Зохиомол даатгалын компаниуд руу их хэмжээний мөнгө гуйвуулан хуримтлуулж, мөнгө завшиж, угаасан болох нь анхан шатны шүүхээс тогтоогдоод байгаа МИАТ компанийн хуучин удирдлагуудад холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал үргэлжилж байна.
Өнгөрсөн долоо хоногт хэргийг шүүх бүрэлдэхүүн хэргийг шүүхэд шаардлагатай материал болоод бусад зүйлстэй бүрэн гүйцэд танилцах хугацаа хэрэгтэй гэж үзсэн тул өнөөдөр болтол хойшлуулаад байсан юм.
МИАТ компанийн удирдлагууд нь анхан шатны шүүхээс оноосон 10-14 жилийн хорих ялыг эсэргүүцэн ийнхүү давж заалдах шатны шүүхэд ийнхүү хандаад байгаа. Шүүх хурлаас МИАТ-ийн захирал асан Б.Эрдэнэбилэгт 13 жил нэг сар, Б.Бат-Эрдэнэд 12 жил нэг сар, Ц.Орхонд 11 жил, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэнд 13 жил нэг сар, Ч.Хоролсүрэнгийн дүү, “Монголиан эйрлайнс” группын захирал асан Ч.Суурьтогтоход 10 жил нэг сар, 1997-2007 онд “Голомт” банкны зургадугаар салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэгт 11 жил нэг сарын хорих ял тус тус оноосон.
МИАТ компанийн дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэнгийн компанид нягтлан бодогчоор ажиллаж байсан Н.Гантөмөрийн хэргийг тусгаарлаж, уг хэрэгт нэр холбогдоод байсан МИАТ компанийн захирал асан Ц.Орхоны эхнэр Ү.Цэцэгмаа, Б.Эрдэнэбилэгийн дүү Б.Мандахбаяр нарын хэргийг Прокуророос нотлох баримтаар тогтоогдоогүй хэмээн үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн билээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
taij (September 03, 2013 5:55:28 pm )
ulsiin tosoboos mongo idsen, irgediin halaasiig temtersen, abilga absan bol ger bvl hamaatan sadangaar ni tord ajillah erhuug ni nasan turshid ni hasah,mon ochiggvigeer bvh nasaar ni horih hvrtel yal ogdg bh huuli batlah heregtei bvr buudaj alsan ch yadag yum ***iin urgamaliig vndseer ni ceberlehgvi bol ahij urgadag yum shv de
1 Comment