antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 3, 2013 10 comments

Боксын холбоо цусаа сэлбэхийг хүсч, гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнийг “жийв”

нийтлэсэн Admin

1236370_418442331598000_1487831107_nМонголын ширэн бээ­лийтнүүд хөнжил дотроо хөлөө жийлцэж, удахгүй болох ДАШТ-ий циклд хэл амтайхан хөл тавилаа.
Тэртээ Афины олимпоос хойш эх орныхоо төрийн далбааг олон улсын тавцанд тамгалж явсан МУГТ У.Мөнх-Эрдэнэ энэ оны Казахстаны ДАШТ-д зодоглох эсэх нь тун эргэлзээтэй байна. Энэ асуудалд Монголын Боксын холбоо, Спорт бэлтгэлийн төвийн үндэсний шигшээ баг болон У.Мөнх-Эрдэнийн дасгалжуулагч Н.Оюунбат, МУГД Д.Батмөнх нарын байр суурь зөрчилдөж байгаа юм. Юун түрүүнд, Лондоны олимпийн хүрэл медальт, Дэлхийн аварга МУГТ У.Мөнх-Эрдэнийн байр суурийг хөндье. Тэрбээр удаан хугацаанд тэвчсэний эцэст хэвлэлийнхэнд хан­даж, үндэсний шигшээ багт болоод буй асуудлыг нэг тийш цэгцлэх хүсэлтэй буйгаа илэрхийлсэн юм.
Үндэсний шигшээ ба­гийнхан юуны учир У.Мөнх-Эрдэнийг олон улсын хамтарсан бэлтгэлд авч явсангүй вэ.

МУГТ У.Мөнх-Эрдэнэ өнгөрсөн Азийн аваргад мөнгөн медаль хүртэж, 64 кг-ийн жинд дэлхийн чансааг тэргүүлж байна. Гэвч тэр энэ оны насанд хүрэгчдийн УАШТ-д тө­дийлөн амжилт гаргаагүй. Гэхдээ олон улсын жишгийн дагуу УАШТ-д түрүүлсэн З.Энхзориг бус олон улсын чансааг тэргүүлж буй У.Мөнх-Эрдэнэ Казахстаны ДАШТ-ыг зорих ёстой аж. Дашрамд дуулгахад У.Мөнх-Эрдэнэ энэ жиндээ гурван олимп дамнан оролцож, нэг хүрэл медаль хүртсэн юм.

Түүнчлэн У.Мөнх-Эрдэнэ өнгөрсөн хугацаанд ДАШТ-д оролцох бэлтгэлээ хангахын тулд саяхны Азийн АШТ-д мөнгөн медаль хүртэж, өөрийнхөө форм, сэтгэл зүйг бэлэн байгааг харуулсан. Харамсалтай нь Үндэсний шигшээ багийн удирдлагууд У.Мөнх-Эрдэнийг Хятад, Куба болон Европын зарим улсуудад хийгдсэн олон улсын хамтарсан бэлтгэлд авч явалгүй гэрт нь үлдээжээ. Холбооны зүгээс үүнийг тайлбарлахдаа “У.Мөнх-Эрдэнэ ирэх Казахстаны ДАШТ-д 64 кг-ийн жинд зодоглоход бэлтгэл дутуу, энэ жинд өөр тамирчин авч явна” хэмээн битүүхэн мэдэгдсэн аж.

Боксчин хүн нэг жинд тогтвортой тоглохын тулд 12 жил зарцуулна гэдэг хэцүү хэмээн дасгалжуулагч МУГД Д.Батмөнх хэлсэн. Харин өдийг хүртэл ард түмнийхээ итгэлийг дааж, өөрийн насанд барихад хэцүү 64 кг-д тогтмол тоглож буй нь У.Мөнх-Эрдэнийн асар их тэвчээр гэлээ.

Энэ оны боксын насанд хүрэгчдийн ДАШТ ирэх аравдугаар сард Казахстаны Алматад болох гэж байна. Гэтэл зарим жинд ямар тамирчин зодоглох нь өдийг хүртэл тодорхойгүй байгаагийн сацуу Монголын Боксын холбоо, Спортын бэлтгэлийн төвийн үндэсний шигшээ багийн хойрго үйлдэл гэхээс өөр тайлбар олдохгүй нь хэмээн дасгалжуулагч Н.Оюунбат ярьсан юм.

Сорилго хийгээд үзье, тэгээд л асуудал шийдэгдэнэ

Асуудлын нөгөө талд буй Монголын Боксын холбооны байр суурийг хүргэе. Манай ширэн бээлийтнүүд энэ зун олон улсын хамтарсан бэлтгэлд оролцоод эх орондоо эргэн ирлээ. Энэ үед гадаад, дотоодын тэмцээнд оролцуулахгүй байна гэж гомдол мэдүүлсэн У.Мөнх-Эрдэнийн асуудлыг хэлэлцжээ.
Харин У.Мөнх-Эрдэнэ энэ оны УАШТ-д жиндээ хэл амтай ялалт авч, З.Энхзоригийг чансаагаар гүйцэж чадаагүй учир ирэх ДАШТ-д зодоглох эрхээ хураалгасан нь энэ гэж үзжээ. Урьд нь ч манай боксчид аливаа тэмцээн уралдаанд оролцохдоо улсын аваргын дүнгээр шийдэж, чансаа хардаг байв.
Хэдийгээр олимпийн цикл эхлээд байгаа ч хэл амтай буй 64 кг-ийн жинд хэнийг сойх нь тодорхойгүй байгаа. Тийм учир У.Мөнх-Эрдэнэ чансааны үр дүнгээ бодож, ДАШТ-д зодоглох эрхээ авсан З.Энхзоригт амжилт хүсэх нь чухал гэлээ. Мөн Боксын холбооны зүгээс У.Мөнх-Эрдэнийг 64 кг-ийн жинд З.Энхзоригтой сорилго хийж, хэн нь ирэх ДАШТ-д зодоглохоо газар дээр нь шийдэх хүсэлт тавьсан ч МУГТ У.Мөнх-Эрдэнэ татгалзсан байна.

