antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 3, 2013 5 comments

“Жаст”-ын Ш.Батхүүгийн гэрээнүүдийг Хууль зүйн сайд асан Ц.Мөнх-Оргил хянаж байжээ

нийтлэсэн Admin
527-1378171403untitled«Жаст»-ын. Ш. Батхүү бусдын гарын үсгийг дуурайлган Өмнөд Африкийн «Стандарт» банкнаас зээл авахдаа зээлийн батлан даагчийн гэрээ байгуулсан байдаг. Харин энэхүү гэрээнд хуулийн талаас нь туслалцаа үзүүлсэн гэх хүнээр Хууль зүйн сайд асан Ц.Мөнх-Оргилын нэр тодорч нэлээд шуугиан тарьж эхэллээ.
Түүнчлэн хуулийнхан батлан даагчийн гэрээг байгуулахад ямар хүн оролцсон бэ гэдэгт анхаарлаа хандуулж нэр бүхий хүмүүсийн хойноос мөрдөлт хийн хэргийн үзүүрээс атгаж авсан учраас Ц.Мөнх-Оргилын хуулийн фирмийг ч мөшгөж эхэлсэн байна.
Учир нь одоог хүртэл батлан даагчийн гэрээнд гарын үсэг зураагүй гэх Ч.Ганзориг, Т.Очирхүү, Д.Сугар нар «Бид энэ хэрэгт ямар ч оролцоогүй. Ш.Батхүү бидний гарын үсгийг ашигласан» хэмээн өөрсдийгөө хэргээс холдуулаад байгаа.
Эх сурвалжийн мэдээлснээр тухайн үед Ш.Батхүүг ТӨК-ийг барьцаанд тавьж зээл авахад нь Ц.Мөнх- Оргилын хуулийн фирм нь уг гэрээг хэр зэрэг хуулийн үндэслэлтэй болов гэдгийг нь хоёр талд нь хянаж өгч байсан гэнэ.
Хэрвээ үнэхээр тухайн үед гэрээг Ц.Мөнх-Оргилын хуулийн фирм хянаж байсан аваас энэ нь маш ноцтой гэмт хэргийн нэг субьект болох юм. Тэгээд ч Ш.Батхүүгийн тарьсан балгаас болж олон хүн хөнжилдөө хөлөө жийлцэж, нэг нэгнийхээ булхайг хуулийнханд мэдүүлсээр байгаа билээ.
Тэгэхээр нэр бүхий хүмүүсийн гарын үсгийг хуурамчаар ашигласан эсэхийг Ц.Мөнх-Оргил гэрчлэх болоод байна. Учир нь хуулийнхан «УБТЗ» болон «ГОК»-ийн архивуудад хяналт шалгалт хийгээд ч гэрээний нэг хувийг өнөөг хэр нь олоогүй байгаа.
Харин ч манай талд олдохгүй байгаа гэрээний нэг хувийг «Стандарт» банкны зүгээс гаргаж ирж байгаа нь бүр ч их хачирхалтай. Тиймээс л «Энэ хэрэг анхнаасаа ганц Ш.Батхүү гэдэг хүнтэй холбоотой биш нь харагдаж байна.
Үүний цаана маш том гэмт бүлэглэл нуугдаж байгааг үгүйсгэхгүй» хэмээн Хууль зүйн сайд Х.Тэмүүжин мэдэгдэж байв. Тэгвэл олдохгүй байгаа гэрээний нэг хувь нь Ц.Мөнх-Оргилд байх магадлалтай гэнэ.
Учир нь түүний удирддаг хуулийн фирм гэрээг хянаж зохицуулж байсан гэдэг утгаараа гэрээний нэг хувийг хаана байгааг нь мэдэх учиртай аж. Түүнчлэн «ГОК»-ийн нэрээр авсан 160 сая ам.долларын 110 сая ам.долларыг нь Ш.Батхүү авч харин 50 сая ам.доллар нь сох дутаж хаашаа орсон нь одоо ч сураггүй байна.
Энэ талаар зарим эх сурвалжууд «Хэрвээ энэ асуудалд Ц.Мөнх-Оргил болон түүний ажлуулдаг гэх хуулийн фирм оролцсон бол хэрэг өөрөө маш их адармаатай болно.
Чухам яагаад манай талд гэрээний нэг хувь нь байхгүй байна вэ гэдэг чинь өөрөө нэг асуулт болж гарч ирээд хэрэг хийсэн хүмүүс рүү бага багаар гохоо чиглүүлж хуулийнханд сэжүүр гаргаж өгөөд байна шүү дээ.
Гэхдээ үнэн худлыг нь яг хэлж мэдэхгүй байна. Хүмүүс хоорондоо ам дамжуулж ярьдаг шүү дээ. Тийм л зарчмаар Ц.Мөнх- Оргилын нэр дуулдсан. Би гайхаж байна л даа. «Буян»-гийн Жагаагийн компани Японы нэгэн компаниас зээл авахдаа Засгийн газраар баталгаа гаргуулж зээлээ авсан хэрэг гарч байсан.
Тухайн үед манай Засгийн газар Арбитрийн шүүхэд дуудагдахад Ц.Мөнх- Оргил Хууль зүйн сайдаар ажиллаж байсан учраас Монгол Улсыг төлөөлөн заргалдаж хэр мэдлэгтэй хүн бэ гэдгээ тус шүүх дээр харуулаад авсан түүх байдаг юм.
Хэрвээ үнэхээр түүний хуулийн фирм гэрээг хянаж байсан нь тогтоогдвол Арбитрийн шүүхтэй цагтаа заргалдаж явсан хуульч хүн ямар үндэслэлээр уг гэрээг хянасан гэдгээ тодорхой тайлбарлах байх. Гэхдээ энэ гэрээний асуудлыг сайн шалгах хэрэгтэй. Ц.Мөнх-Оргилоос гадна хэдэн ч хүн байгааг бид хэлж мэдэхгүй шүү дээ» гэв.
Харин гарч буй мэдээллийн талаар Хууль зүйн сайд асан Ц.Мөнх-Оргилын 9911…. дугаарт залгаж асуух гэсэн боловч тэрбээр утсаа тасалж байсан юм. Монгол Улсын Засгийн газар өдгөө Арбитрийн шүүхэд дуудагдаж Ш.Батхүүгийн их хэмжээний өрийг дарах нь гарцаагүй болж хоёр талд хийгдэж байсан гэрээг Ц.Мөнх-Оргил хянаж байсан нь үнэн бол асуудал цаашаа нэлээд олон холбогдогчтойгоор хөврөх бололтой.
Тэгээд ч Ш.Батхүү «Би бүх хэргийг дангаараа үүрч гарах болно. Харин миний ар амьдралыг зохицуулаарай» гэж өөрийн хүрээнийхэндээ хэлсэн байдаг юм билээ.
Ямартай ч эл шуугианы эзнээр тодроод буй Хууль зүйн сайд асан Ц.Мөнх-Оргил асуудал хүндрэхээс өмнө ам ангайх байлгүй дээ гэсэн хүлээлт олны дунд байна.
Эх сурвалж:

