antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 7, 2013 2 comments

УИХ-ын гишүүн Ж.Батзандан хуулийн төсөл өргөн барив

нийтлэсэн Admin

offshorУИХ-ын гишүүн Ж.Батзандан өөрийн санаачлан боловсруулсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өчигдөр /2013-09-06/ өргөн барилаа.

Хуулийн төсөлд Төрийн улс төрийн, захиргааны болон тусгай албаны удирдах албан тушаалтан тухайн албан тушаалыг хашиж байх хугацаанд болон уг албан тушаалаас чөлөөлөгдсөнөөс хойш хоёр жилийн хугацаанд өөрийн болон эхнэр/нөхөр/, өрхийн бүртгэлд бүртгэлтэй хамтран амьдардаг насанд хүрээгүй хүүхэд, эцэг эхийн нэр дээр оффшор компани байгуулах, оффшор банк, банк бус санхүүгийн байгууллагад оффшор данс эзэмшихийг хориглох, гадаад улсад үл хөдлөх хөрөнгө өмчлөх болон гадаад улсын аж ахуйн нэгж компанийн үнэт цаас эзэмших тохиолдолд тухай бүр Авлигатай тэмцэх газарт урьдчилан мэдэгдэх зохицуулалтыг оруулжээ.

Дээрх зохицуулалтын хүрээнд оффшор гэх нэр томьёог тодорхойлох зайлшгүй шаардлагатай гэж үзэн “Оффшор” гэж гадаадын бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдын нэр, хөрөнгийн хэмжээ зэрэг мэдээллийн нууцлалыг хангаж, татварын хөнгөлөлт болон чөлөөлөлт санал болгодог үйл ажиллагааны аливаа хэлбэрийг ойлгоно гэсэн тодорхойлолтыг мөн тусгасан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • ZOCHIN (September 07, 2013 9:28:26 pm )

    2HON JIL BAGA BNAA. AALZNII TOROND ORJ TSUS HOLILDSON, OORSDIIGOO ELT GJ HUTSDAG ULSTURCHDEES HEZEE MONGOL TUR MINI TSEVERSHIH BOL. UNENDEE UEIIN UED GENETIIN NUHUD IH ORJ IRDEG. DASHBALBAR AGSAN, TV25-IIN ALTAI, YE-IIN GANBAATAR, ODOO ENE BATZANDAN. IIMERHUU HUMUUS ENE MUUHAI SULJEEG TASLAN ZOGSOOH HEREGTEI. IH SAIHAN TARGAN TSATGALAN NUHUD TURUHDUU HURTEL DEED ZINDAANIIH BSN YUM SHIG HUTSAHIIG NI YANA. AJIL, AMIDRAL, ARD TUMNII BODIT AMIDRALAAS TASARSAN ELIT GEGDEH NUHDIIG DOOD SHATNAAS NI OGSUULVEL YASIIN

  • иргэн (September 10, 2013 7:43:34 am )

    иргэдээ хорилоод өөрснөө данстай байх хууль л битгий болоосой

antalya rent a car