
Судлаачдын үзэж буйгаар Хятадын триад буюу мафи өөрийн нэрээ “Тэнгэр, газар, хүн” гэсэн Хятадын нийгмийн ариун бэлгэдлээс зээлдэж авсан байна. Харин XVII зуунд л энэ нэр Хятадын мафийн албан ёсны нэр болжээ. Бидний үе хүртэл хадгалагдан ирсэн бичиг судруудад дурдсанаар 1644 онд Манж Чин гүрний нүүдэлчин, морьтнууд Хятадыг эзэлж, тулааны урлагаараа алдартай Шаолиний сүмийг эвдэж сүйтгэжээ.
Азаар энэ сүмээс хоол хүнсэндээ явсан байсан гурван л лам амьд гарчээ. Тэд сүмдээ эргэн иртэл анд нөхөд нь бүгд амиа алдсан байв. Энэ гурван лам “Шударга байдлын төлөө газар, хүн, тэнгэрийн холбоо” гэгчийг байгуулж, мухлаг бүрээс татвар авч, хүмүүсээ зэр зэвсгээр хангаж, Манжийн булаан эзлэгсэдтэй тэмцэж эхэлсэн байна. Гэвч лам нарыг нас нөгчсөний дараа шинэ тэргүүнүүд нь боолын худалдаа, дээрэм, хууль бус алт олборлолт, рэкетээр хөлжиж эхэлжээ.
Өнөөдөр Хятадын “тонги” (Хятадууд, БНХАУ-ын цагаачдаас бүрдсэн АНУ-ын зохион байгуулалттай бүлэглэл), “триад” нь гэмт хэргийнхээ тоогоор Италийн мафийн дараа дэлхийд II-т бичигддэг. Тэд Хятад, Хонконг, Тайвань болон Зүүн Өмнөд Азийн бусад газарт төвлөрчээ.
Триадууд Баруун Европ, Хойд Америкийн хятад нийгэмлэг, Оросын Алс Дорнодод нөлөөтэй. Зарим судалгаанаас үзэхэд өнөөдөр Хонконгт 50 төрлийн байгууллагад хамааралтай триадын 160 мянган гишүүн байдаг аж.
Харин Хятадад хэдэн мянган тусгай бүлэглэлийн нэг сая 200 мянган гишүүн бий. Тэд улс орондоо болж буй хууль бус бизнесийг бүхэлд нь хянадаг. Сүүлийн 10 жилд Хятадын триадууд хүчээ улам зузаатгажээ.
Триадууд үндэстэн дамнасан гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаа, тэр дундаа мөнгө угаах, мансууруулах бодисыг хууль бусаар боловсруулах, хууль бус цагаачлал, биеэ үнэлэлт, тоглоомын бизнес, зэвсгийн худалдаа, рэкет, нутгийн бизнесмэнүүдийг атгах зэрэг олон төрлийн үйл ажиллагаа явуулаг.
БНХАУ-ын хууль сахиулах байгууллагын ажилтнуудын баталж буйгаар триадууд өөрсдийн бизнесийг явуулахын зэрэгцээ илүү харгис үйл ажиллагаа ч хийдэг гэнэ. Тухайлбал сар бүрийн сүүлчээр Хятадын худалдаачид триадуудын татварын хяналтад орох хэрэг гардаг.
Үүгээр тэдний ашиг орлогыг шалгаж, 15 хувийн татвар авдаг аж. Триадыг жаахан л хуурах юм бол хатуу шийтгэл амсана гэсэн үг. Тэр шөнө бизнесмэн амиа алдаж, дэлгүүр нь түймэрт өртөх жишээтэй.
Өнөөдөр Хятадын триадууд АНУ, Баруун Европ руу героин нийлүүлдэг томоохон нийлүүлэгчийн нэг болжээ. Янз бүрийн мэдээллээс үзэхэд Хятадын триадын сувгаар Азийн мансууруулах бодисын наймааны ¼ хэсэг нь дамждаг. Хятадад зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл, төр хоёрын харилцаа тун өвөрмөц байдлаар хөгжжээ. Хятад улс байгаа цагт триадууд байх болно гэсэн яриа бий.
