Авлигын хэргүүд шил даран илэрсээр байна. Саяхан ХААИС-ийн захирал асан Б.Бямбаагийн хэргийг АТГ-ынхан мөрдөн шалгаж эхлэв. Түүний гэмт үйлдлүүд гэх хэргүүд улс төрийн хүрээн дэх авлигын акулуудын дэргэд дэндүү жижиг мэт санагдаж болох л юм. Гэхдээ цаана нь бас ямар лут хэрэг нуугдаж байгааг одоогоор таашгүй. Юутай ч энэ удаа түүний зарим баримтуудаас дэлгэж байна.
ЛУЙВАР-1
ХААИС-ийн ректор асан Б.Бямбаа нь тус сургуулийн газраас хувийн компаниудад зарсан байв. Энэхүү луйврыг хийхдээ тэр ХААИС-ийн багш, ажиллагсдыг дуугүй байлгахын тулд “Нийт ажиллагсдын нийгмийн асуудлыг шийднэ” хэмээн сургуулийн мэдлийн газар дээр хувийн компаниар орон сууцны барилга бариулж, багш ажилтнууддаа зах зээлийн үнээс хямд үнээр орон сууц өгнө гэжээ. Ингээд хууран мэхлэлтийнхээ эхний туршилтыг “Химон констракшн” ХХК гэх барилгын компанитай хамтарч хийсэн байна. Туршилт үндсэндээ “амжилттай” хэрэгжив. “Химон констракшн” ХХК-аар 82 айлын орон сууц бариулж, амласан ёсоороо багш, ажилтнууддаа хөнгөлөлттэй нөхцлөөр худалдсангүй. Тухайн үеийн зах зээлийн ханшаар тулгажээ. Орон сууцнуудаасаа 20-ыг нь ХААИС-аас 1 314 717 654 (Нэг тэрбум гурван зуун арван дөрвөн сая долоон зуун арван долоон мянга зургаан зуун тавин дөрвөн) төгрөгийг “Химон констракшн” ХХК-д төлсөн байна. Эдгээр 20 орон сууц нь ХААИС-ийн өмч, үндсэн хөрөнгө гэсэн үг.
ХААИС бол 100 хувь төрийн өмчит сургууль. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн дагуу төрийн өмчит байгууллагууд нь үндсэн хөрөнгө худалдаж авах, худалдан борлуулах, акталж устгахдаа заавал Төрийн өмчийн хорооноос зөвшөөрөл авах ёстой. Гэтэл тэдгээр 20 байр худалдаж авахдаа Төрийн өмчийн хорооноос ямар нэгэн зөвшөөрөл аваагүй байна. Тэр бүү хэл ХААИС, “Химон констракшн” ХХК-ийн хооронд гэрээ байгуулсан эсэх нь ч тодорхойгүй байгаа юм. Мөн дээрх 82 айлын орон сууц барьсан газрыг ямар үнээр “Химон констракшн” ХХК-д худалдсан нь нууц хэвээрээ бөгөөд тэрхүү 20 байр нь тус бүртээ хэдэн метр квадрат, нийтдээ ямар хэмжээтэй, хэдэн төгрөгний үнэтэйг мэдэх хүн олдохгүй байна.
Энэ бүхэн юуг харуулж байна вэ гэвэл ХААИС-ийн харъяа газрыг “Химон констракшн” ХХК-д авлигаар өгч, 20 орон сууцны үнийн зөрүүнээс их хэмжээний мөнгө завшсан нь илэрхий байгаа юм.
Б.Бямбаа захирал 2012 оны 12-р сарын 21-ний өдөр ректорын үүрэгт ажлаа хүлээлгэж өгөх тэр өдрөө уг 20 орон сууцны 16-гийнх нь гэрчилгээг тус сургуулийн захиргаанд хүлээлгэж өгсөн байлаа. Дараа нь тус сургуулийн шинэ удирдлагууд дөрвөн орон сууц хаачсаныг судлахад С.Баасанхүү, М.Баясгалан, Б.Бүрэнбаатар, Б.Болдбаатар гэдэг дөрвөн хүний нэр дээр шилжүүлсэн нь тодорхой болжээ.
