antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 17, 2011 2 comments

Цаг нь болохоор хэлнэ

нийтлэсэн Admin

Мэдэхгүй гэх нь мянган үгний таглаа гэдэг шиг «Цаг нь болохоор хэлнэ» гэсэн учир битүүлэг, тэгсэн хэрнээ илтэд дарамталсан үгийг манайхан ихэд хэрэглэдэг болж. Улстөрийнхөн, УИХ-ын гишүүд, урлаг соёлынхон, төрийн албан хаагчид, цэрэг цагдаагийнхнаас авахуулаад Цаг нь болохоор хэлнэ гэдэг үгийг байнга хэрэглэсээр улиг болж гүйцлээ. Тэр тусмаа аливааг ухаж, төнхөх дуртай, түс тас яриулах

сонирхолтой хэвлэлийнхэн Цаг нь болохоор хэлнэ гэдэг таашгүй үг, өгүүлбэрээс тунчиг залхаж байна. Хэвлэлээс өдөр тутмын мэдээллээ авдаг уншигчид ч бас Цаг нь болохоор хэлнэ гэх үгийг тааламжгүйгээр хүлээж авах болсон биз.

 

Ер нь Цаг нь болохоор хэлнэ гэдэг үгийг олон сонирхолтой» хүн хэлж байв. Заримдаа тэд хэлэх эгзэгтэй мөчөө хүлээж чадалгүй, олон нууцынхаа хамт «алга» болчих вий гэж бодогдох юм. Ялангуяа огцорч байгаа сайд, дарга нар ийм угийг хэлэх нь элбэг шүү дээ. Гэхдээ энэ үг ихэвчлэн хэн нэгэнд анхааруулга өгсөн өнгө аястай байдгаараа онцлогтой. Өөрөөр хэлбэл чамайг олон долоон юм донгосоод, бас намайг хамгаалахгүй бол 6vx булхайг чинь дэлгэнэ шүү хэмээн айлган сүрдүүлж байгаа аятай сонсогддог.

Мөн нөгөө талаас энэ нөхөр өөрөө хүн шиг цав цагаан нөхөр биш юм гэдгээ олон нийтэд зарлачихдаг. Миний мэдэхийн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн талаар цаг нь болохоор дуугарна гэсэн цөөн бус хүн байдаг. Харин тэдний цаг ирэхийг хулээсээр даруй 10 гаруй жилийг ардаа орхилоо. Ер нь цаг нь болохоор хэлнэ гэсэн үгийг хэлдэг хүн Монголд нэлээд их. Хэд хэдэн улстөрч цаг нь болохоор бугдийг нь дэлгэнэ гэсэн мэдэгдлийг хэвлэлийн хуудсаар дуу шуутайхан тунхаглаж байв. Гэвч хэзээ тэр цаг ирэхийг хэлж мэдэхгүй юм. Ямартай ч аливаа албан тушаал хашиж явсан эрхмүүд «Цаг нь болохоор хэлнэ» хэмээн ам гарч явсан боловч өнөөдрийг хүртэл таг чиг байна. Эдний амнаас юу гарах, тэдний цээжинд юу нуугдаж байгаа нь хэнд ч сонин. Хамгийн сүүлд л гэхэд Үндэсний аюулгүй байдлын ажлын албаны дарга Б.Хурц Германаас суллагдаж ирсэн шүү дээ. Хэдийгээр тэр эх орондоо ирээд Цаг нь болохоор хэлнэ гэдэг ганд өгүүлбэрийг амнаасаа унагаагүй ч хэрэв хэвлэлийнхэнтэй халз тулсан бол энэ үгээр л аргадаах байсан биз. Энэ утгаараа Б.Хурц, «Гааль»- ийн Х.Баатар, ОБЕГ-ын дарга асан П.Даш нараас авахуулаад цээж дүүрэн нууц хуримтлуулсан дарга нар тун олон бий. Тэд иймэрхүү маягаар бидний амыг тагласаар иржээ. Харин хэзээ, хэрхэн эдгээр нууцаа задлахыг хэн ч хэлж мэдэхгүй.

Цаг нь болохоор дэлгэрэнгүй ярьж өгнө, гол нь цаг үе нь болоогүй байна

Х.Баатар ГЕГ -ын дарга асан

-Мөнгө төгрөг идэж, уусан зүйл байхгүй. Төр түмэндээ хийсэн гэм надад үгүй. Байн байн надаар оролдоод, тайван байлгадаггүйг харин би ойлгодоггүй. Зарим нэг хүнд хэрэгтэй байдаг юм байлгүй дээ. Цаг нь болохоор би чамд угаасаа дэлгэрэнгүй ярьж өгнө. Гол нь цаг үе нь болоогүй байна.

Цаг нь болохоор би үүцээ задална


Мянганбаяр “Монгол газар” ХХК-ийн захирал

-Бүтээн байгуулалт гэдгийг юу гэж харах нь  чухал. Өндөр байшин барих бүтээн байгуулалт мөн үү мөн. Үйлдвэр босгох бүтээн байгуулалт мөн үү мөн. Тэгвэл уул уурхайн том орд нээж, дэлхийн жишгээр ашиглаж улс орныхоо эдийн засагт хувь нэмрээ оруулах нь бүтээн байгуулалт мөн үү мөн. Тэгэхээр «Монгол газар» бүтээн байгуулалт хийдэггүй гэж би бодохгүй байна. Одоо ч гэсэн “Монгол газар” компанийн уул уурхайн төслүүд амжилттай хэрэгжээд явж байна. Аяндаа гурав, дөрвөн жилийн дараа цаг хугацаа харуулна биз дээ. Цаг нь болохоор би үүцээ задална.

