Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын өдрийг өнөөдөр 18 дахь удаагаа тэмдэглэх гэж байна.
Тухайлбал, 9.00 цагаас Сонгинохайрхан ууланд байрлах Хэлмэгдэгсдийн булшинд, 13.00 цагаас Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын төв хөшөөнд тус тус цэцэг өргөнө. Үүнээс гадна Улс төрийн хэрэгт хэлмэгдэгсдийн музей үнэ төлбөргүй үйлчлэх бөгөөд хэлмэгдэгчид, тэдний эхнэр /нөхөр/, үр хүүхэд, ач, зээ нарын төлөөлөлтэй уулзалт хийх ажээ.
Мөн өдөр Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс Монголын залуучуудын холбоо, Оюунлиг буддист нийгэмлэгтэй хамтран 1000 залуучуудыг хамруулсан Флаш моб буюу бясалгалын үйл ажиллагаа зохион байгуулна гэж Комиссын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.