Саяхан манай хэвлэл мэдээллийн хэрэгслээр Хопливудын од жүжигчнийд нэгэн монгол охин эрх дураараа амьдарч байгаа
тухай дуу дуугаа авалцан баахан магтаж долигонов. Үнэн хэрэгтээ өнөөх жүжигчнийг Холливудаас хаа хамаагуй хол монголчууд байтугай америкчууд нь ч сайн танихгүй явахад манайхан эгээтэй л дэлхийн шилдэг жүжигчний тоонд оруулчихсан цохиж явна лээ. Нөгөө монгол охиныг нь зурагтаар ахин дахин харуулаад “Ямар азтай хүүхэд гэхээрээ Холливудын гэр бүлд өсөн торнидог байна аа. Урд насандаа хийсэн буян уу?” гэснийг яана.
Гэхдээ хэргийн эзэн бол холливудын алдарт жүжигчин биш. Хамгийн гол нь тэрбээр мандан бадрахын тулд монгол охин өргөж авсан. Өөрөө хоёр тэрсхэн охинтой атлаа тэдэнтэйгээ нас чацуу ази охин өргөж авсан нь гайхалтай. Уг нь монгол хүүхдүүдийг өргөж авсан тохиолдолд үйлчлэх тодорхой хууль бий. Энэ хуульд зааснаар улирал бүр тухайн хүүхдийг өргүүлсэн гэр бүл болон асрах газарт өргөмөл хүүхдүүдийнхээ талаар мэдүүлж байх учиртай. Бүр дүрс бичлэг болон зураг хөргийг нь интернэтээр явуулж байхыг тодорхой заасан хуультай. Монголоос хүүхэд өргөж авсан гадаадын гэр бүлүүд эхний жилдээ сайхан аашилж байгаад сураг тасардаг байна.
Энэ жишээг ч өнөөх Холливудын од маань давтжээ. Охины талаар сүүлийн жилүүдэд Хүүхдийн асрах төвд ямар ч мэдээ ирээгүй. Азаар өнөө муу хэлэгдээд байдаг шар хэвлэлийн папарациуд түүнийг ази төрхтэй охин дагуулаад нэгэн кафенаас гарч яваа зургийг нийтэлсний дараа эсэн мэнд явж байгааг нь мэдсэн байна. Гайхалтай нь уг жүжигчинг ази охин өргөж авсан талаар хөршүүд болон, харъяа дүүргийн статус мэдээгүй байсан гээд бод. Гэтэл Холливудын од дуучин жүжигчин Мадонна, Анжелина Жоли Африк, Азиас өргөж авсан хүүхдүүдээ байнга л олны нүдэнд ил авч явж, хэрхэн өсгөн хүмүүжүүлж байгаа талаараа байнга телевиз, сонинд гардаг.
Мөн Монголд Еховын сүмд явдаг Бадрал, Нарантуяа хоёр өөрсдийн ядуу дорой амьдралаас болж цэцэг цэврүү шиг дөрвөн настай охиноо франц айлд өргүүлсэн боловч эхний жил охиных нь яаж өсч хүмүүжиж байгаа талаар интернет, гар утсаар холбогдож байв. Харин сүүлийн гурван жил хүүхэд өргөж авсан франц гэр бүл харилцаагаа тасалжээ. Үхтэл үр харам гэгчээр охиноосоо сураг тасарсан эцэг эх хоёр франц гэр бүлтэй холбогдоход “Охин чинь монгол аав ээжтэ й гээ ярихыг хүсэхгүй байна. Унтаж байна. Сургуульдаа явсан” гээд утсаа тасалдаг болжээ.
Ехов шашны шугамаар Бадрал Францын Лурда хотод очиход охин нь хорвоогийн мөнх бусыг үзсэн байв. Гэвч франц гэр бүл монгол охиноо хаана яаж оршуулснаа хэлэхийг хүсээгүй бөгөөд “Маргааш уулзъя” гэж хэлээд сураг тасарчээ. Жилийн өмнө “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгэг холливудын од Стиван Сигалыг оруулсан. Ардын уран зохиолч, нэрт яруу найрагч Б.Лхагвасүрэн Стиван Сигалын үстэй том гарыг эргүүлж тойруулан үзсэнээ үнсэхээс наагуур “Жинхэнэ монгол хүний гар” хэмээн доль цохиж байлаа.