Цаг нь болохоор би аяндаа хэлнэ


П.Даш ОБЕГ-ын дарга асан

 -Тэгэхээр Та С.Отгонбаярын захиалгаар Авлигатай тэмцэх газрынханд : гүтгэгдсэн гэх гээд байна уу?

-Тэгж л хэлж байна. Өөр захиалагч нар ч бас бий.

-Тэр захиалагчдаа нэрлэж болохгүй юм уу?

-Цаг нь болохоор би аяндаа хэлнэ. Эхлээд би хэргээ хэрэгсэхгүй болгуулъя.

Цаг нь болохоор хэлнэ

Э.Мөнх-Очир УИХ-ын гишүүн

-Н.Энхбаярт таалагдаагүйдээ биш л дээ. Тухайлбал,

УИХ-ын гишүүн байж байгаад нас барсан бүх гишүүдийг Н.Энхбаярт алуулсан гэж дандаа ярьдаг шүү дээ. УИХ-ын гишүүн Отгонбилэг агсан онгоцоор нисч яваад золгүй ослоор насан эцэслэсэн. Гэтэл саяхны «Ми-8» нисдэг тэрэгний ослоор амь нас эрсэдсэн 14 хүний үхэлд бас л Н.Энхбаяр буруудах уу? Одоогийнхоор бол Засгийн газрын гишүүдтэй хариуцлага тооцохын тулд тэдгээр хүмүүсийг Ерөнхийлөгч алсан гэж ярих нь л дээ.

За тэгээд, манай талийгаач байна.

Харваад л нас барсан. Яагаад гэнэтхэн

цус харвасан нь Н.Энхбаяр даргатай ямар ч холбоогүй.

Огт өөр юмнаас болсон учраас би Цаг нь болохоор хэлнэ.

Цаг нь болохоор хэлнэ


Ц.Нямдорж ХЗДХ -ийн сайд

Энэ бухэн Монголбанкны О.Чулуунбатыг халах санаа гаргаснаас л эхтэй. Тууний ард байгаа xvн л  уунийг хийж байгаа. Цаг нь болохоор хэлнэ.

Түүнийг цаг нь ирэхээр ярина

 

Б.Баярсайхан СЕХ-ны нарийн бичгийн дарга асан

-Б.Баттулга гэж хүний тухай ярьж болно. Гэхдээ түүнийг цаг нь ирэхээр ярина. Үүнийг энд бас дурдчихъя. Бид хоёрын хувьд энэ том сонгуулийн ард хамт явж байгаад гарсан улс. Харин сүүлийг нь мушгихдаа санал авах өдөр, түүнээс хойш сонин сонин үйлдэл гаргаж байгаад үнэхээр гайхаж байна. Төрийн түшээ, хуульч, дээр нь төрийн алба олон жил хашсан хүн ийм зүйл хийгээд байгаад гайхдаг

Төрийн албанд жинтэйхэн байр суурь эзэлж явсан хийгээд одоо ч төр түшилцэж яваа хүмүүс иймэрхүү байдлаар айлган сүрдүүлэх, мөн нууцлах, нуугдах арга саамаа хайсаар иржээ. Уг нъ үүний оронд Н.Энхбаяр, Ц.Нямдорж хоёр шиг түс mac хэлэлцэж, хэрэлдээд, асуудлыг нэг тийш болгочихсон нь хэн хэндээ амар юм уу. Мэдээж төрийн өндөр албан тушаалтнууд хэвлэлээр хамаг булайгаа дэлгээд хэрэлдэх нь хэнд ч эвгүй боловч хэн бүхэнд сонирхолтой байсан. Ер нь тэгээд хэвлэлд ярилцлага өгөх дуртай юм бол Цаг нь болохоор хэлнэ гэдэг үгээр бөөрөнхийлөх ямар хэрэг байна аа. Нийтэд үгээ дайж, бодлоо тайлбарлая л гэж бодсон бол шулуухан, шударга байсан нь дээр шүү дээ. Нөгөөтэйгүүр хэвлэлийн байгууллага хэн нэгний рекетний үг, хэллэгийг дайж хүргэх хэрэгсэл биш. Тэгэхээр Цаг нь 6олохоор хэлнэ гэдэг рекетлэсэн, дарамталсан, эсвэл харзнаж, хүлээсэн, нуугдмал, бүрхэг үг хэллэгээс үүнээс хойш татгалзсан нь дээр гэж бодогдлоо

Өглөөний сонин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (November 17, 2011 12:53:01 am )

    tatgalzahaa za za tsag ni bolohoor heliidee kkk

  • Anonymous (November 17, 2011 1:23:41 am )

    Ug ni bol huulindaa gemt hergiig nuun daldlah ni bas gemt hereg
    gedeg biz dee.

antalya rent a car