antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 17, 2011 5 comments

Г.Уянга: УИХ-д нэр дэвших бололцоог минь хаалаа

нийтлэсэн Admin

– А.Баатархуяг Г.Уянга нарт 12 сая төгрөгийн торгууль оногдууллаа –

“Амлалт нэхэх ард түмний холбоо”-ны ерөнхий зохицуулагч Г.Уянга түүний нөхөр, сэтгүүлч А.Баатархуяг нарт холбогдох шүүх хурал өчигдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн шүүх танхимд боллоо.

Энэ сарын есний өдөр болох байсан шүүх хурал нэхэмжлэгч тал болох БОАЖ-ын сайд Л.Гансүх ирээгүй шалтгаанаар хойшилж, энэ мягмар гаригт дахин товлогдсон юм. Шүүх хурал 14.05 минутад эхэлсэн бөгөөд шүүгчээр М.Алдар, улсын яллагчаар Ж.Чимгээ, хохирогч болон шүүгдэгчдийн өмгөөлөгч нар оролцсон юм.

Л.Гансүх сайд сая долларын хаус авсан гэж бичсэний төлөө бус хувийн өс хонзонгийн үүднээс шүүхэд хандсан гэж Г.Уянга, А.Баатархуяг нар үзэж байгаа. Тиймээс тэд нүүр нүүрээ харж, асуудлыг шийдэхийг илүүд үзэж буй учраас Л.Гансүх сайдыг шүүхийн танхимд өөрийн биеэр ирэхийг шаардаж байсан ч энэ удаагийн шүүх хуралд Л.Гансүх мөн л ирээгүй юм. Шүүгдэгч Г.Уянга, А.Баатархуяг нарыг Эрүүгийн хуулийн 111.2, 110.1-ийг үндэслэн буруутгаж байгаа аж.

Хүний нэр хүндэд халдаж, гүтгэх замаар олон нийтэд цацсан гэсэн шалтгаанаар тэднийг шүүж байгаа бөгөөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль оногдуулахаас гадна 1-3 сараар баривчлах ял оногдуулах хуулийн заалттай юм байна. Шүүх хурлын үеэр иргэний хөдөлгөөнийхөн олны анхаарлыг илүү татаж байсан юм.

Сүхбаатар дүүргийн шүүхийн гадна талбайд багахан хэмжээний жагсаал болж байна гэж андуурмаар үйл явдал хэсэгхэн зуур болсон. Гадна талбайд Монголын ардчилсан хөдөлгөөний нам, Монголын либерал намууд туг далбаагаа хийсгэж, оюутнууд “МАН-АН-ыг арилгая”, “МАНАН хүчирхийллээ зогсоо” зэрэг бичгийг барьсан байв. Хажууханд нь “Г.Уянга, А.Баатархуяг нарыг бүү хэлмэгдүүл” гэсэн бичиг барьсан эмээ нар зургаа татуулж, өөрсдийгөө бяцхан рекламдаад авсан.

 

Харин шүүхийн байр дотор иргэний хөдөлгөөний тэргүүнүүд өөр хоорондоо ярилцаж, төр захиргааны байр болох Сүхбаатар дүүргийн шүүх хөдөлгөөнийхний цугларалтын газар болсон гэж болно. Яахаараа хаалттай болдог юм, төрийн нууц юм уу,
Л.Гансүх эмнэлэгт хэвтсэн гэлүү, зугтаж байгаа юм гэх зэргээр ярилцан орж, гаран шүүхийн байрыг доргиогоод амжсан. Цагдаа нар ч хүч нэмэгдүүлсэн бололтой дөрөв таваараа тэдний хавиар эргэлдэж, байдлыг тандаж байлаа. Энэ бүхнээс харахад Г.Уянга, А.Баатархуяг нарын шүүх хурлаар далимдуулж, иргэний хөдөлгөөнийхөн багахан шоу хийгээд амжсан гэж болно.

 

Иргэний хөдөлгөөнийхөн энэ үйлдлээ “Шүүх хурлыг эсэргүүцэж байгаа биш шүүхийг үнэн зөв шийдвэр гаргаасай” гэсэндээ ингэж байгаа хэмээн тайлбарлаж байв. “Үгээ хэлсэн сэтгүүлчийг дарамтлах, сөрөг хүчин болж байгаа нэгний амыг ийм байдлаар таглана гэж бодож байгаа бол горьдсоны гарз. Энэ маягаар бүгдийг нь шоронд хийх юм уу, хаашаа юм. Тэгвэл Монголын шорон хүрэлцэхгүй л болов уу” гэж Амлалт нэхэх ард түмний холбооны тэргүүн Д.Батцогт хэлж байсан.

14.05 минутад эхэлсэн шүүх хурал 16.40 минутад дуусч, шүүхээс Г.Уянга, А.Баатархуяг нарт 12 сая төгрөгийн торгууль оногдууллаа. Шүүхийн шийдвэрийн талаар Г.Уянгаас тодруулахад “12 сая төгрөг төлөх ялтан боллоо. Хамгийн чухал үр дагавар нь миний УИХ-д нэр дэвших бололцоог хаалаа. Бид мэдээж давж заалдана. Долоо хоногийн дараа шүүхийн шийдвэр бидэнд ирнэ. Тэгээд 14 хоногийн дотор давж заалдана” гэсэн хариултыг өгсөн юм.

Хэрэв шүүхээс оногдуулсан мөнгөн торгуулийг төлөхгүй бол гурван жил хүртэл хугацаатай хорих ялаар шийтгэх хуулийн заалттай юм байна.

 

В.Бат

Эх сурвалж: “Улаанбаатар таймс”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Anonymous (November 17, 2011 6:47:38 am )

    Busdyn yavdal, zovlongoor uguush hiij ner tur,alban tushaalyn tuluu ih ulairan uursduus ni iluu humuus,mur,huuli gej baihgui yum shig tsorvogohoor tegdeg yum. harin ch hungun shiitgej.Battsogt gej neg daldagnasan hugiin novsh hudlaa huniig huurugduj,shurgaj baigaad shorond hiilgedeg yanaglan horlogch.Battsogt metiin heden arvan novshiig heden ch jileer horichih shoron Mongold bii.urt hoshuu huzuu oroodog yum shuu Battsogt guai mini

  • Anonymous (November 17, 2011 9:37:20 am )

    hohjin mangar mongonii shunaltai abgai mini zaildaa

  • Anonymous (November 17, 2011 2:02:05 pm )

    ene uyanga bol khun gutgej soningoor muulaad daraa ni nogoo khuneesee 5 sayagiig ogchikh tegvel bichikhkee boliloo gej surduulj mongo avaad garshchikhsan shunaltai baliar khuukhensh dee. mergejiliin yos zui gej yu ch baikhgui. Nokhor ni gej bas tuntiisen nuursen bombog shig nokhor bas yag adil khun gutaaj doromjlood mongo nekhdeg. iim zamaar ene 2 bairtai bolson. Khoorkhiin bas ikh khurald ner devshikh genee. Iim muukhai yos surtkhuungui yumnuud ard tumnii ner bariad yavakh yum. gutaj ukhlee. zailaachee uyanga novshoo. nokhoroo avaad uurd zail ene khorvoogoos. yal ni bagadaad baina ene 2 t.

  • Anonymous (November 18, 2011 12:05:24 am )

    ene uyangaag uih d gargaad uzvel yasiin be shudarga l yum shig baihiin

  • Anonymous (November 18, 2011 4:03:03 am )

    haana uy l bolnuu tend DALDAGANAJ yavahaa bolimoor uym . ene avgai.

antalya rent a car