antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 29, 2013 3 comments

С.Ням-Очир тавдугаар байрт шалгарав

нийтлэсэн Admin

7b23cf9921b50c79bigБразилийн Рио-де-Жанейро хотноо үргэлжилж буй жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гурав дахь өдөр Монголын хоёр ч шилдэг жүдоч дэлхийн аваргын татамид хүч сорьсон ч медалийн тавцанд гарч чадсангүй.

Өчигдөр эрэгтэйчүүдийн 73 кг-ын жингийн барилдаанд Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, Гавяьат тамирчин С.Ням-Очир, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ОУХМ Д.Сумъяа нар барилдсан.  С.Ням-Очирын хувьд хүрэл медалийн төлөөх барилдаанд дийлдэж, тавдугаар байрт шалгарсан бол Х.Цагаанбаатар ДАШТ-ий дэвжээнд анх удаа 73 кг-ын жинд зодоглож, хэсгийн шатны гурав дахь барилдаандаа ялагдсан юм. ОУХМ Д.Сумъяагийн хувьд эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд С хэсэгт сугалаа татаж, эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Тайванийн Льен Чен-Линийг ялсан ч дараагийн барилдаандаа Словенийн Влора Бедетид ялагдав.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • бат (August 29, 2013 4:09:59 pm )

    одоо медалийн шанс дууссан.үлдсэнүүд нь бүгд ялагдана ойлгомжтой . цагаанбаатар гэж дандаа толгойгоороо тоглож ,янз бүрээр үсээ засдаг тэнэг толгой зодог тайлсан нь дээр.монгол эр хүн ер нь хэзээ толгойгоороо тоглодог байсан юм бэ.эргүү балай бээжинд бас яалаа шар толгойтой гарч ирээд алуулаа биз дээ.тэр гүндэгмаа нь хэлж болдоггүй юм байх даа.боловсролгүй тэнэгээрээ гайхуулах юм даа.тэр балжинням бөх авч гарч ирээд хэлж заааж байгаа юм юуч алга .гадаадынхан бол бараг үзэгчдэд ойлгогдохоор юм хашгирч байна лээ.дасгалжуулагч сайтай бол манайханд илүү боломж байна.

  • baagii (August 29, 2013 7:30:04 pm )

    manai bohchuud mash heneggui barildaj bna dasgaljuulagch muu bna bohchuuddee yum helehgui bna ug ni bolomj bgaa haragdah yum hariutslaga gej yum alga bna daaaaaaaaaaaaaaaa

  • Anonymous (September 02, 2013 12:14:13 pm )

    manai buchuud heneggui barildaad bn olon olno bolomj ene baidlaas aldaad bn aa
    bas der ni hariutslaga geej yum daan ch algadaa ts****id hariutslgaguin ulmaas aldsan onoog tootsoolj sain yarij tootsoj bai h heregtei tuunees bish manaihan unendee sain yum bn aa

antalya rent a car