Учир нь тэрбээр сорилго хийхэд бэлтгэл ханаагүй байгаа. Саяхан Монголын Боксын холбооныхон ихэнх тамирчдаа гадны улсад хамтарсан бэлтгэлд хамруулж, тэд ч бие физиологийн хувьд бэлэн болсон байна. Харин гэртээ үлдсэн У.Мөнх-Эрдэнэ со­рилго хийхэд хангалттай хугацаа, бэлтгэл дутаж байгаа юм. Мөн тэрбээр үүнээс өөр нэг шалтгаан хөндсөн нь ОХУ-д болж өндөрлөсөн оюутны Универсиад их наадам. Тэрбээр “Сая Универсиад наадамд Орос, манай хоёр л мэргэжлийн боксчдоо илгээсэн. Бодоод үз, оюутныг ялсан тамирчинтай сорилго хийнэ гэж үү. Би хийхгүй.

Хамгийн гол нь тэднийг оюутныг ялж явахад би Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн. Шигшээ баг дотроо хамгийн том амжилтыг нь би гаргасан гэсэн үг. Энэ асуудал нааштай шийдэгдээсэй гэж хүсч байна” гэсэн юм.

Хурлын үеэр У.Мөнх-Эрдэнийг хангалттай бэлт­гэлээ базааж дуусмагц З.Энхзоригтой хамтарсан бэлтгэл хийлгэх хүсэлт ч гарсан юм. Юутай ч Монголын ширэн бээлийт­нүүд аливаа тэмцээн урал­даанд явж амжилт гаргадаг ч түүнийг нь холбоо ч тэр, хувь тамирчдын дасгал­жуулагч нар ч зөв зохион байгуулалтад оруулж, ирэх тэмцээний циклүүдэд ямар байдлаар оролцох вэ гэсэн бодлого дутагдаж байгаа нь “хөгшин” гэгдээд буй У.Мөнх-Эрдэнэтэй хол­боотой асуудал дээр ил болж байна.
Хэдийгээр У.Мөнх-эрдэнийг хөгширсөн гэж их спортоос нь “жийх” гэж буй бол түр хүлээ. Мэргэжлийн бокст 40 нас хүртлээ тоглосон Ч.Цэвээнпүрэв гавьяатыг санахад илүүдэхгүй.

Т.Батсугар

Эх сурвалж:

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • zochin (September 03, 2013 11:26:22 am )

    Yagaad ingej bgn be?Manaihan dandaa negniigee gomdooj hohirooj bh yum daa,Munkherdene-g delhii medne. Ene huug jiivel MGL hun bur uurlana shuu

  • Otgonbaatar (September 03, 2013 11:36:59 am )

    MUNKH- ERDENEd AMJILT khusie.

  • Anonymous (September 03, 2013 11:55:18 am )

    Munkh-Erdene nasaaraa ad uzegdej bga ch mongoloo gsn chin setgeleer olon jil eh orniihoo neriig gargasan hun shuu dee. Munkh-Erdene yamar Serdamba, Badar-Uugan shig mongonii baraa haraad olimpiin gants gants medalidaa setgel ni hanaad guzee suuj amar amidral songoson bish.

  • unshigch (September 03, 2013 1:05:03 pm )

    huurhii duu ad uzeed bval uur urunii irgenshil huseed yavaad uguu hu.chamd chadal bn huch bn zaluu ***n nas bn zaaval edniig harj suuh alba uu ain.chamaig demjdeg shuu eldviin hel amand urtduggui sain zaluu gej dugnedeg.adlaad bval uur oeonii ergenshil avaad od ni bolj gilalz hu.amjilt

  • NMB (September 03, 2013 1:21:21 pm )

    Munh-Erdeniig yavuulsan ni deeree. Dariin utaa unerlej uzsen hun arai l oor shdee. Bod ldoo ta nar Munh-Erdene Olimpiin hurel, delhiin avargiin hureltei. Nuguu Enhzorig ni Aziin togloltiin mungu, ali deer veiin Aziin avarga shuudee. Munh-Erdene yavah estoi.

  • zochin (September 03, 2013 2:54:33 pm )

    munherdene ni deer tom naadamiin rangtai ***irchin shuu

  • zochin (September 03, 2013 2:55:20 pm )

    enhzorig er hereggui

  • ZOchin (September 03, 2013 7:32:24 pm )

    Цол дагаж бяр гэж үг байдаг байхаа. Угаасаа л Мөнх-Эрдэнэ нь дээр шдээ. Ард түмнийхээ Итгэлийг дааж яваа хүн шүү дээ. Амжилт хүсье!!!!

  • baagii (September 04, 2013 7:58:18 am )

    monkh-erdene yawsan ni deer shuu serdambaa arai l oor toglolt uzuulne shu de

  • Zochin (September 04, 2013 9:49:47 am )

    MOHN-ERDENE MASH SAIN TAMIRCHIN

antalya rent a car