Монгол ньюс мэдээллийн төвд:
12.00 цагт Үндэсний татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга Ч.Гансүхийн өмгөөлөгч хэвлэлийн бага хурал зарлалаа.
-Монголын Залуучуудын Холбооны удирдлагууд өнөөдөр маргааш Говь-Алтай аймагт ажиллаж байна.Орон нутгийн залуучуудынхаа амьдрал байдалтай газар дээр нь очиж танилцах,уулзалт ярилцлага судалгаа хийх, Аймгийн удирдлагатай залуучуудаа цаашид дэмжиж ажиллах санамж бичигт гарын үсэг зурах, тухайн аймгийн залуучуудын байгууллагыг идэвхжүүлэх, шинэчлэх зэрэг олон талын ач холбогдолтой аймгийн ээлжит чуулганууд ийнхүү шилээ даран болсоор байна.
12 цагт ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл Монгол Цэргийн музейн үйл ажиллагаатай танилцах бөгөөд 15,00 цагт иргэн н.Дэмбэрэлийн гомдолын мөрөөр Үндэсний музейд ажиллана.
11.00 цагт ССАЖЯаман дээр дэд сайд М.Түмэнжаргал Жүдо бөхийн дэлхийн аваргад оролцож медаль хүртсэн тамирчдыг хүлээж авч уулзана.
11.00 цагаас Монголын автомашин, мотоциклийн спортын холбооноос “Монгол ралли”-гийн талаар мэдээлэл хийнэ. Хэвлэлийн бага хурал “Наран” их дэлгүүрийн 2 давхарт /Хүүхдийн 100/ болно.
09-18 цаг хүртэл “Тархины харвалт ба зүрхний шигдээсийн менежмент” сэдэвт туршлага солилцох сургалт, семинар ЭМЯ-ны Сургалт, мэдээллийн төвийн Б танхимд болох гэж байна.
Нийслэлийн засаг захиргааны II-р байрны 14 давхарын “А”зааланд 08:00-10:00 цагийн хооронд Нийслэлийн Байгаль орчин ногоон хөгжлийн газар АНУ-ын Колорадо мужийн Денвер хотын Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнтэй нэг жилийн хугацаатай хамтран ажиллах төлөвлөгөө болорвсруулах хурал болно. Нийслэлийн экологи ногоон хөгжил хариуцсан орлогч дарга Т.Бат-Эрдэнэ оролцоно.
Холбоотой мэдээ
Comments are closed.