Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй ярилцлаа.
-Хуульчдын анхдугаар их хурал өнөөдөр эхэлж байна. Ингэж хуралдах болсон шалтгаан юу вэ?
-Өнгөрөгч 2012 онд шүүхийн багц хуулийг баталсны дотор хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль орж ирсэн. Шүүхийн шинэтгэл хийх олон ажлын дотор зайлшгүй боловсон хүчний хариуцлагыг сайжруулах, иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, ёс зүйг өндөрсгөх үйл ажиллагааг явуулах аргагүй нөхцөл байдал үүсээд байсан юм. Хуульчдын эрх зүйн байдлын тухай хуулийн баталснаар хуульчид өөрсдөө мэргэжлийн өөрийн удирдлагатай байх нөхцөл бүрдсэн. Инэгснээр тэд өөрсдийн хариуцлагыг нэмэгдүүлэх, өөрийн эгнээг цэвэрлэх тогтолцоо руу шилжих шаардлага бий болсон. Энэ шинэтгэлийг хийхэд гурван зүйлд анхаарсан. Улстөрчид өмнө нь төрийн тодорхой чиг үүргийг төрийн бус байгууллага мэргэжлийн холбоод руу шилжүүлж өгнө гэсэн амлалт байсан. Тиймээс хуульчид мэргэжлийн холбоогоо байгуулаад төрийн чиг үүргийг шилжүүлж авах эрх зүйн орчин бий болсон. Хоёрт, хуульчдын хариуцлагыг нэмэгдүүлэхэд лицензтэй байх ёстой. Хуульч олон нийтийн өмнө өндөр хариуцлагтай ажиллахын тулд ёс зүйтэй байх хэрэгтэй. Хуульчдын үйл ажиллагаанаас шударга ёсны тогтолцоо, эрүүл зөв ажиллах нь хэмжигдэнэ. Тийм учраас хуульчдад хариуцлагын тогтолцоо байх ёстой болж байгаа юм. Мэргэжлийн үйл ажиллагаа явуулахад нь лиценз олгоно. Та алдаа гаргавал лицензээ хураалгана. Хэрэв лицензгүй хуульчаар ажиллахыг оролдвол эрүүгийн хариуцлага хүлээнэ гэдэг тогтолцоо руу оруулж байна. Гуравт, мэргэжлийн дүрмийг баримтална . Өөрөөр хэлбэл хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг юугаар хэмжих вэ. Ямар алдаа гаргавал хариуцлага тооцох вэ. Та юунд зорьж эрхэмлэж ажиллах юм. Мэргэжлийн үйл ажиллагаагаа шударга, зөв хүртээмжтэй явуулахын тулд юунд захируулах ёстой вэ гэдэг гурван зүйлийг хийхийн тулд нэг зорилго тавьж байна. Хөндлөнгөөс улс төрчдөөр “Та нар ингэж ажилла” гэж заалгахгүйээр “Бид ийм байдлаар ажиллана” гээд өөрсдөө мэргэжлийн дүрмээ батална. Эрх зүйн байдлын хуульд зааснаар хуульчид анхдугаар их хурлаа хуралдуулж дүрмээ батлах юм.
-Хуульчдын холбоо нь сайн дурынх болж таарч байна уу?
-Нийтийн эрх зүйн хуулийн этгээд гэж ойлгож болно. Төрийн тодорхой чиг үүргийг шилжүүлж авч байгаа учраас сайн дурын холбоо биш.
-Прокурорын мэргэжлийн зөвлөл, Өмгөөлөгчдийн холбооны чиг үүрэг Хуульчдын холбоо руу шилжинэ гэсэн үг үү?
-Хуулийн засаглал тогтоохын тулд өмгөөлөгчдийн холбоог хуульчдын холбоо болгож мэргэжлийн өөрөө удирдах байгуулага болгож хувиргах ёстой. Энэхүү холбоондоо өмгөөлөгч, шүүгч, прокурорууд нэгдэнэ.
-Мөрдөн байцаагчид холбоондоо хамаарах уу?
-Хууль сахиулах байгууллагынхан орохгүй. Цэвэр хуульчид багтана. Эмнэлгээр бол эмч нь хуульч, сувилагч нь хууль сахиулах байгууллагынхан. Хууль зүйн яамнаас гэрчилгээ авсан 6000 гаруй хүн бий. Тэднээс 4500 хүний төлөөллөөс 500 хүнийг сонгосон. Цахим байдлаар сонгуулиа явуулсан. Хурлаар дүрмээ батална, ерөнхийлөгчөө сонгоно. Холбооны ерөнхийлөгч нэр хүндтэй, лицензтэй, холбооны ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа давхар алба хашиж байх зэрэг олон шаардлага тавигдана.
