antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 29, 2013 2 comments

О.Магнай таксины үнийг 1000 төгрөг болгохыг зөвшөөрөв

нийтлэсэн Admin

ce12514cf3dca99bbigШударга өрсөлдөөн, хэ­рэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай нефть им­порт­логчид төдийгүй сүү, сүүн бүтээгдэхүүн үйлд­вэрлэгчдийг журамд оруулж, томоохон захууд ир­гэ­дээс мөнгө авдгийг бо­лиулж, ам.долларыг бүхэл задгайгаар нь ангилалгүй нэг үнээр бодож авдаг болгосон гээд ард иргэд түүнд ам сайтай байлаа.

 

Нийслэлд үйл ажил­лагаа явуулж буй такси компаниудын үйлчилгээний үнийг км тутамд 300 төг­рөгөөр нэмэгдүүлэх болс­­­­­­­ноо зарлав.

Өөрөөр хэлбэл км нь 700 төгрөгөөр үйлчилдэг байсан такси 1000 төгрөгөөр үйлчлэхээр болж байна.

ШӨХТГ, Нийс­­­­­лэлийн Тээв­рийн га­зар, таксины үйлчилгээ эрхэл­­дэг аж ахуйн нэгжүүд уд­тал хэлэлцсэний эцэст ийнхүү дээрх шийд­вэрийг гар­гаж байгаа аж. Ингэж үнээ нэмснээр таксины үйл­чилгээ сайжирч, нэгдсэн стандарттай болох юм гэнэ.

О.Магнай даргын хэлж буйгаар хотын гудамжны дуртай газраасаа такси барьдаг улс дэлхий дээр тун цөөхөн үлдээд байгаа юм байх. Өөрөөр хэлбэл иргэд заавал таксины зогсоолоос эсвэл дуудлагын таксинд хандаж, гэрийнхээ үүднээс үйлчлүүлдэг болох гэнэ.

 

Цаашлаад хувь хүн зөвшөөрөлгүй таксины үйл­­­­­­­­чил­гээ эрхэлсэн тохиол­долд торгууль шийтгэл ног­­­дуулах, хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг иргэдийг такси компаниудтай гэрээ байгуулан татвар төлдөг болгох, таних тэмдэг наах, 10-аас дотогш жил ашиг­ласан, зөв талдаа хүрд­тэй авто машинтай байх зэрэг шаардлага тавина гэж ярьж байна. Яг үнэндээ бодит байдал дээр хэрэгжихэд тун бүрхэг юм ярьж байв.

Үнэ тарифыг огцом дээш­лүүлж буй эдгээр хү­мүүс уг нь ард иргэд, үйлч­лүүлэгчдийн эрх ашгийг нэг­дүгээрт тавьж, шөнө орой үнээ дураараа нэмдэг такси, микроны үйлчилгээ эрхэлж буй нөхөдтэй хариуцлага тооцмоор юм. Гэтэл ШӨХТГ, Нийс­лэлийн Тээврийн газрынхан “Өнөөдөр тэртээ тэргүй шөнийн цагаар такси 1000 төгрөгөөр үйлчилж бай­гаа. Иргэд хэдэн км явж байгаагаа ч мэдэхгүй байна” хэмээн ард иргэдийнхээ эсрэг юм яриад сууж байгаа нь хачирхалтай.

 

Энэ байдлаас болж ир­гэдийн дунд багагүй бухим­дал үүсээд байна.

Үнэндээ иргэдийн халаа­санд мөнгө нь   багтаж ядсан­даа таксигаар үйлчлүүлдэг юм биш. Нийтийн тээврийн үйл­чилгээ нь О.Магнай даргын амнаас байнга унаад байдаг “стандарт” гэдэгтээ хүрдэггүй учраас л иргэд өөрсдийн ая тух, хурдан шуурхайг нь бодолцож так­сидаж байгаа.

 

Таксины үнийг нэмэх шийдвэрийг хөхүүлэн дэм­жиж байгаа хүмүүс өөрсдөө нийтийн тээврээрээ үйлчлүүлээд үзэхэд гэмгүй гэж ярих хүн олон байна. Халаасыг чинь, цаашлаад цүнхийг тань өөрийн юм шиг нэгждэг хүмүүстэй хэдэн өдөр нүүр тулаад, хамаг эд зүйлээ алдаж мэднэ. Мөн “Формула”-д оролцож буй мэт дав­хидаг жолооч, ааштай кондукторын хараалаар өглөөг угтаж, үд­шийг үддэг учираас за­рим хүн залхасандаа так­сигаар үйлчлүүлдэг. Тий­мээс таксины үнийг нэмэх талаар дахин бодоод үзэхэд гэмгүй байх. Олон нийт ийн бухимдах зуур хоолноосоо салах нь хэмээн уцаарлаж суугаа иргэд бишгүй олон байна.

