antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 29, 2013 2 comments

Муур, хулгана болж тоглогсод

нийтлэсэн Admin

deegii-300x323-Ц.Дэлгэрмааг Интерполоор эрэн сурвалжилъя-

Төрийн гэх сэтэртэй, дарга гэх албан тушаалтай эрхмүүд Цагдан хорих 461 дүгээр анги руу жим гартал явсан байх юм. Ингэхдээ дийлэнх нь баривчлагдаж, цөөхөн хэд нь сайн дураараа эх орондоо ирж, 461 дүгээр анги руу ачигджээ. Мон­гол Улсын төрийн эргийг барьж бай­сан Ерөнхийлөгчөөсөө эхлээд энэ жи­мээр цу­варсан хүмүүсийн цуваар үргэл­жил­сээр.

Хамгийн гол нь олны танил, нэр нөлөө бүхий албан тушаалд сууж байгаа эдгээр эрхмүүд ямар учраас энэ жимээр цуварч  байгаа нь нэгэнт ил болсон. Тэдний хувьд том суудалд сууж байгаа нь харамсалтай санагдаж, төрийн мөнгөнд хуруугаа дүрж, хууль бусаар мөнгө угаасан гээд явж өгнө. Тэд “булган сүүлтэй” байж араа­саа олны танил эрхмүүдийг да­гуу­лах болов.

Бидний хамгийн сайн мэдэх жишээ бол  “Дижитал” хамтлагийн ахлагч Ш.Батбаяр буюу Баавар хар тамхи хэрэглэсэн, зөөвөрлөсөн, худалдсан гэх хэргээр хоригдож байв.  Харин Бааварын халааг Монгол Улсын гавьяат жүжигчин, Эрос хатагтай Т.Ариунаагийн нөхөр “Ноёд” группийн захирал Г.Буяндорж авлаа.

Түүнийг энэ сарын 8-ны өдрөөс УПЕГ-ын харьяа Мөрдөн байцаах албанаас эрэн сурвалжилж эхэлсэн юм.  Г.Буяндоржийг эрэн сурвалжилж эхэлсэн өдрөөс хойш баривчлах   хүртэл түүнтэй холбоотой янз бүрийн мэдээлэл цацагдаж  байлаа.

Тухайлбал, Г.Буяндорж эхнэрийнхээ хамт гэр хороололд хэний  ч мэдэхгүй газар нуугдаж байсан, бусадтай бүлэглэн мөнгө угаасан хэргээр өмнө нь УМБГ-т шалгагдсан, Улсын аварга Г.Эрхэмбаярын нэрийг барьж, залилан хийсэн гэх мэтээр үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл цацагдсан билээ.

Харин түүний эхнэр Т.Ариунаа энэ бүхнийг үгүйсгэж “Миний хань гэртээ хүүхдүүдтэйгээ тоглоод байж байгаа. Мөнгө угааж, бусадтай нийлж, залилан хийгээгүй” гэх мэтээр Г.Буяндоржийн тухай буруу ташаа мэдээлэл гарах бүрт хариу тайлбар хийж байсан.  Мөн долоо хоногийн өмнө “Г.Буяндоржийг баривчиллаа” хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр нэг хэсэгтээ л шуугисан.

Энэ шуугиан намжаагүй байтал түүнийг батлан даалтад гаргасан хэмээн бас л дуулиан тарьж орхив. Гэтэл энэ бүхэн хэн нэгний буруу ташаа өгсөн мэдээллээс болж гарсан гэдэг нь өчигдөр тодорхой болсон юм. Өөрөөр хэлбэл, тухайн үед Г.Буяндорж биш түүний туслах гэх залууг хорьсон бөгөөд хэрэгт ямар нэгэн холбоогүй хэмээн гурав хоногийн дараа суллажээ.  Харин өчигдөр “Ноёд” группийн захирал Г.Буяндоржийг “албан ёс”-оор баривчилсан байна.

