antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 23, 2013 18 comments

Ц.Оюунгэрэл сайд, “Зайсан”-г зарж идэхээр шийдэв үү

нийтлэсэн Admin
527-1377225825zuragУугуул. Энэ угийг хэд, хичнээн жилд харьяалагдаж, хэнийг уугуул иргэн гэх вэ, гэдгийг би хувьдаа сайн мэдэхгүй. Гэхдээ ухаан орсон цагаасаа эхлэн мэдрэх, харах . болсон тэрхуү газрын нэрээр хүмүүс өөрсдийгөө уугуул хэмээн нэрлэх байх, Тиймээс би Зайсангийн уугуул иргэн гэж өөрийгөө ам бардам хэлж чадна.
Хэдийгээр тэрхүү газарт өдгөө аж төрдөггүй ч амьдралынхаа 20 жилийг тэнд өнгөрөөсний хувьд би Зайсан толгойг өөрийнхөө нэг хэсэг гэж өмөлздөг. Харин шунаг сэтгэлтэй, хөрөнгө бэлтэй нэгний хувьд, тэрхүү газар нь үржүүлэхийн хүрд мэт харагдаж байгаад харамсаж байна.
Тиймээс харамслаа гомдох, уурсахын завсарт хавчуулж, надаас өмнөх бас надаас хойших уугуул иргэдийн гомдлын хамтаар Соёл, спорт аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл авхайд уламжилъя.
Учир нь 2012 оны сонгуулиар хоёр мандаттай Хан-Уул дуүргээс Зайсан дахь айл өрхүүдийн дэмжлэгийг зүй ёсоор хүртсэн Ц.Оюунгэрэл, АН-ынхаа хамтран зүтгэгчийн хамтаар УИХ-д сонгогдож чадсан байдаг.
Тухайн үед Зайсан дахь айл, өрхүүд алга дарам газраа өөрсдийн нэр дээр авах туйлын хүсэлтэй гэдгээ зуу бүр мянган удаа нэр дэвшигчдэд уламжилж байсныг тодоос тод санаж байна.
Харин өнөөдөр Зайсан буюу Хан-Уул дүүргийн XI хороонд өдөр алгасахгүй газрын төлөө дайн болж, өндөр барилгууд өдрөөс өдөрт сүндэрлэх боллоо. Үүнийг дагаад, иргэдийн өнө удаан жил амьдарч ирсэн халдвартын ажилчдын гэх байрнууд хөрөнгө, мөнгөтэй нэгний нүдэнд хог мэт тээр шаагдаж байна.
Тиймээс байршил сайтай газарт анхнаасаа амьдарч ирсэн иргэд яагаад бусдын хэтэвчинд дарлуулж амьдрах ёстойг, хөрөнгө бэлтэй шинэ цагийн баячууд хашаанаас өөр өмчлөх зүйлгүй “уугуул” иргэдтэй хаяа дэрлэх болсон нь хэний буруу юм бэ, гэдгийг Ц.Оюунгэрэл сайдаас асуумаар байна.
Хууль, ёсондоо бол Зайсан, Богд уул гэх бүс нутаг дархан цаазтай, төрийн хамгаалалттай газар. Тэнд юу барьж болох. юуг барьж болохгүй вэ гэдгийг та надаар хэлүүлэлтгүй мэднэ.
Тусгай хамгаалалтай гэгддэг учраас улайм цайм аашилж, Зайсанд зугаа цэнгэлийн газар босгож чадахгүй байгаа ч тэрхүү төрийн хамгаалалттай газар хууль батлагчдын гарт бага, багаар бяцлагдсаар ирсэн гэдгийг ч та мэднэ.
Харин Ц.Оюунгэрэл сайд та, тойрог нэгт гишүүний хамтаар УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барих тогтоол төсөл тань, Зайсанг эцсийн замд нь үдэж, иргэдийн газрыг булаах увиагүй шийдвэр боллоо.
Өдийгөөс төдий хүртэл Зайсанг хамгаалж садар самууны газар болгохоос бултуулж ирсэн гол тэмцэгч нь Зайсан орчмын уугуул иргэд байсан. Гэтэл төсөл, тогтоолд тань “Зарим нутаг дэвсгэрийг тусгай хамгаалалттай газрын хилийн заагаас чөлөөлж, өөрчлөлт оруулах, Туул голын эргээр оршин сууж байгаа айлуудыг нүүлгэн шилжүүлэх” утга агуулжээ.
Тиймээс таны өргөн барьсан төсөл хэнд зориулагдаж, хэний эрх ашигт үйлчилж байгаа вэ гэдгийг асуумаар байна. Иргэдийнх лав биш. Хэнийх вэ сайд аа. Өчнөөн бодсон ч уугуул иргэдээс өөр хохирох хэн ч алга.
Аль эсвэл Туул голын эрэг дагуу хамгийн ойр үүрээ зассан “Миний дэлгүүр”, “МСS” компанийн барьсан “Бэлла Виста”, “Соёмбо”, “Грийн Ланд”, “Хатан Туул” зэрэг хотхоныг Туул голын эргээс зайлуулах гэсэн юм уу. Шуудхан хэлэхэд санаа байвч сачий тань хүрэхгүй л болов уу сайд аа.
Эдгээр газруудыг эрэг дагуу сүндэрлэж байхад эхнээс нь хорьж чадаагүйн адил өдгөө ч хазаарлаж чадах эрх мэдэлтэн үгүй л болов уу. Харин Туул гол дагуу амьдарч байгаа, амьдарсаар ирсэн энгийн иргэдэд таны өргөн барьсан төсөл, тогтоол тань хамгийн хүндээр тусаж байна.
Тэднийг зайлууллаа гэхэд зайнд нь гоёмсог хаус, зугаа цэнгэлийн газраас өөр юу баригдах юм бэ. Нэгэн жишээ дурдахад, одоогийн Америк сургууль байгаа Богд уулын бэлээс эхлээд орой хүртэл гэр хороолол байсан.
Харин Зайсангаас эхлээд XIX дүгээр хороолол, Үйлдвэр комбинатыг усанд живүүлсэн аймшигт үерээр Богд уулын бэлээр амьдарч байсан айлуудад газар зааж өгөн явуулсан нь тэлэн тэлсээр одоогийн Яармаг болсон байдаг.
Үүн шиг, Зайсанд оршин суугаа иргэдийг явууллаа гээд гэр хорооллын бүс өргөжин тэлэхээс өөр гарц байхгүй. Гэтэл бид гэр хорооллыг дахин төлөвлөх нэртэй гоё, гоё төслийг брэнд болтол ярьж сууна. Харин энэхүү төсөлд хэзээ ч Зайсан орчмын гэр хорооллын айл өрхүүд бичигдэж байсангүй.
Учир нь газар нь “А” зэрэглэлийнх. Тиймээс энэ зэрэглэлийнхэн л Зайсанд амьдрах эрхийн бичиг хүртдэг болж. Ад үзэгдэж байсан иргэдэд ам гарч УИХ-ын суудалд суусан эрхэм түшээ Ц.Оюунгэрэл иргэдийнхээ итгэл рүү ийнхүү нулимлаа. “А” зэрэглэлийн хүн гэдгээ ч харууллаа.
Өдгөө тусгай хамгаалалтыг нь хүртэл болиулж, хөрөнгө мөнгөтэй компанийн талд хэт үйлчилж эхэллээ хэмээн иргэд танд гоморхож байна. Экологийн аялал жуулчлалын бүс байгуулах нэрийн дор Зайсангийн аман дахь газрыг бүхэлд нь дайрч хувийн компаниуд орон сууц барьж эхэлсэн ажлыг Ц.Оюунгэрэл сайд шувтарч, “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль”-ийг гууль болгохоор шийдсэн бололтой.
Б.Ширнэн
Эх сурвалж: 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

