antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 7, 2013 2 comments

Ахмадуудын амралт, сувилалд амрах хөнгөлөлтийн мөнгө шилжүүлэх журмыг хялбаршууллаа

нийтлэсэн Admin

ahmadАхмадын зориулалттай амралт, сувиллын газарт ахмад настан 10 хоног амрахад нийгмийн халамжийн сангаас 150,000 төгрөг олгож, үлдсэн 100,000 төгрөгийг өөрөө гаргахаар Засгийн газрын 2013 оны 19 дүгээр тогтоолоор зохицуулсан юм. Энэ журамд заалт нэмж, бүгдэд адил тэгш хүртээмжтэй байх уян хатан зохицуулалт оруулж өөрчиллөө.

Шинэ зохицуулалтаар эрхийн бичгийн үнийг урьдчилан бүрэн төлөх боломжгүй ахмад настан шаардлагатай баримт бичиг, нэхэмжлэлийг сум, хорооны нийгмийн ажилтанд бүрдүүлээд өгчихвөл хөнгөлөлтийг нь тухайн амралт, сувиллын газрын дансанд шилжүүлдэг болж байна. Өмнө нь нийгмийн халамжийн сангаас төлөх хэсгийг заавал тооцоо нийлсний дараа шилжүүлдэг байсан юм. Өмнөх зохицуулалтаар амарсан хүний тоо, зарцуулсан хөрөнгийг нийгмийн халамжийн байгууллага хянах боломж бүрдсэн ч зөвхөн мөнгөө бүрэн төлж чадах ахмадууд хамрагдаж, амьжиргааны түвшин доогуур, орлого багатай нь эрхээ эдлэх боломжийг хязгаарлаад байна гэж холбогдох байгууллагаас санал дэвшүүлсэн тул дээрх шийдвэрийг гаргасан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • zochin (September 09, 2013 7:46:54 pm )

    jisheeni uwurjanchiwlannd 14 honog amraad 406000 g tulsun bol bas l 150000g olgohuu

  • deerh hund (September 09, 2013 9:40:08 pm )

    10 honog gej tootsood, 50-60%iig ni ulsaas tuluud baigaa gej oilgoson.Hervee tuunees deesh honog, bas lux geh metiin uilchilgeend hamragdval zuruug ni amragch uuruu tulnu gesen baih shuu

antalya rent a car