Стиван Сигал нь өдгөө Америкт бага насны охидыг хүчирхийлсэн, зодсон хэргээр шалгагдаж байгаа. Тэрбээр Орос, Укриан охидыг “Америкт бүжиглүүлнэ” хэмээн авч очоод гэртээ цоожилчихсон. Удаа дараа тэднийг бэлгийн дарамтанд байлгаж, зодож садист авирладаг тухай нарийн бичиг нь анх цагдаад мэдэгдсэн байдаг. Монголын хүргэн нэрт жүжигчин маань нарийн бичгээ хүртэл хүчиндэх гэж дайрсан нь илчлэгджээ. Стиван Сигал өдгөө ОХУ-аас массажист хийдэг ази төрхтэй 18-20 настай нарийн бичиг хүүхэн ажилд авахаар хөөцөлдөж явна. Сарын цалин нь 2200 орчим доллар буюу 4 сая гаруй төгрөг авах орос нарийн бичиг нь Стиван Сигалынд амьдарна гэж байгаа. Америкийн алдарт жүжигчин эр хэдэн жилийн дараа Монголд ирээд “Хүүхэд өргөж авна” гэхэд манайхан жаахан хариуцлагатай хандана гэдэгт найдаж байна.
Баруун европчуудыг бодвол Америкчууд хүүхэд өргөж авах нь элбэг. Тэд ази африк болон ОХУ-аас хүүхэд өргөж авдаг. Нэг үгээр хөгжил тааруу ядуу буурай орны хүүхдүүдийг сорчилж авдаг гэсэн үг. АНУ-д Оросоос авсан өргөмөл хүүхэддээ харгис хэрцгий ханддаг байсан олон тохиолдол дэлхий нийтэд ил болоод байгаа. Найман настай Данил Кручин хэмээх орос хүү шөнө дундын үед америк аав, ээжээсээ зутан гэрээсээ оргож, ойролцоо хөршийнхөөсөө тусламж хүсчээ. Виржини мужийн Бристоу хотхоны нэгэн айлд шөнийн 1 цагийн үед хаалганы хонх дуугарч , гэрийн эзэн Рон Крэмер хаалганы гадна 8 настай хүү цус нөжтэйгээ холилдсон байхыг олж харав. Тэд бяцхан орос хүүтэй ярилцаж байх үед зарим зулгаралт ажиглагдсан ба хүүгийн цамцыг тайлангуут бүх бие нь хөх алаг, шарх сорви болсон байжээ. Тэдгээрийн зарим нь шинэвтэр, зарим нь хуучин байснаас харахад тухайн хос хүүг нилээн удаан хугацаанд тамлан зовоож байсан бололтой.
Хэргийг шалгаж байгаа цагдаагийн офицер Жонатан Перокийн өгүүлснээр харгис эцэг эх хоёрыг тэр даруй баривчилсан байна. Орос хүүг 5 жилийн өмнө Тула хотоос өргөж авсан ба нэрийг нь Дэниэл Александер болгон өөрчилжээ. Садист эцэг 41 настай Эмми, 39 настай Мэтью Свиней нарыг цагдан хорьж, хэрэгтнүүд шүүхийн тогтоолоо хүлээж байна. Тэр ч байтугай жилийн өмнө АНУ-ын Техас мужийн нэгэн гэр бүл өргөж авсан гурван настай Викториа Нуланд хүүгээ хэрцгийгээр зодож амь насыг нь бүрэлгэсэн хэрэг гарсан.
Иймээс ОХУ-ын Төрийн Думаас өнгөрсөн 2011 оны арванхоёрдугаар сард Америкт орос хүүхдийг үрчлэхгүй байх хуулийг баталсан юм. Ерөнхийлөгч В.Путин “Америкчуудад Орос хүүхдийн үнэ цэнийг мэдрүүлэх болно” хэмээн хэвлэлийн хурал дээр зарлаж, хоёр том хөршийн харьцаа царцанги байдалд оров. Хөгжиж байгаа том гүрэн бол иргэнийхээ төлөө ингэж л хурц хөдөлдөг аж.
Харин монголын эрх мэдэлтнүүд харийн хүнд үрчлүүлж оддог нялх үрсийнхээ талаар хуруугаа ч хөдөлгөхгүй суугааг онцлох нь зүйтэй. Цөөхөн хүн амтай манай улсын хувьд гадаадын хүнд хүүхэд үрчлэх асуудлыг хуулиар хориглосон ч болох. Хүний наймаа, бэлгийн мөлжлөг гаарч байгаа өнөө үед Монголд жилд 80-100 гаруй хүүхэд баруун европ, америк гэр бүлд үрчлэгддэг. Тэдний 70 хувь нь охид байгаа нь энэ төрлийн наймаанд өртөж байгааг үгүйсгэх аргагүй юм.
