Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун өнөөдөр 12.00 цагт яаман дээрээ мэдээлэл хийнэ.
Өнөөдөр “Ногоон өдөр” хэмээх үзэсгэлэн, яармаг худалдаа Барилгачдын талбайд болно. ШШГЕГ “Ногоон өдөр” хэмээх арга хэмжээг хоёр дахь жилдээ зохион байгуулагдах гэж байгаа юм байна.
Өнөөдөр 11:50 цагт Төрийн ордны Б танхимд Монгол Улс, Европын холбооны хамтарсан хорооны XV хуралдааны хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурна.
14:00 цагт Баянгол дүүрэгт болох хэлмэгдэгсэдийг хүндэтгэх уулзалтад тухайн цаг үед өөрийн биеэр хэлмэгдэж явсан иргэд ирэх юм байна.
Монгол ньюс мэдээллийн төвд:
11.00 цагт Увс аймгийн Ойрад театрын уран бүтээлчид “Ээрэн хүрээ” дуулалт бүжгэн жүжгээ нийслэлд тоглох гэж буйтайгаа холбогдуулж хэвлэлийн бага хурал зарлалаа.
11.30 цагт Г.Нямдаваа хүүгийн БНЭУ-д хийлгэсэн зүрхний мэс засал амжилттай болсон талаар мэдээлэл хийнэ. Зүрхний хүнд өвчтэй энэ хүүгийн эмчилгээнд зориулж “Зүрхний хайлан” хандивын тоглолт зохион байгуулагдаж байсан билээ.
Холбоотой мэдээ
Comments are closed.