Аргын тооллын есдүгээр сарын 11. Лхагва гараг. Билгийн тооллын 6. Гурван хөх мэнгэтэй цагаан луу өдөр. Өдрийн наран 06.33 цагт мандаж 19.18 цагт жаргана.
Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Ralph Galano (September 12, 2013 4:11:21 pm )
I simply want to say I am just very new to weblog and certainly enjoyed this web-site. Very likely I’m want to bookmark your site . You surely have exceptional articles. Thanks for ***ring your website page.
1 Comment