Эдгээр хүмүүст шилжүүлж бэлэглэсэн орон сууцны квадрат метр, үнийг нь тодруулах оролдлого хийж үзэхэд:
1. 13 тоот нь 2 өрөө 62,63 мкв бүхий 67.338.000 төгрөгний үнэтэй. Энэ нь ректор асан Б.Бямбаагийн жолооч Б.Болдбаатарын нэр дээр.
2. 31 тоот нь 5 өрөө бүхий 158,87 мкв талбайтай, 113.592 долларын үнэтэй. Ректор асан Б.Бямбаагийн хүү Б.Бүрэнбаатарын нэр дээр.
3. 32 тоот нь 3 өрөө бүхий 85,94 мкв талбайтай, 61.447 долларын үнэтэй, С.Баасанхүү гэдэг хүний нэр дээр байгаа аж. Энэ нь УИХ-ын гишүүн, шадар сайд Д.Тэрбишдагвад шилжүүлж өгсөн байр гэх бөгөөд одоо уг байранд Тэрбишдагвын охин Одсүрэн амьдардаг гэх мэдээлэл байна.
4. 50 тоот нь 3 өрөө бүхий 74,88 мкв талбайтай, 53.539 долларын үнэтэй бөгөөд М.Баясгалан гэдэг иргэний нэр дээр байна. Энэ нь УИХ-ын гишүүн Су.Батболдод шилжүүлж өгсөн байр гэдэг. Одоо уг байранд нь Су.Батболдын ойрын хамаатан Баясгалангийнх амьдардаг гэнэ.
2012 оны 06 сарын 15-ны өдөр “Химон констракшн” ХХК-аас “Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар”-т хандаж хүргүүлсэн албан тоотуудаас харахад эдгээр орон сууцуудыг 9099395 регистрийн дугаартайгаар ХААИС захиалан авч, төлбөр тооцоог бүрэн хийсэн байдаг ажээ. Гэтэл яагаад ХААИС-иас үнийг нь төлөөд худалдаж авсан орон сууцнуудын зарим нь тийнхүү хувийн өмч болоод хувирчихав аа. Ойлгомжгүй байгаа биз. Ойлгомжгүй ч гэж дээ, төрийн өмчит сургуулийн хөрөнгийг эрх мэдэлтнүүд албан тушаалаа урвуулан ашиглаж, хэрхэн хувьдаа завшиж, авлигын хэрэгсэл болгон бусдад бэлэглэж байсны сонгодог нэгэн жишээ ажээ.
Дээр дурдсантай ижил жишгээр “Жи Эм Эс Эс” ХХК, “Си Эм Си Жи” ХХК, “Бетон арматур” ХХК, “Мөнгөн сутай” ХХК зэрэг компаниудтай хуйвалдан ХААИС-ийн эзэмшил газар дээр орон сууцны байшин барилга бариулж байгаа юм. Ингэхдээ мөн л Төрийн өмчийн хорооноос ямар нэгэн зөвшөөрөл авсангүй. Тэр ч битгий хэл зарим барилгыг нь барьж буй газар дээр нь байсан объектыг Төрийн өмчийн хорооноос зөвшөөрөл аваагүй байхдаа устгачихаад дараа нь нөхөж зөвшөөрөл авахаар хөөцөлдөж байгаа юм. Энэ бүхнээ багш, ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх гэдэг “сайхан” үгээр халхавчилж, өөрийгөө тойруулсан цөөн хэдэн, эрх ашиг нэгтэй тойрон хүрээлэгчдээр дэмжүүлж гарын үсэг зуруулаад явж байсан байдаг. Тэд дэмжиж байгаа нь бүхнийг зөвтгөх үндэслэл болно гэж үзээд тус сургуулийн эзэмшлийн газраас Монгол улсын холбогдох хэд хэдэн хуулийг илэрхийгээр ноцтой зөрчөөд, баригдаж буй орон сууцнуудын 50%-ийг барилга барьж буй компаниудад өгч байгаа, уг байшингийн доорх газар нь ирээдүйд хэний өмч байх нь тодорхойгүй байгаа зэрэг асуудлуудыг огт зохицуулаагүй зэрэг олон ноцтой гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг хийсэн байдаг. Энэ бүхний цаана маш их хэмжээний авлига байгаа нь эргэлзээгүй.
