antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 17, 2011 1 comment

Хүртээлтэй Хаянаа

нийтлэсэн Admin

Урлаг, соёлынхон дунд улс төр, нийгмийн идэвхээрээ толгой цохих залуусын нэгд “Номин талст” хамтлагийн гишүүн А.Хаянхирвааг нэрлэж болно. Хамтлаг, дуучид хэдийгээр улс төрийн нам хүчний гишүүн байхыг урьтал болгоод байдаггүй ч Хаянаа өөрийн улс төрийн үзэл бодлоо ил гарган, МАН-ын гишүүн болж, намын батлахаа хэвлэл, мэдээллийнхний өмнө сүр дуулиантай гардаж байлаа. Намын дотоод үйл ажиллагаа, сурталчилгааны ажлын үед урлаг, соёлын гэсэн бүхнийг зохион байгуулж, туслалцах нь түүний намынхаа өмнө хүлээсэн нэгээхэн үүргийн нэг гэдэг. Тэгвэл саяхнаас дуучин залуу маань спортынхон дунд, тэр тусмаа чөлөөт бөхийн тамирчидтай дотносох болсон нь зарим хүнд тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг санагдсан байж болох юм. Хэрэв түүнийг Монголын чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгчийн сонгуульт ажилтай гэдгийг мэдээгүй бол шүү дээ.

Энэ мэдээ хэдийгээр шинэ зүйл биш ч саяхан болсон Чөлөөт бөхийн холбооны 50 жилийн ойн баярын хурал дээр мань хүнийг аварга, арслангуудтай тохой залган сууж байхыг хараад гайхаж эргэлзэх хүн цөөнгүй байсан тул тодотгон бичлээ.

“Гацуурт” компанийн захирал Л.Чинбатаар удирдуулсан Монголын чөлөөт бөхийн холбоо Хүндэт ерөнхийлөгч Д.Дагвадорж, тэргүүн дэд ерөнхийлөгч, МАН-ын гишүүн Д.Сумъяабазар, МАН-ын  нарийн бичгийн дарга Я.Содбаатар, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Б.Мөнхбаатар нараас гадна 29 дэд ерөнхийлөгчтэй. Хөдөлмөрийн баатар З.Ойдов, Дархан аварга Х.Баянмөнх, Гавьяат дасгалжуулагч Ч.Дамдиншарав, даян аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарын тамирчин, дасгалжуулагчдаас гадна төрийн өндөр албан тушаалтан, бизнесмэн, улс төрчдөөс бүрдсэн эдгээр 29 хүний дунд урлаг, соёлоор овоглосон ганцхан ерөнхийлөгч байдаг нь өнөө л “Номин талст”-ын Хаянаа юм.

Хаянаа их спортын алдартнууд бялхсан энэ холбоонд бас л урлагийн “менежер”-ийн үүргээ чадварлаг гүйцэтгэдэг гэсэн шүү. Хүртээлтэй залуу гэж…

Т.Маша

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (November 23, 2011 7:23:29 am )

    Ta boyo mn sait aar zochlood uzeerei mun ta uuriin heregledeggui huuchin ed zuils bolon shine baraa buteegdehuunee duudlaga hudaldaagaar zarj borluulah bolomjtoi tanid amijilt husey

antalya rent a car