antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 17, 2011 Comments are off

Их аварга М.Даваажаргал: “Халуун элгэн нутаг”-ийг гайгүй дуулчихна шүү

нийтлэсэн Admin

Төв аймгийн хүү арлын Японыг шуугиулж яваа Их аварга М.Даваажаргалыг эх орондоо байх үеэр төрсөн нутгийнх нь залуучууд хүндэтгэл үзүүлж хүлээн авч уулзсан юм. Энэ үеэр аваргатай хөөрөлдсөнөө хүргэе.

 -Нутгийн залуустайгаа уулзаад сэтгэгдэл хэр байна. Өмнө нь ийм уулзалтад оролцож байв уу?

-Нутгийн залуучуудтайгаа уулзаад сэтгэгдэл маш өндөр байна. Хэдэн жилийн өмнө “UB-паласт” нутгийн залуучуудтайгаа уулзаж том хүлээн авалт өдөрлөг зохион байгуулж нэгэн өдрийг өнгөрөөж байж билээ.

-Залуу хүний хувьд эх орондоо ямар томоохон зүйл хийе гэж боддог вэ?

-Монгол Улс маань будаа тариалдаггүй. Будаа тарьж болдоггүй юмаа гэхэд монгол хүний гараар будаагаа тариулах гээд Японд өнгөрсөн жилээс эхлэн монгол залуучуудыг будаа тариулж мөн мэдлэг боловсролыг нь дээшлүүлэн суралцуулж байна. Эдгээр хүмүүсийг хөдөө аж ахуйн чиглэлээр бэлтгэгдсэн мэргэжлийн хүмүүсээс сонгон шалгаруулж авсан.

-Та Япон улсад ажиллаж, амьдарч байгаа монголчуудтайгаа хэр холбоотой байдаг вэ?

-Япон улс 130 сая хүн амтай. Сумогийн их аварга гэхээр тэнгэрийн амьтан шиг л байдаг. Тэр утгаараа нэг их дотно харьцаатай байж чаддаггүй, аваргаас эмээнэ, тэгээд нэг их ойр байдаггүй юм. Харин Японд сурдаг монгол оюутны холбоотой хамтран жил болгон “Хаврын өдөр” гэсэн томоохон өдөрлөг зохион байгуулдаг.

-Ta хэр нутгархаг хүн бэ. Бага насныхаа дурсамжаас хуваалцаач?

-Бага насаа Улаанбаатар хотод өнгөрөөсөн. Миний аав Төв аймгийн Эрдэнэсант сумын уугуул иргэн. Тиймээс ч би зуныхаа амралтаар Эрдэнэсант суманд өвөөгийндөө очиж амардаг байсан. Морь унах их дуртай хуүхэд байлаа. Сүүлийн үед залуучууд маань хөдөө явах дургүй болсон юм уу даа гэж харагдах боллоо. Уг нь аль болох байгаль дэлхийтэй харьцаж хөдөөгүүр явж байвал ухаан уужуу, сэтгэл тэнгэр байна шүү дээ гэж би боддог.

-Нутаг уснаас гадна хүний эцэг эх гэдэг салшгүй нэгэн хэсэг. Та дэлхийд нэрээ дуурсгасан мундаг аавын хүү. Дагвадорж аварга таныг “Аваргын хүү аварга байна гэдэг ховор хувь заяа юм” гэж хэлсэн байдаг.

-Анх сумод орж байхад Кёкүшюзан Батбаяр, Кёкүтэнхо Цэвэгням нарыг NHK-ээр хардаг байлаа. Тэр үед Дагвадорж аваргыг гарч ирэхэд нь тэр хүнтэй барилдаж үзэх юмсан гэж мөрөөддөг байлаа. Сумо бол шашин талдаа спорт. Хэрвээ аварга өөр төрлийн спортоор явсан бол үнэхээр спортын мундаг хүн байх байсан.

-Өнөөдрийн амжилт тань яг юунд хөтлөгдөн энэ оргилд хүрэв?

-Өнөөдрийн хувьд миний сэтгэл санаа жигдэрч төвлөрсөн байна. Цол авахаас өмнөх хоёр жилд их юм мэдэрч, сурсан. Энэ нь миний амьдралын томоохон хэсэг байсан. Өдөрт би бараг л гурван удаа уйлдаг байж билээ. Тэр хоёр жилийн хугацаанд би өөрийгөө их дайчлан, бэлтгэлээ сайн хийсний хүчинд өнөөдрийн энэ оргилд хүрсэн гэж боддог.

-Япон сумоч монгол сумоч хоёр онцлог ялгаатай тал байдаг уу?

-Япон сумочдоос Монголын сумочид хатуужилтай, өөрсдийгөө ирлэж чаддагаараа онцлогтой байх.

-Аав тань улсын наадмын тавын давааг дуусгаад гэртээ харьж 30 минут унтдаг байсан гэж таны ээж ярьсан байдаг. Танд энэ шинж байдаг уу?

-Би 16 настай байхдаа анх дэвжээн дээр гарч барилдаж байсан. Багадаа их унтдаг хүүхэд байлаа. Сумод орсноос хойш хамгийн их унтсан нь18 цаг байдаг. Би унтахдаа ямар ч хөдөлгөөнгүй унтдаг болохоор хамт байдаг бөхчүүд “Энэ зүгээр байгаа даа” гэж ярьдаг байсан гэсэн. Ер нь сумод хамгийн гол бэлтгэл нь хоол их идэх, унтах шүү дээ.

-Монголын нэг сайн бөх, сайхан залуу япон бүсгүйтэй гэрлэхэд олон хүн шүүрс алдаж халаглаж байсан. Гэхдээ тэр цаг аль эрт ард хоцорч. Та гэр бүлийнхээ талаар уншигчдад танилцуулахгүй юу?

-Би анх 18 настай байхдаа эхнэртэйгээ танилцаад гурван жил үерхэж байгаад гэр бүл болсон. Одоо гурван хүүхэдтэй. Хоёр охин, нэг хүүтэй. Манай бага хүүхэд одоо долоон сартай. Тиймээс энэ удаа гэр бүлийнхэн маань ирж чадсангүй. Би жил болгон хүүхдүүдээ Монголд авчирдаг, аавынх нь төрж өссөн газар гэж үзүүлдэг.

-Танай хүүхдүүд Монголоор хэр ярьдаг вэ?

-Өөрийгөө танилцуулаад нэр, насаа хэлдэг болсон.

-Таны дуртай дуу?

-Би ганц л дуутай хүн. “Халуун элгэн нутаг”. Энэ дуугаа гайгүй сайн дуулчихна шүү.

-Их аваргын хэтийн зорилго?

-Монголдоо гүүр барьж өгье гэж боддог.

-Ярилцлага өгсөн таньд баярлалаа. Таны цаашдын ажил, амьдралд тань амжилт хүсье. Олон жил сумогийн дэвжээг эзэгнэж нутаг орныхноо баярлуулж яваарай.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car