-Та Хууль зүйн сайдын албыг хашаад багаггүй хугацаа өнгөрлөө. Өмнө нь хуулийн зүйн салбарын шинэтгэлийн асуудлыг маш их ярьдаг байсан. Яг шинэтгэл зохих ёсоороо явж байна уу?
-УИХ-аас 2012 онд хуулиудыг батлагдсан. 2012 онд батлагдсан зургаан хуулиар хуулийн шинэтгэл бүрэн хийж боломжгүй. Намар дөрвөн том хууль өргөн баригдана. Ингээд бодохоор хууль зүйн салбартай холбоотой шинэтгэл явж байна. Шийдвэр гаргахад удаан байгаа тал бий. Учир нь УИХ-аар өргөн барьсан хуулиа хүлээн зөвшөөрүүлж батлуулна гэдэг бол хүнд процесс туулна. Дараа нь хуулийг батлуулснаас хойш зохион байгуулалтын олон ажлыг хийх ёстой. Бидний төлөвлөж байснаас шинэтгэл удаашрахаар байна. Шинэтгэлийг хийхэд хүссэн хүсээгүй зардал гарна. Уг нь нэлээд төлөвлөгөөтэй явж байсан боловч эдийн засаг таагүй болоод эхлэхээр хамгийн түрүүнд танадаг салбар нь манайх. Ямар ч байсан шударга ёс, хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэх зорилготой шинэтгэлийг бүх боломжоо дайчилж хийнэ
-Монголд хууль батлагдсан ч хэрэгжүүлэх механизм байхгүй. Хуулийг амьдрал дээр хэрэгжүүлэх зарчим өөрөө алдагдсан гэж шүүмжлэх судлаачид байна. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?
-Хэрэгждэг механзмыг хуульчлах ёстой. Бид үндсэндээ өмнө нь бүрэн эрх мэдэл олгосон хууль баталдаг байсан болохоос яаж хэрэгжүүлэх вэ. Алдаа гаргавал яаж засах вэ гэдэг нарийвчилсан хоёр дахь хэм хэмжээг тусгаж байгаагүй. Жишээ нь иргэн гомдлоо гаргаад шийдвэрлүүлэхээс гадна хуульд заасан эрх нь зөрчигдсөн үед гээд маш олон асуудлыг тэр бүр хуульчилж байгаагүй. Тиймээс хуулиа дэлгэрэнгүй хуульчилж өгөх ёстой. Бид өмнөх жилүүдэд хууль баталчихаад хуулийг хэрэгжүүлдэг дэд бүтцийг байгуулаагүй. Хуульчдын холбоо байгуулж байгаа нь үүний нэг л хэсэг. Энэ ардчилсан чөлөөт нийгэмд байх ёстой дэд бүтэц байхгүйгээс үүдэн олон бэршээл гардаг. Жишээ нь шүүхийн захиргаа байгуулаагүйгээс олон асуудал тулгардаг байсан. Энэ хавар л шүүхийн захиргаа байгуулж, шүүн таслах ажиллагаа явуулж буй шүүгчээс тусдаа гарч ирж байна. Хийх ажлууд цогц байдлаар явж л байна.
-Шүүгчийн цалин нэмэх асуудлыг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргаж байна гэсэн мэдээллүүд сонсогдох болсон. Яг цалинг нь нэмэх юм уу?
-Шүүхийн ерөнхий зөвлөл шууд цалин нэмэх эрхтэй газар биш.
Шүүгчдийн цалинг ямар хэмжээнд барьвал хариуцлагатай байх вэ гэдэг судалгааны үр дүнг танилцуулж байгаа байх. Түүнээс биш төсөв бол цэвэр УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Нөгөөтэйгүүр төсвийг УИХ-д оруулах эрх үндсэн хуулиараа дан ганц Засгийн газарт бий. Тиймээс Засгийн газар, УИХ-аар зөвшөөрүүлэхгүй дангаараа Шүүхийн ерөнхий зөвлөл шийдэхгүй. Санал оруулах байх.
-Та жиргээгээр олон нийтэд нээлттэй мэдээлэл өгдөг сайдуудын нэг. Таныг замын цагдаад торгуулсан гэсэн мэдээлэл нэг хэсэг түгсэн. Тухайн үед ямар процесс болсон юм бэ?
-Хязгаарлалтай өдөр хөдөө явах гэж замын хөдөлгөөнд оролцож яваад замын цагдаад саатуулагдсан. Улаанбаатар хотод амьдарч байгаа хүн бүр хотоос гарсан шийдвэрийг мөрдөх ёстой. Тэр өдөр замын цагдаа “Та хязгаарлалтай өдөр явж байна. Та жолоочийн хариуцлагын даатгалтай холбоотой бичиг баримтаа үзүүл” гэсэн. Надад байсангүй. Тэр замын цагдаа миний бичиг баримтыг хураагаад “Та даатгуулсан бичиг баримтаа авчраад үнэмлэхээ аваарай” гэж хэлсэн.
