antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 3, 2013 9 comments

Юмдаг уу даа

нийтлэсэн Admin

1239928_418442128264687_640291165_n2008 оны долоодугаар са­рын 1-нд цагаан хоолой барь­чихаад “МАХН-ын луй­вар­чин, дээ­рэмчидтэй тооцоо бодох цаг болсон, дайраад” хэмээн хоолойгоо цахиртал хашхирч явсан гудамжны хувьсгалч О.Магнай суга дэвшиж ШӨХТГ-ын дарга болон­гуу­таа нийгэмд хү­лээгдэж байсан гайгүй хэдэн тушаал, шийдвэр гаргаж тат­вар тө­лөгчдийн зүгээс “Магнайд хэлнэ шүү” хэмээх шагналын гун­­шин сонссон юмдаг уу даа. Удал­гүй ши­нэчлэгч О.Магнай дар­гын шийдвэр, тушаал баахан бу­руу тийш хадуурах болж “Магнай бацаан мангартаад эхэллээ” гэх ёозгүй ярианаас салахаа больсон юмдаг уу даа.

Саявтархан л “Одооноос эхлээд такси компаниуд эхний километрт 1500, да­­раа­гийн километрээс 1000 төгрөгөөр явах бол­но. Хувийн машинтай баа­гий­­нууд өнөөдрөөс эхлээд хал­туур хийнэ гэж бодож бай­гаа бол гонжийн жоо, го­лионы жогорхой мэдэв үү. Энэ тушаалыг зөрчвөл бөндгөртэй нь ярина” хэ­мээн лүндэн буулгасан юм­даг уу даа. Тэгмэгц нь эрх чөлөөт, ардчилсан Монгол Улсын хувийн машинаараа хүн тээвэрлэж, халтуур хий­дэг баахан нөхдүүд эв­лэлдэн нэгдэж, долоо хоног эсэргүүцэн тэмцсэний хү­чинд О.Магнай даргын хандыг хага дарсан юмдаг уу даа.

Ямартай ч үгэнд нь ор­­дог­гүй, ардчилал, хү­ний эрхээр бялуурсан Улаан­­баатарын хувийн ма­­шин­тай халтуурчин ир­гэд, хөдөл­мөрчдийн сүрт эсэр­­гүүцэлд хулхи нь бууж, бөмбөгнөтөл айн чи­­чир­сэн О.Магнай дарга санд мэнд мэдэгдэл хийж “Том толгой гарган яаран шийд­вэр гаргаж, юу юуны духанд хүрэлгүй хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацсан манийгаа ард түмэн та нар минь өр­шөөж хайрла” хэмээн уйлан дуугарсан юм­даг уу даа. Манайхаас тү­рүү­лээд хөгжиж, тасраад яв­чихсан улсуудыг харж бай­хад Засгийн газрын нэг жи­жиг­хэн агентлагийн дарга нь цээ­жээ урагш нь түхийлгэн том, том дуугарчихаад дараа нь удалгүй шалдаа бууж “Ард түмэн минь өршөөж хайрла. Дахиж л ингэж хаа хамаагүй бурахаа болъё, чи минь” хэмээн арчаагаа алд­­даггүй юмдаг уу даа. Тэ­гээд ч ард түмнээсээ ууч­лал гуйдаг нь арай л өөр зин­дааны цагаан захтан бай­даг бололтой юмдаг уу даа. Харин монголын тухайд “Үлдэж байгаа гурван жилд үсэртэл нь хөгжүүлнэ дээ” гээд байгаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг л тун удахгүй “Эдийн засаг элгээрээ хэвтэх нь ээ, та минь. Баруун, сол­гойгүй мөнгөө үрсэн ма­нийгаа уучилж өршөө ард тү­мэн минь” гээд зогсож байж магадгүй болсон юмдаг уу даа. Шинэчлэлийн Засгийн газ­рын “саалийн ганц үнээ” болсон Чингис бонд хариугүй дуусах шахаж байгаа юмдаг уу даа.

Н.Алтанхуягийн Засгийн га­зар Чингис бондын 500 сая ам.долларын нэрлэсэн үнэ бүхий, таван жилийн хугацаатай бондыг жилийн 4.125 хувийн хүүтэй авсан юмдаг уу даа. Харин нэг тэр­бум ам.долларын нэрлэсэн үнэ бүхий 10 жилийн ху­га­цаатай бондыг 5.125 хувийн хүүтэй авчээ янз нь.

Хүүг хагас жил тутамд нэг удаа төлөх ба эцсийн төлөлт 500 сая ам.долларын үнэт цаас­ны хувьд 2017 оны арван­хоёрдугаар сарын 5-ны өдөр, нэг тэрбум ам.долларын үнэт цаасны хувьд 2022 оны арван­хоёрдугаар сарын 5-ны өдөр тус тус хийгдэхээр ам өчгөө өгч байж бадар барьсан юмдаг уу даа.