ЛУЙВАР-2
ХААИС-ийн харъяа газар дээр ректор асан Б.Бямбаа нь хувьдаа бариулж байсан байшиндаа “Олон улсын хэл судлалын төв”-ийн барилга гэх “үлгэр”-ийн нэр өгч сургуульдаа шахжээ. Төрийн өмчтэй их сургуулиудын тухайн жилийн төсвийг Удирдах зөвлөл нь баталж өгдөг. Гэтэл ХААИС-ийн Удирдах зөвлөлөөр батлуулсан 2012 оны төсөвт “Олон улсын хэл судлалын төв”-ийн барилга худалдаж авах талаар нэг ч үг байдаггүй ажээ. Б.Бямбаагийн удирдлагад ажиллаж байсан зарим хүнээс тодруулахад 2011 оны 3 дугаар улиралд тус сургуулийн 2012 оны төсвийг баталж байх үед “Олон улсын хэл судлалын төв” гэх нэр томъёо ч, ойлголт ч байхгүй байсан гэдэг. Тэгээд ч ХААИС нь гадаад хэлний чиглэлээр судлаач, мэргэжилтэн бэлтгэдэггүй юм билээ. Тиймээс ХААИС-д “Олон улсын хэл судлалын төв”-ийн хэрэгцээ шаардлага үгүй аж.
Бодит байдал ийм байхад Бямбаатангууд “Олон улсын хэл судлалын төв”-ийг 2011 онд байгуулахаар ХААИС-ийн ректорын зөвлөл шийдвэрлэсэн мэтээр хуурамч бичиг баримтыг 2012 оны 08-09 сард бүрдүүлжээ. Тэгээд мөн хуурамчаар “үнэлгээний хороо” байгуулсан тухай захирлын тушаал үйлдсэн байв. 2011 оны 03 дугаар сард гаргасан “ажлын хэсэг” байгуулах тухай тушаалаа Архивын бичиг баримтаас авч хаяад, оронд нь “үнэлгээний хороо” байгуулсан гэх тэрхүү хуурамч тушаалаа сэмхэн шургуулсан нь хөдөлшгүй баримтаар тогтоогджээ.
Тийнхүү хуурамч баримт бичиг баримт бүрдүүлэх явцдаа 2012 оны 06-12 сарын хооронд ХААИС-ийн данснаас жолооч Б.Болдбаатараар дамжуулан бэлнээр болон түүний хувийн дансаар, мөн түүнчлэн проректор асан Ц.Амарсайханы хувийн эзэмшлийн гэх Д.Эрдэнэцогт захиралтай “Ариун ар” ХХК-ний данс руу нийтдээ 741 сая (долоон зуун дөчин нэгэн сая) төгрөгийг шилжүүлэн авчээ. Мөнгө зувчуулсан үйлдлүүдийг нарийвчлан тооцвол:
1. 2012 оны 6-р сарын 11-нд 250 000 000 (хоёр зуун тавин сая) төгрөгийг Б.Бямбаагийн жолооч Б.Болдбаатар нь нярав н.Намсрайгаас бэлнээр тоолж авчээ.
2. 2012 оны 7-р сарын 19-нд 150 000 000 (нэг зуун тавин сая) төгрөгийг жолооч Б.Болдбаатарын нэрээр “Ариун ар” ХХК-ийн дансанд хийсэн байв.
