүд чавчих эрхгүйгээр бэлэн байдалд байлгахад иргэн бид Монголынхоо төлөө,төртэйгээ хамт үнэнч сэтгэлээр мафийн бүлэглэлийн эсрэг сонор сэрэмжттэй ажиллаж амьрах нь иргэний үүрэг мөнөөс мөн шүүдээ

antalya rent a car