-Би Тэмүүжни байна гэж хэлэхгүй яав?
-Жолооч бол жолооч шүү дээ. Хууль сахиулагчид хуулийн дагуу шаардлага тавьж байхад тэнд хэн нэгэн албан тушаалтай, мөнгөтэй нэр алдартай хүн байх нь сонин биш. Хамгийн гол нь дүрэмд захирагдах учиртай. Дүрэмгүй бол энэ нийгэм цаашаа хөгжихгүй. Хамгийн сонирхолтой нь тэр цагдаа намайг таниагүйгээс гадна зохистойгоор ёс зүйтэй шаардлага тавьсан. Хэрэв дээрэнгүй авирлавал миний ааш хөдөлнө шүү дээ. /инээв/. Цагдаагийнхан харьцангүй ёс зүйтэй болсон юм байна гэж бодсон. Би хэрэглэгчийнхээ үүднээс түүнийг ажигласан. Тэр цагдаа илүү дутуу үг хэлээгүй. Яг зохистой шаардлага тавьсан шүү.
-Сайдыгаа танихгүй байна гэдэг салбарын хувьд асуудал уу?
-Заавал таних албагүй. Бодлого нь олон нийтэд хүрч байх ёстой.
-УИХ-аар Ё.Отгонбаяр гишүүний бүрэн эрхийн асуудлыг хөндөнө гэсэн сураг байна. Гишүүний эрхийг тзтгэлзүүлэх ямар үндэслэл байгаа гэж та харж байна?
-Хуулийн байгууллагыхны шийдэх асуудал. Урьдчилсан байдлаас харахад түүнтэй холбоотой хэргийн шалгалтыг явуулахад бүрэн эрхтэй холбоотой асуудлыг хөндөхийг нөхцөл үүсч байгааг үгүйсгэх аргагүй. Гэхдээ энэ асуудал прокурорын эрх мэдлийн хүрээнд тавигдана.
Н.Түвшинжаргал
Эх сурвалж: Eagle.mn
Холбоотой мэдээ
-
хуулиа зөрчдөг сайд (September 06, 2013 11:10:37 am )
Хууль зүйн сайд нь хууль дүрмээ зөрчөөд,албан даатгалаа хийгээгүй,хязгаарлалтаа зөрчихөөр бусад иргэд нь яах вэ??
-
БАТБАЯР (September 06, 2013 12:26:45 pm )
Хуульч шиг хуульч гэж тэмүүжинг хэлнэ. Тэмүүжин та хууль шүүхийн системийг болосронгуй болгож, хууль тэгш хэрэгждэг шударга ёсыг Монголд төлөвшүүлж өгнө үү. Энэ бол Монголын иргэн бүрийн хүсэл юм. Таныг Тэнгэр ивээг.
-
ТӨМӨРБААТАР (September 06, 2013 8:52:05 pm )
ХУУЛЬ ЗҮЙН ЯАМАНЫ ГАЗРЫН ДАРГА АЛТАНГЭРЭЛ ГЭГЧ ШҮҮХИЙН ШИЙДВЭРТ ХЯНАГЧ ХИЙЖ БАЙГААД АЖЛЫН ДУТАГДАЛ ГАРГАЖ АЖЛААС ХАЛАГДСАН. ГЭМТ ХЭРЭГ ХЭРЭГ ХИЙСЭН НАЙЗЫНХАА ААВЫГ ӨМГӨӨЛЖ ТВ БАЙНГА ГАРСААР БАЙГААД ГАЗРЫН ДАРГА БОЛСОН . ШҮҮХИЙН ШИЙДВЭРТ АЖИЛЛАЖ БУЙ АЖИЛЧДЫГ УЛАНДАА ГИШГЭЖ АЖИЛЛААС ХАЛАГДСАН ХҮНИЙГ ДЭЭД ГАЗРЫН ДАРГААР ТАВЬСАН НЬ ТӨРИЙН АЛБАНД ДЭС ДАРААТАЙ АЛБАН ТУШААЛ ДЭВШИХ ШУДАРГААР АЖИЛЛАХ НЬ УТГАГҮЙ ЗҮЙЛ БОЛЖ БАЙНА
-
Нийтийн эрх зүйн хуулийн этгээд (September 06, 2013 11:47:37 pm )
Нийтийн эрх зүйн хуулийн этгээд? Ийм зүйл дэлхийд байдаг л юм байхдаа public law legal person гээд хайгаад үздээ
-
Zochin (September 07, 2013 3:25:30 am )
Tanih albagui gene uu tegvel ta hariutssan salbartaa yu ch hiij chadaagui gedeg ni oilgomjtoi bolloo tsagdaagiin baiguullagiin uil ajil***** dogoldoj bgaag medeh uu odii boltol saihan ugeer irgedee huursaar bh uu
5 Comments