3. 2012 оны 9-р сарын 21-нд 319 000 000 ( гурван зуун арван есөн сая) төгрөгийг проректор асан Ц.Амарсайханы нэрээр “Ариун ар” ХХК-ийн дансанд байршуулав.
4. 2012 оны 12-р сарын 13-нд 22 000 000 ( хорин хоёр сая) төгрөгийг “Ариун ар” ХХК-ийн дансанд шилжүүлэн авчээ.
Энэхүү 741 сая (долоон зуун дөчин нэгэн сая) төгрөгийг завшихтай холбоотой бүх хуурамч бичиг баримт бүрдүүлэх ажлыг проректор асан Ц.Амарсайхан, Ерөнхий нягтлан бодогч асан Д.Янжмаа нар гардан гүйцэтгэсэн байна.
ЛУЙВАР-3
ХААИС-ийн 2013 оны төсөвт ямар нэгэн гэр худалдаж авах тухай үг, үсэг байхгүй байна. Тус сургуульд гэр худалдаж авах ямар ч шаардлагагүй байжээ. Гэвч “Монгол гэрийг хөгжүүлэх үндэсний төв”-ийн тэргүүн Л.Ганбаатартай гэрээ байгуулж 108 (нэг зуун найм) сая төгрөгний гэрээ байгуулж 80 сая төгрөгний урьдчилгаа төлбөр өгөөд явуулчихсан байгаа юм. Энэхүү гэрийг худалдаж авахын тулд мөн л сурснаараа хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь илрэв. Мэдээж, ийм өндөр үнэтэй гэр худалдаж авах нь үнэмшилгүй мэт. Гэхдээ мөнгөний тодорхой хэсэг Б.Бямбаагийн халаас руу шилжсэн гэнэ.
ЛУЙВАР-4
Тэр мөн телевизийн реклам, сурталчилгаа нэрээр мөнгө ашиглажээ. 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа Б.Бямбаа нь ХААИС-ийн захирлын суудалдаа тогтож үлдэх магадлал багатай болсноо мэдэрч эхэлсэн байв. Иймээс телевизээр хуурамч сурталчилгаа хийлгэхэд хүрчээ. Ингэхдээ “Сонгох цаг” ХХК-ийн захирал Б.Хишиг-Ундрал гэх сэтгүүлч болон өөрийн төрсөн дүү, “Монголын хөгжмийн зохиолчдын холбоо”-ны ерөнхийлөгч Б.Бямбабаяр нарыг ашиглав. Тэгээд 2012 оны 08 сараас 2012 оны 12-р сард ажлаасаа чөлөөлөгдөх хүртлээ Б.Бямбаа захирал өөрийгөө “аугаа” удирдагч байсан мэтээр мэдээлэл цацав. ХААИС-ийг “олон улсын жишигт” хүртэл хөгжүүлсэн хэмээн баахан дөвчигнөв. Б.Хишиг-Ундралынх нь “Сонгох цаг” ХХК-нд:
2012 оны 08 сарын 24-ний өдөр 1.500.000 (нэг сая таван зуун мянган) төгрөг,
2012 оны 10-р сарын 09-ний өдөр 1.500.000 (нэг сая таван зуун мянган) төгрөг, 2012 оны 11-р сарын 19-ний өдөр 7.260.000 (долоон сая хоёр зуун жаран мянган) төгрөг,
2012 оны 12-р сарын 03-ны өдөр 4.500.000 (дөрвөн сая таван зуун мянган) төгрөг, 2012 оны 12 сарын 12-ны өдөр 1.500.000 (нэг сая таван зуун мянган )төгрөг,
2012 оны 12 сарын 12-ны өдөр дахин 1.500.000 (нэг сая таван зуун мянган) төгрөг, нийтдээ 17.760.000 (арван долоон сая долоон зуун жаран мянган) төгрөг төлөх гэрээг хийж төлбөрийг гүйцэтгэсэн байна.