Эхний таван жилд төлөх жилийн хүүгийн хэмжээ 71.9 сая ам.доллар, 2013 оны зургаадугаар сард бондын эхний хагас жилийн хүүгийн төлбөрт 35.85 сая ам.доллар төлсөн юмдаг уу даа. Гуйж гувшиж байж олж ирсэн Чингис бондын мөнгө­нөөсөө Таван толгойн нүүрсний ордыг түшиглэн 450 МВт хүчин чадалтай ца­хилгаан станц барихад 50 сая, Гудамж төсөлд 200 сая, “Шинэ төмөр зам” төсөлд эхний ээлжинд 200 сая, “Авто замын төсөл” буюу аймгийн төвүүдийг нийслэлтэй ав­то замаар холбох нийт 1800 км авто замын ажилд 570 тэрбум хүртэлх төг­рөгийг, Ноолуурын сал­ба­рыг дэмжихэд 68.8 сая ам.дол­лар, “Шинэ бүтээн бай­­гуулалт” төслийн хү­рээнд Улаанбаатар хотын гэр хорооллыг дахин төлөв­лөх, дэд бүтцийн асуудлыг шийдэх асуудалд 200 ор­чим тэрбум төгрөгийг тө­сөв­лөсөн юмдаг уу даа. Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлд­вэрлэлийг дэм­­жиж, хэрэг­лээг нэмэгдүүлэх зорилгоор 27.7 сая ам.доллар, Ноо­сон бүтээгдэхүүний үйлд­вэр­лэ­­л­ийг дэмжих төсөлд 45 сая ам.долларыг тараагаад өгчих­сөн юмдаг уу даа. Ер нь л жаа­хан базаахгүй явдлууд ар араасаа цуврах шинжтэй бол­сон юмдаг уу даа.

Д.Түвшин

Эх сурвалж:

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • Хангай (September 03, 2013 12:44:54 pm )

    Хай юу гэхэв дээ. Ардчилсан нам угаасаа л Засгийн эрхийг авах болгондоо ингэж банк памдууруулж, валютийн ханшийг өөд нь татаж Монгол орныг элгээр нь хэвтүүлдэг шүү дээ. Одоо дээр нь Чингис бонд. Зүгээр авсан юм шиг цацаж цацчихаад ********ан өр үүсгээд төлөх болохоор Монголын ард түмэн бидний нуруун дээр татвар төлөгчд ийн мөнгөөр төлнө. Одоо Монголын хүн бүр 5 сая төгрөгний өртэй болчихоод байгаа гэдэг ч үнэн шүү дээ. Дараагийн сонгуулиар Ардчилсан намыхан бүгд баяжаад гадаадад гараад явчихна. Их л хариуцлага тооцдог хүмүүс байх нөгөө Баярцогтыгоо Их хурлын гишүүнээс татах яалаа. Өөрсдөө бүгд адилхан луйварчид болохоор хариуцлага тооцож чадахгүй байна шүү дээ.

  • зочин (September 03, 2013 1:27:24 pm )

    Ёстой тэнэг юмаа. Хүн чинь хэлэхээсээ өмнө боддог байтал хэлчихээд дараа нь бодож, уучлал гуйгаад байхдаа яахавдээ. Үнийн хөөрөгдөлийг жинхэнэ утгаар нь хийж байх шивдээ, АН олигтой боловсон хүчин байхгүй юм аа

  • аааааааа (September 03, 2013 2:13:38 pm )

    2 жилийн дараа бөөн өрөн дунд ямар ч мөнгөгүй гээд л явж байх болно. ард түмний хэтэвчийг тэмтрээд л ядарна даа ард түмэн. энэ засаг 1996-2000 онд иймэрхүү зүйл хийж цалин тэтгэвэр тавьж чадахаа байсан юмдаг. бөөн өрөн дунд ард түмнээ хаяна ойлгомжтой.

  • taij (September 03, 2013 6:25:33 pm )

    Magnai mini ehleed bog soo zob archaad surchaach daraa ni shvdee ugaagaad surchih nusaa niigeed surchih nuuhaa ceberleed surchih tegeed svvld ni hazahiinhaa omno yag yu hazaj bgaagaa haraad surchih,,,,,,,,, yana da DVNHVV mini ee surah yum ih bna da mon ch amarhan archaagaa alddag er shv 07sariin 01niig yu bolgoj zabaarlaa ecest ni hariuc*****s zugataj archaagaa aldaad ANd biye vnelee biz de AI CHAABAAS
    ALIA SALBADAI yum da chi

  • taij (September 03, 2013 6:34:25 pm )

    orifleimiin oyungerel ta 2 yag taarah yum bna niileed sanaaniiha zorgoor saihan chalchihgvi yu 1hi delhii sonoogood ooroo ger barij amid vldeed nogooh ni ulsiin darga bolchihson bvgdiig ooriinhoo duraar hiigeed l………
    ta 2 amidarbal bvr yanziin ger bvl garch ireh ni ee
    BUJIGNUULNA da

  • tuulhan (September 03, 2013 11:10:14 pm )

    magnai ****** batsaan mini **** teky yadarsan bidend byy gai bol darawgaraa medj yaw

  • иргэн (September 04, 2013 10:31:35 am )

    Магнай ард түмний өмнөөс эрх ашгийг нь хамгаалж шудрага биш үнийн хөөрөгдлийг хянах ёстойгоо ойлгодоггүй юм шиг байна. Чи үнийг нэмдэг хэн бэ. Яасан гэж таксины үнийг нэмж байгаа юм бэ. Ер нь төрийн оролцоо ихдэхээр л хамаг юм болохоо больдог шүү дээ. АН боловсон хүчин ******тай шүү дээ. АН юмны учир мэдэхгүй хүмүүсийн толгойг угааж дэмжлэг авдаг юм шүү дээ. Анх гарч ирэхдээ л элгээр нь хэвтүүлнэ гэж байсан одооч тэр үзэлдээ үнэнч байх шиг байна.

  • жижиг амт (September 04, 2013 1:50:24 pm )

    амаа амаа амаа мэд заавал ч үгүй даравгар гэхээрээ дураараа хийгээ гаргадаг юм уу хүүхэнтэй үнсэлдвэл цаадах нь амьсгаа авч чадах болов уу хи хи хи

  • зөв (September 05, 2013 11:22:04 am )

    ёстой ёстой. 2012 онд арай л буруу сонголт хийсэн юмдаг уу даа. ард түмэн амаа барих цаг нь ойртсон юмдаг уу даа

antalya rent a car