antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 3, 2013 Comments are off

Үндэсний үйлдвэрлэгчдийн мэдээллийн сантай болно

нийтлэсэн Admin

nomНийслэлийн худалдан авах ажиллагааны газар аж ахуйн нэгжүүдийн талаар мэдээллийн бааз суурь үүсгэн ажиллаж байна. Ингэснээр тендер зохион байгуулах ажлын арга барилыг сайжруулах, оролцогчдыг дэмжих, тэдэнд ачаалал үүсгэхээс сэргийлэх, хамгийн зөв сонгон шалгаруулалтыг хийх боломж нөхцлийг бүрдүүлэх юм. Одоогийн байдлаар ажил гүйцэтгэх хүсэлтээ илэрхийлсэн аж ахуйн нэгжийн бүртгэл, үндэсний үйлдвэрлэгч, патент эзэмшигчдийн мэдээлэл, гэрээний үүргээ ноцтой зөрчсөн аж ахуйн нэгжийн бүртгэл, компаниудын тухай мэдээллийг бүрдүүлж байна. Цаашид уг мэдээллийн бааз суурийг өргөтгөн баяжуулж нийслэлийн бүтээн байгуулалтад үндэсний үйлдвэрлэгчдийн бараа үйлчилгээг түлхүү сонгоно. Түүнчлэн ховор шинэ үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж шууд гэрээ байгуулах зэргээр худалдан авалтыг зохион байгуулах боломжийг бүрдүүлж ажиллах юм гэж Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car