Б.Бямбаа нь төрсөн дүү бөгөөд Б.Бямбабаяраа харж үзэхээ ч мартсангүй. Сонирхолтой нь “Монголын хөгжмийн зохиолчдын холбоо”-гоор телевизийн нэвтрүүлэг, реклам, сурталчилгаа хийлгэхээр 2012 оны 10-р сарын 08-ны өдөр 001 тоот гэрээ байгуулж 6.640.000 (зургаан сая зургаан зуун дөчин мянган) төгрөгийн гэрээ байгуулан бэлэглэжээ.
ЛУЙВАР-5
Түүнчлэн машины үнийн зөрүүнээс ч мөнгө завшсан байлаа. 2012 оны 12-р сарын 21-нд буюу ажлаасаа чөлөөлөгдөх өдрөө “US inc” ХХК-тай гэрээ байгуулан, Арабын нэгдсэн Эмират улсаас оруулж ирсэн араб стандартын Ланд круйзер 200 автомашиныг 122.848.000 (нэг зуун хорин хоёр сая найман зуун дөчин найман мянган) төгрөгөөр буюу ойролцоогоор 90.000 (ерэн мянга орчим) доллараар худалдаж авчээ. Мөн мал эмнэлгийн хүрээлэнгийн захирлаар өөрийгөө томилуулах тушаал гаргуулж аваад, энэхүү шинээр худалдаж авсан Ланд круйзер 200 автомашиныг Б.Бямбаа нь өөрөө хувийнхаа мөнгөөр худалдаж авсан гэж ХААИС-ийн хамт олонд итгүүлж чаджээ. Ингээд мал эмнэлгийн хүрээлэн рүүгээ өнөөх машинаа унаад явчихсан байсныг хэд хоногийн дараа ирсэн шинэ удирдлагууд нь илрүүлэн буцааж авсан байна. Хамгийн ноцтой нь араб стандартын Ланд круйзер 200 автомашин болон евро стандартын Ланд круйзер 200 автомашины үнийн зөрүү нь 30.000 гаруй (гучин мянга гаруй) доллар буюу ойролцоогоор 40.000.000 гаруй ( дөчин сая гаруй) төгрөгний зөрүүтэй байгаа юм. Ийм байхад Б.Бямбаа мөн л дотны итгэлт жолооч Б.Болдбаатараараа дамжуулан араб стандартын машиныг евро стандартын машины үнээр худалдан авсан байлаа. Үнийн зөрүү нь Б.Бямбаагийн халаасыг түнтийлгэсэн нь эргэлзээгүй. Уг машиныг худалдаж авах мөнгө ХААИС-ийн 2012 оны төсөвт тусгагдаагүй бөгөөд худалдаж авах зөвшөөрлийг хаанаас ч, хэнээс ч аваагүй ажээ.
ЛУЙВАР-6
Эрхэм захирал ХААИС-ийн хөрөнгөөр гадаадад зугаалжээ. Б.Бямбаа нар ХААИС-ийн мөнгө хөрөнгийг зувчуулах нэг арга нь гадаад томилолт байсан байна. 2011, 2012 онуудад ХААИС-ийн санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хөндлөнгийн аудитын дүгнэлтээр 2011 онд гадаад томилолтонд зориулсан төсвийг 80 гаруй сая (наян сая) төгрөгөөр, 2012 онд 230 орчим (хоёр зуун гучин сая) сая төгрөгөөр хэтрүүлж хэрэглэжээ. Зөвхөн 2012 онд Б.Бямбаа нь 16 оронд 100 гаруй хоног явахдаа 100 гаруй сая төгрөг зарцуулсан байлаа. Тэр ганцаараа явахгүй. Тус сургуулийн гадаад харилцааны албанд ажилладаг өөрийн охин, нууц амраг, өмнө нь “явалдаж” байсан хүүхнүүд болон бусад зулгуйчдаа дагуулаад явдаг байсныг хамт ажиллагсад нь гэрчилдэг ажээ.