18 Comments

  • Anonymous (August 23, 2013 11:50:35 am )

    UGaasaa ingeh gej l said bolson shuu dee. Muu hun gedgiig ni medne. Emegteichuud Gender yarij u;ls turd orood gadaadiin gar hul bolj buzar yum, hiij yavdag yum.

  • Anonymous (August 23, 2013 9:30:07 pm )

    ene hunees yu huleene gej bodson yum bol huurhii humuus ee. Sain hashir hashir

  • zochin (August 24, 2013 5:28:27 pm )

    OORIINHOO BOGSIIG HUDALDAG SHIGAMARHAN YUM BODOJ BAIGGA

  • МОНГОЛ (August 25, 2013 8:54:10 am )

    МОНГОЛЧУУД БИД МОНГОЛ НУТАГ ГАЗАР ХӨРСӨН ДЭЭРЭЭ ХААНАА Ч АМЬДАРЧ БОЛОХ ШҮҮ ДЭЭ ХЭДЭН САЙД ДАРГА НАРЫН ГАРГАСАН ХУУЛЬ ДҮРЭМЭЭР АМЬДРАХ НЬ ХААШАА ЮМ БЭ ҮЕРИЙН АМ ДАЛАНД БУУСАН НЬ ҮЕРТ УРСААД ҮХЭЖ ДУУСНА БИЗ ХАМАГ САЙХАН ГАЗАР НУТАГ НЬ ДАРГА МӨНГӨ ЭРХ МЭДЭЛТЭЙ ХҮМҮҮСТ, ӨНДӨР УУЛ ХАЖУУ ХАЗГАЙ ГАЗАР НЬ ЖИРИЙН АРД ИРГЭДЭД БАЙЖ ТЭНД АМЬДРАХ ЁСТОЙ ЮМ ШИГ ААШИЛДАГ ЭНЭ ТӨР ЗАСАГ НЬ ЕР НЬ ЮУ ГЭЭЧ НЬ БОЛООД БАЙНА ДАА