Хэдэн жилийн өмнө америкийн иргэн мормон шашинтан Хеллат Трейсийн үрчлэн авсан Оюумаа гэдэг охин нэгдсэн улсын Юта мужийн нэгэн тосгонд биеэ үнэлж байсан хэрэг бүртгэгдсэн байна. Мормон шашинтнууд амьдардаг уг тосгоны охид хүүхнүүд цугаараа дундад зууны үеийн хувцас өмссөн ба охид дөнгөж 12-13 настайгаасаа мормоны сүмийн номлогчийн эхнэр болдог. Оюумаа охин ч гэсэн тэдний адил 11 наснаасаа эхэлж номлогчийнхоо бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан аж. Энэ хэрэг тун удахгүй шийдэгдэх бөгөөд Оюумаа охиныг 18 нас хүртэл нь Хүүхэд асрах төвд бусад хүчирхийлэлд өртсөн охидын хамт байлгах гэнэ.
Гаж донтой шашны номлогч Хеллат Трейс эхнэрийн хамт голдуу хөгжил буурай ази, африкийн орнуудаас 6-8 насны охидыг үрчилж авдаг. “Христийн хожмын үеийн гэгээнтүүдийн сүм”-ийн ахлах номлогч гэдэг нь америк эрд ихээхэн халхавч болдог байна. Тэрбээр өргөж авсан охидоо 12 нас хүртэл Мормон шашны сургуульд оруулдаг. Мэдээж энэ шашинд муу үйл хийхийг эрс эсэргүүцэн номлодог боловч уг шашинд цай, кофе, кола зэргийг уухыг хорино. Гайхалтай нь мормоны шашинд олон эхнэр авахыг зааж, олон эхнэр авсан хүн диваажинд очдог, номлогчийн дур хүслийг чин сэтгэлээсээ хангасан охид тэнгэр элч болдог хэмээн мунхруулдаг байна.
Бас 2007 онд америк гэр бүл 11 настай монгол охиныг өргөж авсан мэдээлэл гарч байсан. Тэд өргөж авсан монгол охиныг нутагтаа аваачсан үеэсээ эхлэн байшингийнхаа хонгилд хорьж, бага насны охидтой хурьцах дуртай америк баячуудад өндөр үнээр худалдаж байсан мэдээлэл ч гарчээ. Монголд үйл ажиллагаа явуулдаг католик шашны хэд хэдэн сүм өнчин хүүхэд асран хүмүүжүүлэх нэрээр гадаад хүмүүст үрчлүүлдэг. Гэхдээ яг хичнээн хүүхэд гадаадын аль оронд очсон талаар мэдээлэл байдаггүй нь харамсалтай. Сүүлийн үед монгол хүүхдүүдэд учирч буй бас нэгэн аюул бий. Эцэг эхтэйгээ эсвэл асран хамгаалагчтайгаа гадаадад зорчиж буй хүүхдүүдийн эргэн орж ирсэн эсэхийг хянах нарийн бүртгэл, зохицуулалт үгүй, түүнийг хариуцах байгууллага байхгүйгээс олон монгол хүүхэд хилийн чанадад хүний наймааны золиос болж байна. Жилд дунджаар 3000-4000 хүүхэд эргэж ирдэггүй гэсэн тооцоо бий. Энэ тоон дээр алга болоод цогцос нь олддоггүй траншейны хүүхдүүдийг нэмбэл аймшигтай тоо гарах биз ээ.
Тэмдэглэсэн С.Арганбай
ЭХ СУРВАЛЖ: ОДОО ЦАГ /2013 12 (12)/
Холбоотой мэдээ
-
sadfjknd (August 25, 2013 2:45:41 pm )
setgel uvdmuur ym ene talaar tur zasag ymar negen ym hiigesei bile
-
Зочин (August 25, 2013 2:54:12 pm )
dandaa l muu yum yarij baih yum.Yag unen boditoi barimtiig ni sohood tavi l daa.Barin tavin balairaad.Hanaas bugd toiim baihav.Tegeed Sigal bas mongol huuhed huchirhilehiig zavdaj taarch bainauu.
-
a (August 25, 2013 3:14:26 pm )
barimttai ni l tawisan bgazde
-
oko (August 25, 2013 3:16:45 pm )
harin tiin mongol ehnertei bizde ugasa?
-
-
Anonymous (August 25, 2013 3:33:05 pm )
ene tsaana neg uchirtai bolool ingej bichegdsen bh. Tvvnees shaal hudlaa or vndesgui yum ch bish baihaa. Ene mongold orj irsen Katolik zereg europiin bolon amerikt hergeldege shanshinguud ikh nootoi shvv. Manai burhniig shvteechee geel hunii tarhi ugaagaal ui aigui ail bolgond ochij shuteech gej tulgaad yawaad baidaga yum shigee. Tegeel ingehguiu bol tamd unana tegehgui bol tamlagdana geel. Harin shariin bolon boogiin shanshin heregtei buyanii uils yum uu zowson uyedee setgel taaruu l uyedee ochidogo.