ЛУЙВАР-7
Газрын наймаа буюу нууц гэрээнүүд түүнийг хөлжүүлсээр байв. ХААИС-ийн харъяа эзэмшил газраас одоогийн байдлаар Б.Бямбаа нь 10-аад компани, хувь хүнд шилжүүлэн бэлэглэжээ. Энд түүний хувьд хамгийн том авлига нь хөвж явсан болов уу. Сүүлийн жилүүдэд Зайсанд газрын үнэ ямархуу өндөр түвшинд хүрснийг хүн бүр мэдэж байгаа шүү дээ. Газрын наймааны асуудлыг цагдаа, мөрдөн байцаах, тагнуул, авлигатай тэмцэх байгууллагууд шалгах нь зүйн хэрэг юм.
ЛУЙВАР-8
Гэрч, баримтыг устгах, өөрөөсөө холдуулах нь Б.Бямбаагийн хэргээс бултах үндсэн арга байсан бололтой. Зарим тохиолдолд тэр өөрийн биеэр явж, хуучин машин техникүүдийг хэзээ үйлдвэрлэгдсэн нь тодорхой бус болгон, хилээр оруулж ирээд ХААИС-даа өндөр үнээр шахдаг байжээ. Валютын болон төгрөгийн нууц дансуудыг ХААИС-ийн нэрээр нээж, тус сургуулийн нэрийг ашиглан мөнгө олж, тэдгээр данснаасаа өөрийн итгэлт нөхдүүдээрээ гаргуулж аван хяналтгүйгээр зарцуулж байсан зэрэг олон ноцтой үйлдлүүд нь одоо илэрч байна. Энэ бүхнийг Улсын мөрдөн байцаах газрын мөрдөн байцаагчид шалгаж буй.
Б.Бямбаа нь өөрийнхөө эрүүгийн гэмт хэрэг, өмч хөрөнгө ашигласан гэмт хэргээ нуун далдлахын тулд “гэрчийн этгээд”-ийг гадаадад зугатаалуулдаг байжээ. Тухайлбал, ХААИС-ийн сургалтын албаны дарга асан н.Баттулгыг Б.Бямбаа нар үхэлд хүргэх үед хамт байсан Б.Бямбаагийн нууц бөгөөд ил амраг, ХААИС-ийн Мал эмнэлэг-Биотехнологийн сургуулийн оюутан эмэгтэйг ОХУ руу явуулж, ХААИС-ийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан, түүнтэй хамтран хулгай хийдэг гэх Д.Янжмааг БНСУ руу илгээжээ. Энэ нь бодвол хэргийг гэрчгүй болгож эрүүгийн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг дуусгах зорилготой байсан болов уу.
Б.Отгонбаяр
Холбоотой мэдээ
-
Anonymous (September 10, 2013 10:30:52 am )
yaag unen bichjee
-
zochin (September 10, 2013 10:36:15 am )
Yamar aimaar hun baisan yum be. Ovoo academic hun gej boddog baisan yum. Unen hereg deeree iim amitan baisan yum uu. Fuck.
-
Anonymous (September 13, 2013 4:09:54 pm )
академич хүн шүү хаа ч мэдлэг боловсролоороо толгой цохидог дэлхийд нэр хүндтэй ингэж хэлмэгдүүлж болохгүйл юмсан. Сайн шалгаж буруугүй гэдгийг нь тогтоогоод өгөөрэй. тэр доор нь шинээр ажилд ороод шалгаж яаваад байгаа гудамжны гуйлгачин хулгайч нартай харьцуулахын аргагүй толгойтой хүн. үнэн зөвийн олоорой.