Яагаад гэвэл их хаад ч 2000 жилийн турш мафийг устгаж чадаагүй. Сүүлийн 50 жилд БНХАУ-ын авторитар засаглал тогтоход ч мафийнхныг огтхон ч ганхуулаагүй. Мао Зедуний үед л гэхэд мафийн бүлэглэлийн толгойлогчдыг буудаж хөнөөсөн боловч ямар ч нэмэр болоогүй. Тэдний өмнөх хөвгүүд нь толгойлогчид болсон.
Өнөө үед Бээжин болон бусад хотын гудамжинд ширүүн харцтай, гартаа хохимой толгой, луу, кобра могойн зурагтай өнгөт шивээстэй залуус цөөнгүй дайралдана. Энэ бол Хятадын орчин үеийн триадын төлөөлөгчид юм. Тэд цагдаатай зэрэгцэн эмх журмыг сахиулдаг.
Энэ нь Хятадын мафийн толгойлогчид Хятадын удирдлагын бодлогыг анхааралтай ажиглаж, зарим талаар дэмждэгийн нэг жишээ. Жишээлбэл триадууд Хятадад явж буй гадаадын жуулчдыг дээрэмдэж, тонодоггүй. Яагаад гэвэл БНХАУ 2002 оноос улс орноо “Дэлхийн аялал жуулчлалын орон” болгон зарласан.
Тиймээс ч жуулчид их ирэх тусам бэлэг дурсгалын дэлгүүр, ресторануудын эзэмшигчдээс их хэмжээний мөнгө салгах болно. Хятадууд “Бүү яар. Суугаад бод” гэсэн амьдралын зарчимтай. Хятадын мафийнхан ч сайтар бодож, олон жилийн өмнөөс төлөвлөдөг.
Тэд өнөөдрөөрөө амьдардаггүй. Фирм байгуулж, ресторан, дэлгүүр нээхдээ ч сарын дотор их хэмжээний ашиг олно гэж үздэггүй. Ийм тэвчээртэй зангаараа триадууд бусад мафийнхнаас ялгаатай.
Тэд Хятадын эдийн засгийг бэхжүүлэхийн төлөө бүхий л хүчээрээ ажилладаг. Тухайлбал Хятадын мафийнхан Европ дахь хятад ресторануудын эздийг рэкетэлж, Африк руу хууль бусаар зэвсэг нийлүүлж олсон мөнгөө Хятад руугаа л зөөдөг. Харин Швейцарийн банкинд данс нээнэ гэж хэзээ ч үгүй.
Мафийн тагнуулуудыг төрийн аппарат, цагдаад нэвтэрсэн гэж ярьдаг. Тэд жижиг түшмэдийг худалдан авна уу гэхээс том руу нь дайрч зүрхэлдэггүй. Энэ талаар мафийн нэгэн толгойлогч “Хятадын мафи мужийн жижиг хотын мэрийг л худалдан авч, триадуудын төлөө ажиллуулж чадна. Харин Хятадын Коммунист намын Төв хорооны гишүүнд хүрч чадахгүй” гэжээ.
“Интересная газета”
Холбоотой мэдээ
-
dalaman airport transfers (February 19, 2014 12:23:00 am )
This is the right web site for everyone who would like to find out about this topic. You understand a whole lot its almost hard to argue with you (not that I personally will need to…HaHa). You certainly put a brand new spin on a topic that has been discussed for many years. Great stuff, just great!
-
Viagra (February 19, 2014 6:21:43 am )
I’m very pleased to find this website. I want to to thank you for your time for this particularly wonderful read!! I definitely loved every little bit of it and i also have you book marked to see new things in your site.
2 Comments