antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 25, 2013 8 comments

Үүл Баатар Б.Наранхүүтэй нууц тохиролцоо хийсэн үү?

нийтлэсэн Admin

8-23-4Улаанбаатар хотын ундны усны бүсэд их хэмжээний газарт хууль зөрчин баригдсан Дүнжингарав худалдааны төвийн асуудал нэг хэсэг хүмүүсийн анхаарлын төвд орж байгаад чимээ алдарсан.

Тухайн үед шинэхэн хотын дарга Үүл баатрын хууль зөрчсөн хэнийг ч гэсэн ижил шийтгэдэг шийдвэрүүд хүмүүст таалагдаж байв. Хар жагсаалтыг хүмүүс ихээхэн анхаарч, шүүж хардаг билээ.  Шударга, шулуун зантай, шийдэмгий, ямарч дээдсийн найраанд ордоггүй гэх мэтээр энхийн цагаан тагтаатай мээрийг зүйрлэж байв.

Харин өнөөдүүл нь улсын газрыг буцаан авах ажлыг эсэргүүцэн худалдааны төвөө нураалгахгүй гэхдээ 1000 сэтгүүлчийг худалдааны төвтэйгээ танилцуулан сугалаа сугалуулж Хайнаньд аялуулна хэмээн PR-дсан. Угтаа бол хотын мээрийн хатуу шийдвэрийг баллуурдуулах нийтлэл, мэдээгээр олны тархийг угаах гэсэн хэрэг. Энэ зальжин үйл явдлыг түмэн олон мэднэ, жиргээчид ч сэтгүүлчдийг бүр их шүүмжилж билээ. Гэтэл Дүнжингаравтай танилцах аялалд сэтгүүлчдээс урьтан УИХ-ын хэд хэдэн эрхэм гишүүн харайж явсныг олон нийт шүүмжилж байлаа.

Цаг улиран одож шударга удирдагч Э.Бат-Үүлийн шийдвэр одоо ул болжээ. Хууль бусаар ундны усны эх үүсвэрийн бүсэд  баригдсан Дүнжингарав худалдааны төвийг нурааж улс газраа эргүүлэн авна гэсэн хатуу үгтэй захирамж  өнөөдөр мөлийжээ. Сураг сонсоход УИХ-ын гишүүн Б.Наранхүү, мээр Э.Бат-Үүл нар ханцуй дотроо сэм тохиролцсон гэнэ. Нэрээ хэлэхийг үл хүссэн эх сурвалжийн мэдээлснээр бол эрхэм гишүүн Б.Наранхүү худалдааны төвөө бүтээн байгуулалт нэрийн дор нураалгалгүй бүтнээр нь авч үлдэж чаджээ. Харин одоогоор барилгажуулж амжаагүй байгаа сул хэрнээ хашаалсан газрыг улсад эргүүлэн өгөх тохиролцоогоор асуудлаа шийдэж тэд найрамдсан гэж байв.

Тэнгэрийн үүл нүүж замхарч оддог шиг Үүл баатрын гаргасан шийдвэр ч гэсэн заримдаа замхардаг юм гэж үү.

Хотын захиргааны байгууллага тэр дундаа хотын мээрийн гаргасан захирамж бусад  шийдвэрийн талаар 24 цагийн дотор олон нийтэд мэдээлж, цахим хуудаст байрлуулахгүй бол тухайн шийдвэрийг хүчингүй болсонд тооцох ёстой гэж нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нэгэнтээ журамласан нь үнэн. Нэгэн цагт хотын дарга хэмээн мутраа хайрлан шийдвэр гаргаж чадсан атал алга урвуулах төдийд мөнгөтэй эрхэм гишүүнтэй нууц тохиролцоо бас хийлээ гэж үү, тэр. Ямартай ч хотын захиргааны www.ulaanbaatar.mn цахим хуудаст Дүнжингаравын газрын асуудлыг ингэж шийдлээ хэмээн мэдээлсэн нэг ч үг, өгүүлбэр нийтлэгдээгүйдэг. Энэ талаар учир мэдэх, ажил хариуцсан албаны даргаас лавлая гэхээр “Гарын үсэг зурдаг гараа хугалсан, хэцүү байна” гэх юм. Тохиролцоо хийснээрээ Үүл баатар л мэдэх байх. Өөр хүн энэ газрын асуудлыг мэдэхгүй гэсэн хариултыг албаныхан өглөө.

