antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 29, 2013 Comments are off

Ус цаг уурчдын орон сууцны шав тавих ёслол боллоо

нийтлэсэн Admin

IMG_8430Монгол улсад Ус цаг уурын алба үүсч хөгжсөний 90 жилийн ойн босгон дээр ус цаг уурчдын орон сууцны шавыг тавих ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Барилгын шавыг тавих ёслолын ажиллагаанд ЦУОШГ-ын дарга С.Энхтүвшин, Оюут-Констракшн ХХК-ийн захирал Р.Ням-очир болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Цаг уур, орчны шинжилгээний газар нь Монгол улсын Засгийн газрын 2012 оны 3-р сарын 16-ны өдрийн 82-р тогтоолоор баталсан “100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн нэмэлт жагсаалт”-д хамрагдсан Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай Ус цаг уурчдын орон сууцны зориулалттай зоорийн давхар бүхий 3 орцтой 12 давхар 197 айлын орон сууцны барилгыг 2014 оны 10 дугаар сард барьж дуусган, түлхүүрийг гардуулах нөхцлөөр харилцан тохиролцож, намрын эхэн сарын шинийн 23-ны найман цагаан мэнгэтэй улаан бар өдрийн морин цагт Оюут-констракшн ХХК-тай гэрээ байгуулж, барилгын шавыг тавьснаар Монгол улсын Ус цаг уурын албаны түүхэнд тодоор бичигдэх томоохон бүтээн байгуулалтын ажил ийнхүү эхэллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car