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • монгол (September 03, 2013 10:09:16 am )

    ЭНЭ МӨНХ ОРГИЛД МОНГОЛЫН ТӨЛӨӨ ХИЙСЭН ЮМ БАЙДАГ ЮМ УУ ТЭР ӨМНӨХ АРБИТРЫН ШҮҮХЭЭР НЬ МӨНХ ОРГИЛ ОРООД ЯЛСАН ЮМ УУ ЯЛАГДСАН ЮМ УУ БИ Л СОНСОХДОО МАНАЙХ ОЛОН УЛСЫН ШҮҮХЭД ДАНДАА ЯЛАГДАЖ БАЙСАН ГЭЖ СОНССОН ЮМ БАЙНА

    • зочин (September 03, 2013 1:56:16 pm )

      нөгөө хүндээ мөнгө өгөөд л ялдаг байх л даа

  • Anonymous (September 03, 2013 10:27:25 am )

    Munkh-Orgiliig ***lga daa, khereg ni ch sonin, hun ni ch sonirholtoi do

  • БАТБАЯР (September 03, 2013 12:47:11 pm )

    МАН-гарууд цэвэр усны ундарга дээр барилга барих зөвшөөрөл өгнө, Монголоо тэжээдэг төрийн өмчит компаниа гадаадын банкинд барьцаална, бэлэн мөнгө тарааж өрөнд оруулна, ЖАГСАГЧДЫГ БУУДНА, ИЙМ МАНГАР НАМЫГ ТАТАН БУУЛГАХ ХЭРЭГТЭЙ.

  • SAMBUU (September 04, 2013 3:29:12 am )

    NAAD MUNGUUR NUDEE TAGLUULSAN ALUURCHIN PPPIIIZZZZDDDAAAGAA SHOROND NI HIIGEECHEEEE

antalya rent a car