-
-
Содон (September 10, 2013 1:44:12 pm )
Нэн яаралтай засгаас авилга авсан хүн, сайн дураараа авилгын мөнгөө улсад буцаан өгсөн тохиолдолд, өршөөх арга хэмжээ авахгүй бол хэдэн дарга нар маань дуусах нь байна шүү, ард түмэнд мөнгө яг одоо хэрэгтэй байна
-
morilogch (September 10, 2013 2:06:13 pm )
yag vnen ushuu olon luiwar bgaa
sain ***lgaarai ulsiig hohirolgvi bolgooroi
mordon baitsaalt ogch bh daa alban tu****laa hashij boldog yum uu
ajlaas ni cholooldoggvi yum uu
ajliig ni zahiralaas ni buulgaj bgaa sain ***lgaad o***** eee -
zochin bagsh (September 10, 2013 2:09:42 pm )
NEN DARUI MAL EMNELGIIN XVREELENGIIN ZAHIRALIINH NI AJLAAS BUULGAACHEEEEEE
ZVGEER L AJLAA HIIGEED YAWAAD BNA SH DEE
OSHOO YAMAR LUIWAR HIIJ BGAAG MEDEHGVI SHDEE -
зочин (September 10, 2013 2:12:51 pm )
мал эмнэлэгийн хүрээлэнгийн захирал байхдаа мөн сургуулийн ректор байхдаа мөн ч олон охидоор тоглосон доо өөртэй яв********гүй бол зуудаг гадуурхдаг байсан бэлгийн ******************* нөхөр энэ булхай хэзээ ил гарах бол гэж байсан сая гарлаа ,Олон ч бүсгүй гадаад явж ,олон ч бүсгүй хохирсон доо сайн шалгаж өгөөч ???
-
zochin (September 10, 2013 3:15:02 pm )
zuv yum bichjee odoo daruihan arga hemjee avch ter bair mashin gara**** hyraaj avaad mungiig bytsaaj tuluul odoo surgyyliaimaar ih zeeltei gesen zeelee der odoogiin ydirdlaga ene ih mungiig daruihan olj ava h heregtei tegve lzeelee tulchih yum bish uu
-
zochin (September 10, 2013 3:16:53 pm )
aimaar hun daramtalj atgandaa oryyldag zavaan amit baigaa yun ternii ni ter Yanjmaa ni dyyriagaad bas *****tdeg baisan geed boddoo nugel nudeeree garch baigaa ni ene
-
zochin (September 10, 2013 3:19:26 pm )
Zavaan Yanjmaa ni doctor hamga****aar yavsan yum yy esvel hydlaa enenees zygataasan yumyy ter ch tav alhah hun bish ih myyhai avgai baigaa yum yum uzeegui ***** avgai hoh ni bolj uhvel taarna uheesei ter avgai
-
zochin (September 10, 2013 3:21:44 pm )
Eniig ynshsan chini bur ***l dyrgui hurlee hoylaa taarsan *****uud albam ty****liig ch ashiglasan baih shiv tegsen ch byryy zamaar yavbal angal ryy ynadag yumdaa medej avaarai Byambaa Yanjmaa 2 oo
-
zochin (September 10, 2013 3:27:08 pm )
SAIN SHALGAARAI ENENEES CH IH YUM GARNA BUH SURGUULIIN DANSAND GARIIN USEG ZURDAG BAISAN BUG DII NI SHALGA TEGEED TER BUH MUNGURUU SAIHAN SHINE SURGUULI BARICHIH
-
zochin (September 10, 2013 3:28:23 pm )
NEEREESHINE SURGUULI BARIH MUNGU GARAH BAIH SHUU BUSYUUHAN MUNGUU OLJ AVAARAI haais MINI
-
zochin (September 10, 2013 3:30:45 pm )
Odoo tegeed HAAIS iinhan yamar baigaa bol bas l darangyilagch baina yy gaigui yu shine zahiral ni Byambaagiin baryyn gar ni baisan gene lee bolj baigaa yumyy bagsh ajilchid yu bodoj bna sain l hunee taniarai daa
-
ZOchin (September 10, 2013 7:38:14 pm )
CHadaj baigaa yumand arga alga daaa xaxaxa hohino
-
гэмт хэрэгтэн байна штэ (September 10, 2013 8:48:06 pm )
энэ хүн оюутныхаа төлбөр, багшийнхаа цалинг л хувьдаа завшсан лут хүн юмаа. сургуулиа хөгжүүлэнэ гэж яаж худлаа ******даг байваа. Одоогийн Ректор нь тэр үед хяналт, мониторингийн дарга нь байсан юу хийж байв. хараад л гайхаад сууж байсан байх нь тиймүү. Удахгүй үтэр түргэн баяжих уралдаанд орох гээд мориндоо мордох гээд л ахынхаа сургаалыыг сонсоод л байж байгаан байнадаа……. харж бая яахыг……хөөрхийс
-
Anonymous (September 10, 2013 10:37:19 pm )
Nutgiin ah mini dee.