 Д.ОЮУН /ЗУУНЫ МЭДЭЭ/


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • Anonymous (August 25, 2013 6:05:45 pm )

    hov jiv huudug setguulchid neeree hezuu yumdaa!

  • Зочин (August 25, 2013 7:12:31 pm )

    Үхсэн ацаараа наадах чинь шийдэх юм: Яг юу хйиж гийгүүлээд байна Бат үүл Чингисин талбай? Гудамж төсөл уулзварын асуудал шаал тусдаа шүү: Чингис бондоор явж байгаа. Харин хаа явж Фортуна Батбаяр улсад юм хийгээд байгаа шүү.

  • irgen (August 25, 2013 11:49:02 pm )

    zugeer teneg hun harahad l oilgomoor tiim bna shu dee yamar ch erh medeltend ard irged gehees awilgal alt mungu l chuhal bolj dee ene olon toriin tusheeded itgeh ard tumenee gesen neg ch hun bhgui gejuu

    • irgen (August 26, 2013 9:30:18 am )

      dunjingarav ali ali zasag ali nam ali dargiin ued barigdsiin gediig ni medej bgaa bolood ingej bichij bgaa blguidee irgen guai

  • bayn (August 26, 2013 6:01:34 am )

    Adilxan tsytsalsan deeree 0biekttai gazruudaa sergeegeechee.ard tymeng yalgaj xaritsaxaa b0li0s0i.

  • irgen (August 27, 2013 10:29:26 am )

    za tiimee hancui dotroo panz vsergedeg n todorhoildoo. hotiin meree zamiin shoroonoos hezee salah we saihan tarisan hvnii hodolmor shoroon boroond daragdaad ard tvmen awtobus hvleej shoroon mondort nam cohiulaad amidrahad vneheer berh bna daa shoroonoosoo hurdan salbal mash ih bayrlahsan ………….. ywgan hvnii zam zasaj bgaa n ene deer n baahan els asgaad hvnii holoor chigjvvldeg standart haanaas bii bolowoo zowhon mongoldl bna daa

  • zochin (August 27, 2013 12:36:02 pm )

    Batuul uuruu setgej sanaachilj hiisen um bgui sh tiim tolgoi zayasangui harin busdiin hiisen hauagtai zuiliin neriig uurchiluud yaj uuriin bolgoh ve gedeg uman deer garguun sain um bna bas hudalch shouchin ter huraasan baishin haa bna harin hashaa huraaj huviin umchiig gazar bulj 1 tusul uhaantai um ehluuleh geeg odoo erd tumen butsaad l iim l balai um hiij baigaa ene olon zamiin uulzvariig saindaa bish mungu unagdag gants ajil uchiraas bugd ene ruu hoshuurtsgaaj ban

  • ergen (August 27, 2013 12:37:58 pm )

    Batuul uuruu setgej sanaachilj hiisen um bgui sh tiim tolgoi zayasangui harin busdiin hiisen hauagtai zuiliin neriig uurchiluud yaj uuriin bolgoh ve gedeg uman deer garguun sain um bna bas hudalch shouchin ter huraasan baishin haa bna harin hashaa huraaj huviin umchiig gazar bulj 1 tusul uhaantai um ehluuleh geeg odoo erd tumen butsaad l iim l balai um hiij baigaa ene olon zamiin uulzvariig saindaa bish mungu unagdag gants ajil uchiraas bugd ene ruu hoshuurtsgaaj ban

antalya rent a car