antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 17, 2011 2 comments

”Харанга”-ын Лхагваа тэнгэрт хальсан бөө багшийнхаа онгодоор хөглөгдөв

нийтлэсэн Admin

Хэр баргийн кинонд тоглохгүй хэмээн хээвнэг ярих дуртай “Харанга”-ын Лхагваа бөө болоод хэдэн жилийн нүүрийг үзэж байна. Түүний бөөгийн багш Эрдэнэт хотод амьдарч байсан бөгөөд хэдэн сарын өмнө бурхан болсон гэдэг. Лхагваа багшийнхаа гэгээн дурсгалыг хүндэтгэж сүүлийн үед омогшил дүүрэн дуунуудаа сэтгэлд хүртэл дуулж байгаа нь туулж өнгөрүүлсэн амаргүй хувь заяаных нь эрхээр тун амьдралтай сонсогдож байгаа нь энэ бүхэнтэй холбоотой юм. Аялгуу сайхан дуугаа дуулахдаа микрофондоо таван өнгийн хадаг зүүж, тэв тэнгэрээ шүтэж, онгод юугаа дуудан олныг уяртал дуулдаг онцгой содон хоолойтой дуучин маань хар тамхины хэргээр шоронгийн хаалга татаагүй бол аль хэдийнэ Гавьяат болчих нэгэн байлаа.

Х.Лхагваа Эрдэнэтэд амьдарч байсан бөө багш дээрээ очиж номын дуу сонсч хэд хонохдоо гар хумхин суулгүй өөртөө зориулж модон жорлонгийн суултуур хийчихсэн тав тухаа бодон чамгүй мужаан болохоо харуулсан гэдэг. Дуучин хүн гэхээр л дуулахаас өөр юм хийж чаддаггүй гэдэг шиг худлаа юм үгүй. Сүүлийн үед манай дуучдаас “Номин талст”-ын Д.Батсүх, Б.Амархүү, “Камертон”-ы Д.Болд зэрэг хүүхэд, залуусын шүтэн биширдэг олон од кинонд тоглох нь нэг ёсны моод болоод байна. Хайртай дуучныхаа тоглосон киног үзэхийг хүссэн хүслийн цаана киноны бизнес жинхэнэ утгаараа цэцэглэж байгаа юм. Тиймдээ ч элдэв шалдав болсон, болоогүй кинонд тоглож онигоонд орохоосоо “Харанга”-ын Лхагваа ичсэн бөгөөд нөгөөтэйгүүр бөө болсон нь ч үүнд чамгүй нөлөөлсөн бололтой.
Ө.Хэмх (www.wikimon.mn)


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (November 18, 2011 1:05:44 am )

    Vneheer goe hooloitoi shan duuchin shv ta.Lhagwaa ahdaa hairtai tand uran bvteeliin bas amidrald tani az jargal hvsie.Udahgvi gawyat bolono gedegt itgej bna .heden zuun jild gants tohioh howor hooloitoi howor awyastai duuchin . TA SHV.

  • Anonymous (December 13, 2011 12:50:33 am )

    uchnuun bolson boloogui humuus gawyaat awaad bhad ene aguu duuchind gawyaat ugduggui nree yuuch helhewdee

antalya rent a car