-
Zochin (September 11, 2013 7:47:00 am )
Za daa uuniig sain nyagtlah l heregtei yum bna daa bichleg n ih l gutgej gujirdsen zahialgatai yum shig haragdaj bna manaihan huniig neg doosh n hiihdee denduu hetruuldeg uls shuu dee
-
neg iimerhuu (September 11, 2013 8:08:52 am )
N O V H S gej manai hamaatan geed baigaa shuu M U U L A L A R mani heddee tuslaj baisniig ni bi l sanahgui yum bna U H E E S E I
-
Demjdeg shuu (September 11, 2013 8:55:29 am )
Byx deed surguuliin zaxirlig ***lgax xeregtei oyutni tulbur yndeslelgyi nemj mungujuud uursduu xuviin yum shig ashigladag baij dee xuurxii oyutnuud saaliin ynee baij dee!sain ***lga ?ATG Prokuror t amjilt xysye
-
УХНА БЯМБАА (September 11, 2013 9:16:24 am )
ӨВӨРХАНГАЙН ХУЖИРТ СУВИЛАЛД НУУЦ АМРАГТАЙГАА ЯВЖ БАЙСАН,, ТЭР НЬ ЖООХОН ОХИН,ОХИН Ч ГЭЖ ДЭЭ ХҮҮХЭН
-
Anonymous (September 11, 2013 10:41:05 am )
Tegeed odoo ene Byambaa nohor zarsan zuilsee butsaaj ogdoggui um uu
-
surguuli (September 13, 2013 10:28:34 am )
Byambaag bush uu vter tvrgen buulgaach ee
-
ахахх (September 13, 2013 4:16:41 pm )
ul***a terguulegch akademich huniig arai ingej helmegduulj bolohgui ee unen zuviin togtoogood neriin tseverleerei nad hun chin delhiid tanigdsan gadniihan unheer unelj hundeldeg yum bnale. ingej buruu zuruu medeelel tugeej nuguuduul n yu yuni duhand hurelgui haraaj zuhej bolj bgaamuu?? ***lgagdaj togtoogdson hoino n olon yum yaritsgaana biz. ter ****** shuuhini asuudal manid yamar hamaa bnaa. haana ch medlegeeree gaihuulsan aguu tolgoitoi huniig shineer orood ***lgasan nereer ajil albig n bulaah gj oroldoj bgaa gudamjni deeremchin huliganuudtai jishih heregggui
-
Anonymous (September 13, 2013 7:09:00 pm )
bas ch tim buruu muu hun bish shuu de olon ch humuusiig hoolond ni hurgesen tus bolson hun shuu de ***** archaagui ******uud oorsdoo erguulj bgaa shuude
-
Anonymous (September 13, 2013 7:10:55 pm )
durtai ******uud oorsdoo guij irj bgaa yum chin
-
Anonymous (September 13, 2013 7:14:19 pm )
olziitogtohoo bolioichee chi ooroo gemgui sain hun bish suude , ***iin luiwarchin hunii *** do
27 Comments