 

Тухайлбал ажлын байр олдохгүйгээс болж амь­жиргаагаа залгуулах гэж өдөртөө “халтуур” хийж амьдардаг хэчнээн өрх байгааг нийслэлийн Тээв­­­рийн газар, ШӨХТГ-ын дарга мэргэжилтнүүд тооцож үзсэн болов уу. Таксины үйлчилгээ эрхэл­дэг 16 аж ахуй нэгжийн 800 орчим авто хэрэгсэл байдаг. Эдгээр аж ахуйн нэгж хэдэн төгрөгийн алдаг­далтай ажиллаад энэ салбар дампуурахад хүрээд байна вэ гэдэгт холбогдох байгууллагуудаас тайлбар хийсэнгүй. Зөвхөн энэ сал­барыг хөгжүүлж, нэгдсэн стан­дарттай болгох тухай л ярьж байгаа нь мөн л төрөөс дэм­жиж байна гэх нэрийдлээр татвар төлөгчдийн мөнгөнөөс зувчуулах гэсэн оролдлого гэх хардлагыг ч төрүүлээд байна.

 

Нөгөө талаасаа таксины үнийг огцом нэмснээр энэ салбараа улам бүр дордуулж ч мэдэх юм. Тодруулбал уг салбарын өнгө төрх дээшлэх үгүй нь үнэ нэмснээр шийдэгдэхгүй. Хамгийн гол нь үйлчлүүлэгчдийн тоог нэмэгдүүлэх явдал юм. Гэ­тэл үйлчлүүлэгчдээс тавих гол шаардлага нь үнэ хямд байх.

Харин таксины үнийг км тутмыг нь 1000 төгрөг болгосноор үйлчлүүлэгсдийн тоог эрс бууруулах нь ойлгомжтой.

 

Бодит байдал дээр лизин­гээр машин аваад ху­­виараа халтуур хийж, олсон мөнгөөрөө маши­ныхаа төлбөрт хийж, ар гэрээ тэжээдэг маш олон иргэн бий. Хэрвээ так­сины үнэ нэмгдснээр үйлч­лүү­лэгчидгүй болж тогт­мол орлогоо олж чадах­гүйд хүрвэл олон иргэд машин­аа банкинд хураалгаж ажил­гүй иргэдийн тоог нэмэгдүүлэх болно. Такси ком­­­­паниудад ажил­ладаг жо­лооч нарын хувьд ч мөн адил тус аж ахуйн нэгжээсээ машин түрээсэлж, өдрийн 15000-18000 тушаадаг. 3-5 хоног төлөөгүй тохиолдолд авто машиныг нь шууд хураадаг. Өмнө нь хэдэн ч сар мөнгөө төлсөн бай төлсөн мөнгийг нь буцаан олгодоггүй. Ингээд хэсэг бүлэг хүмүүсийн орлогын эх үүсвэр хаагдаж, энэ салбар жинхэнэ утгаараа дампуурах байх.

Цаашлаад нийтийн тээв­рийн үйлчилгээ эрхэлдэг хувийн болон төрийн өмчийн аж ахуйн нэгжүүд “Бид үнээ нэмэхгүй бол хэцүүдлээ” гээд О.Магнай дарга дээр ороход түүнд нэмэх шаардлагагүй гэж хэлэх үг олдохгүй л болов уу.

 

Нийт тээврийн хэрэгс­лийн үнэ нэмэгдэхээр бараа, үйлчилгээний үнэ ч өсч, дайн дээр дажин гэгчээр сульдаатай байгаа эдийн засгаа татаад унагачих эрсдэлтэй. Таксины үнийн асуудлаар мэдээлэл хийсэн даруйд л цахим ертөнц болох “Фэйсбүүк”, “Твиттер” хуудсуудаар жир­­­гээчид О.Магнайд зөв­лөмж шүүмжлэлийг өгөөд амжсан.

Ямартай ч О.Магнай таксины үнийг 1000 төгрөг болгохыг зөвшөөрлөө.

 

Д.Баяржаргал


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Хүний хүү (August 29, 2013 11:56:34 am )

    1 км явахад 1000 төг-ийн зардал гарах юм уу, солиор воо Магнай, үнэ нэмэхийг төр засаг хөхүүлэн дэмжиж ард түмний халаасыг нимгэлэх шийдвэр гаргаж байгаад гайхаж байна, харин Магнай эсрэгээр тэмцэх ёстой биш үү, дээрхи өгүүлэлд бичсэн саналтай нэг байна, хүмүүс ээ, одоо таксийгаар үйлчлүүлэхээ больё, нийтийн тээвэр, автобусаараа үйлчлүүлье гэж уриалья, үйлчлүүлнгчгүй такси паркууд болох вий дээ, Магнайн хуйвалдааны цаана нэг луйвар, хуйвалдаан байгаа юм биш биз гэсэн хардлага төрж байна, овоо гэж байсан Магнай одоо ард түмнээсээ нүүр буруулж тэнэгтэж эхлэх нь энэ үү, авсан арга хэмжээ нь эсрэг үр дүн авчрах нь гарцаагүй.

  • MGL HUU (August 31, 2013 12:07:27 am )

    TENEG DARABGAR MAGNAI MURDUNGUUS YAJ GARLAA ER HUNII SHINJGUI HUJAA EEJIIN MEEMNEES GARAAGUI LALA R SAYHAN EEJEEREEUMUURUULEED GUIJ BSAN ODOO ARD TUMNEE SHULAAD ABILAGDAAD GUIJ BN HUURHII

antalya rent a car