-
Anonymous (August 25, 2013 7:33:35 pm )
aimshig…
-
zochin (August 25, 2013 7:42:05 pm )
za uneheer odoo manai uls huuhed zaluuchuud irgeddee sanaa tavihgui bol bolohgui,gadnaas orj ireed bgaa shashinii hachin hachin ursgaluud uneheer unen shuu,tiim humuust huuhdee urchluulj ogthon ch bolohgui,ene asuudal uneheer hund
-
Anonymous (August 25, 2013 9:30:48 pm )
Aimshigiin kino boljee hvvhdiin tuluu gd hiij bga yum bg.mu iim yumnaas ehelj tsegtselmeer yum
-
Anonymous (August 26, 2013 12:33:22 am )
Delhiin untsug bulan burt ajillaj amidarch baigaa mongolchuud tuhain orond urchlegden amidarch baigaa mongol huuhduudiig harj hamgaalj, tedentei hariltsaatai baival Yasan ym nee.superstore mongoliin talaas hen gedeg huuhed haana urchlegdseniig asuuj lavlaj medeh bolomj baidag bolovuu.haanaas henees asuuh vee
-
Anonymous (August 26, 2013 1:54:07 am )
hen haana urchlegdsen gdgiig gadaadad bga humuus yaj medhede gadadad bga mongolchuud ch gsn amidrah gj ydaj yba humuus bgaashde tegehleer ene asuudliig ul tor bas huuhed hamgaalah baiguullaga ni shiideseil gj bodoj bn tuunes bish gadaadad oorsdiigoo yaae gj bgaa humuus urchlegdsen huuhduudiig yajina iij bn gj ybahch chadal bkushde
eshul gadaadad suuj bga elchin said buyu konsuliinhan ni sar burch yumuu ulirald neg udaa shalgalt markiin yum hj bwal zugeer yum bishuu
-
-
Teneg setguulch (August 26, 2013 7:38:47 am )
Ewan Mcgregor geed aldartai jujigchin sh dee. Ene hun chini ger bulee shar hevlelees hol bailgadag, ter bitgii hel ger buliinhee zurgiig zuvshuurulgui hevleld taviulahgui gej shuuheer yavaad yalj baisan hun sh dee. Harin ch hamgiin sain nertei sain jujigchin. Google-s haigaarai ta nar. Shar uutand hiigeed gadaa hayachsan baisan ohiniig urguj avaad hun bolgoj baigaa ni saihan hereg bishuu. Hudlaa setguulch nertei yumnuud tolgoi tarhia tsneglemeer yumaa, uur bichih sedev oldohgui baina uu? Uliam tsaim nuden deer chini, nutag deer chini hujaa mongolchuud uursduu hunii naimaa hiigeed baigaag yavaad olood sudlaad gargaad ireech, chadahgui l dee chadvargui yumnuud…..
-
Sudalj baij bich (August 26, 2013 10:13:44 am )
http://en.wikipedia.org/wiki/Ewan_McGregor ene site-g uzeerei. Setguulch ta uuriinhuu hooson bodloor bish suda;j baij bichvel yasan yum be. Medeej hunii naimaany zolios bolj zowson huuhduud bgaa le baih terniig murduj mushguud olood bichvel yasan yum be.
-
сэтгэл өвдөөд байна (August 27, 2013 10:49:23 am )
монголын үр садыг гадагшаа гаргахаа болье оо. орос шиг үрчлүүлэх хуулиа больвол яасын бэ өр өвдөж зүрх шимшрээд уйлмаар болчихлоо үнэн бодит амьдрал дээр байгаа зүйл бичсэн байнаа төр засаг минь үр садаа хайрлаачээ бүгд л үр хүүхдүүдтэй хүмүүс баймаар юм. тэнэг л аав ээж тэжээж дийлэхгүй байсан ч үр хүүхдээсээ салж өөр элгийн харийн хүмүүст өгдөг байх үр хүүхдүүдээ хамгаалаачээ төр засаг нь тэжээж чаддаггүй юм уу үнэхээр зүрх шимшрээд харийн нутагт зовж яваа үр хүүхүүдээ өрөвдчихлөө яана даа Нялх үрс минь яах юм бэ зовж яваа шүү дээ Хүүхэд харийн хүнд бүү өгөөчээ өгөхгүй баймаар байнаа
-
yum ynsh (August 27, 2013 5:07:58 pm )
angli hel syraad ynsh orchyyl sydal tegj bj medee tavi l daa
14 Comments