Түүнийг эмнэлэгт явж байхад нь УПЕГ-ын дэргэдэх Мөрдөн байцаах газраас баривчилж,  Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ. Энэ тухай албаны эх сурвалжаас тодруулахад “Г.Буяндоржийг өмнө нь барьж саатуулаад буцаан сулласан зүйл байгаагүй. Харин өнөөдөр түүнийг барьж саатуулан Цагдан хорих 461 дүгээр ангид хорилоо. Түүнийг өмнө нь хаана байгаа талаар мэдээлэл авсан ч зугтсаар өдийг хүрсэн.

Эхнэрийг нь  удаа дараа ирж мэдүүлэг өг гэсэн ч “Бичлэгтэй байна. Тоглолттой” гэх мэтчилэн шалтаг тоочин ирдэггүй байсан” гэв. Ямартай ч баригддаггүй хэвлэлийн “баатар”-уудын нэгийг саатуулж, хууль хяналтынхан санаа амарлаа. Үүнээс гадна нэгэн хүнтэй  муур, хулгана болж тоглож буй. Энэ  бол тэртээх 1990-ээд оны үед залуусыг хуйлруулж байсан  “Уруулын будаг” хамтлагийн ахлагч Ц.Дэлгэрмаа.

Тус хамтлаг тараад багагүй хугацааг үдэж байгаа. Тэдний тухай энэ хугацаанд сайнаар ч муугаар ч дурсагдаагүй. Харин тус хамтлагийн ахлагч Ц.Дэлгэрмааг залилан хийсэн хэмээн эрэн сурвалжилж эхэлжээ. Түүний хувьд зөвхөн өнөөдөр эрэн сурвалжлагдаж байгаа хэрэг биш. Тодруулбал,  2011 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдрөөс эхлэн эрэн сурвалжилж эхэлсэн байна.

Тэрбээр хамтлагийн ахлагч байх үедээ дампуурлаа зарласан “Зоос” банкнаас их хэмжээний зээл авч өдийг хүртэл төлөөгүй сураггүй алга болсон нь ийн эрэн сурвалжлахад хүргэжээ. Ц.Дэлгэрмаагийн  ойр дотных нь хүмүүс түүнийг “Бид мэдэхгүй. Энэ талаар одоо л сонсч байна” гэх зүйлсийг хэлсэн юм.

Харин хэн, хаана юу хийж яваа талаар чихээ дэлдийлгэн суудаг хэрэгт дурлагсдын хэлснээр  Ц.Дэлгэрмаа нь  Солонгос улсад докторын зэрэг хамгаалж, улмаар Америк очиж сурна хэмээн явсан сурагтай.  Тэгэхээр энэ хүнийг Монголдоо биш олон улсын цагдаа буюу Интерполоор хайвал үр дүнтэй юм биш үү.

Өөр нэгэн эх сурвалжийн хэлснээр Ц.Дэлгэрмаа нь “Зоос” банкыг дампуурахад өөрийн “хувь нэмэр”-ээ оруулсан ч гэж ярьж байна. Тэгэхээр Ц.Дэлгэрмааг зөвхөн мөнгө залилсан биш банк дампуурахад гар бие оролцсон гэж ойлгож ч болох нь. Баригддаггүй “баатар”-ууд эхнээсээ олдоод эхэлсэн юм чинь Ц.Дэлгэрмаагийн сурагч удахгүй гарах биз ээ.

Г.Төгс

 Эх сурвалж: Монголын мэдээ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • зочин (August 29, 2013 5:57:32 pm )

    461 дүгээр хорих анги чинь монголд байгаа бүх баячууд орох шазар болжээ дотороо тэд бусад цагдан хорихоос илүү ахуй нөхцөлд байгаа тул тэд жаахан амарч, байдаг байхдаа

  • unshigch (September 01, 2013 11:10:15 am )

    ariunaa ichmeer yumaa gavyat geed baigaa shuu tegeed emgen tsarai garagchaad khudalchiig ni yana khuuramch tsarai garagchaad lekts unshij khaan uhaan khatan uhaan gej khun munhruulhaan bolimoor yumaa nohoroo avaad yavj chadahgui baij

antalya rent a car