antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 3, 2013 Comments are off

”Хүүхэд ирээдүйн эзэд” хандивийн тоглолт болно

нийтлэсэн Admin
91a595d45f086fc3bigХичээлийн шинэ жил эхлэхэд ердөө л долоохон хоног үлдлээ. Тэгвэл хичээлийн шинэ жилд зориулсан  холимог оддын нэгдсэн тоглолт  ирэх сарын 6-нд  Монгол Бөхийн Өргөөнд болох гэж байна. Уг тоглолтыг  “Хүүхэд Ирээдүйн Эзэд” ТББ-аас санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд ивээн тэтгэгчээр “Бүрх” ХХК, “MS Studio”, “Shine Production” оролцох аж.

Дашрамд дурдахад тоглолтоос орж ирсэн мөнгөөр Улаанбаатар хотын зургаан  дүүргийн нэн ядуу айлын 300 хүүхдийг бүтэн жилийн хичээлийн хэрэглэлээр хангахаас гадна Монголын  урлаг соёлынхныг хүмүүнлэгийн үйл ажиллагаанд уриалан дуудаж, нийгмийн оролцоог нь нэмэгдүүлэхийг зорьж байгаа юм.Тоглолтонд Төрийн соёрхолт, дуучин Д.Болд,  МУГЖ Батбаяр, Ж Бүрнээбаяр, Ганзориг, Сарангуа, Батбаатар, СТА Энхбаяр, Мөнгөншагай, Энх-Эрдэнэ, Оюунбат, Бадралмаа, дуучин Баярцэнгэл, “Uvertura”, “Upera”, “3 Бүдүүн”, “Татар”, “Ice Top”, “Digital”, “No name”, “Pink Lynkx”, “Zatakt”  зэрэг хамтлаг, дуучид оролцоно.

Уншигч та ч гэсэн энэхүү хүмүүнлэгийн үйлсэд оролцох боломжтой юм шүү. “Хүүхэд Ирээдүйн Эзэд” ТББ-ын хандивын данс: 502 856 4164 /Хаан банк/.

Т.Жанерке


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car