  • zochin (August 25, 2013 3:25:39 pm )

    ENEN ABGAI BOGSOO HUDALCHIHSAN ABGAI ODOO OORT ENEN ZARAH YUM BAIHGUI BOLHOOR GAZAR SHOROOG MINE ZARAH ALSIIN BODOL YABAA SHUU ARD TUMEN MINE

  • ганаа (August 27, 2013 12:43:01 pm )

    Америк өвөөг панаалддаж,ардчилал америк хэмээн шүлсээ үсчүүлсэн Орсойсон хужаагийн эрлийз энэ авгай Батаар гэж баахан шоудсан одоо МИАТ -гөмөөрч Зайсанг зарж цөм авах нь дээ.

  • Oyungerel2 (August 30, 2013 9:58:18 pm )

    Teneg ****** judag bhgui Mongol hunii chanar bhgui.

    • Oyungerel2 (August 30, 2013 9:59:20 pm )

      Yu ve

  • Цэрэн (August 30, 2013 11:15:53 pm )

    Шинэчилсэн засгийн газрын сүүлийн үед гаргаж байгаа үйлдэлүүд ард түмнийг бухамдуулж байна. Тэнгисийн өмнөх барилга, дүнжингарав худалдааны төв, Гацууртын барилгыг нураана, авилгатай тэмцэнэ гэсэн чинь яалаа. Зайсанг тусгай хамгаалалтаас гаргахаа сонгуулийн өмнө хэлэхээ яасан юм. Эдний төлөө санал өгсөндөө харамсаж байна.
    Зайсан авилгачдын үүр . Авилгатай тэмцдэг ерөнхийлөгч хаана байна.

  • Борхүү (August 31, 2013 9:46:14 am )

    Мүзейн үзмэрээс гадаад дотоодын гэж яалгаатай авдаг байсныг болиулсан Сайд хэнд үйлчлээд байна даа.
    Уг нь миний мэдэх орнуудад гадаадын бэлтэй улсуудаар арай илүү мөнгө төлүүлж өөрийн ард түмийг жааханч гэсэн дэмжих бодлого явуулдаг юм билээ. Тэд тэгдээ гээд ирэхээ болихгүй шүү дээ. Үнэхээр ард түмнээ гэх дарга сайд байхгүй юм гэж үү???

  • biduul (August 31, 2013 10:25:47 am )

    Shirnen geh suvdag baagii ****, saidiin zuv, Bogd uulnaas bugdiig n nuulge ih tenger yalgagui,81 n on shig

  • Anonymous (September 01, 2013 3:03:47 pm )

    энэ ********** ийм л юм хийнэ.ёстой балай авгай.ядаж бусад эмэгтэй гишүүд шигээ бай л даа

  • emch (September 02, 2013 8:48:21 pm )

    Yu ch uzeegui, huduunii huvtssaa ch tohiruulj umsuj medehgui, Elbegdorjiin tuslah avgai

  • zochin (September 05, 2013 12:07:57 pm )

    BOGSOO ZARJ BIE UNELEED NOMOO GARGAGACHISAN ODOO BOGS MINE AHIN ZARAGDAHGUI BAINA TIIM BOLHOOR INGEJ MONGO OLIE GEJ BODOO YUM BOL UU

  • ZOCHIN (September 09, 2013 2:45:42 am )

    yag vnen HAN UULCHUUDAD gazar ogno gej ih hurald garsan gee biz dee ogson vv ***shin AMERIKTAIGAA amar amidarmaar yum MONGOLIIN gazaraar bitgii togloh geed bai

  • áàèãàëü (September 09, 2013 12:58:16 pm )

    ÷àìàèã õýí ÷ ñîíãîîã¿è ø¿¿ ÷àìä äàðõàí öààçàò óóëàíä õàëäàõ ýðõ ºãººã¿è ø¿¿ ÷èíèè òýð àìåðèê íºõºð ÷èíü çºâºëñºíº ¿¿ ÷àì øèã õ¿¿õíýýð ìîíãîë óëñ äóòàõã¿è

  • Erguu huuhend bolon tuunii fanuuded (September 11, 2013 11:04:37 am )

    Americd irchiheed uurt n tusalj surgaltiin tulbur bosgohod n tusalsan americ emegtein achiig nuhurtei n yawaldaj l hariulsan daa.Ter emegteig amid seruun bhad n il cagaan nuhurtei n uulzaj uchirch bsan.Nuhur Jeffri-g n uurg**** gej gereer bainga orj garsaar bga ene huuhniig medseneer ter emegtei ert horwoog orhison bh.Odoogiin nuhurteigee ingej l tanilcsan buzar ******!Huduu carai gargachihaad gawitai hiisen umgui-hormoin buzartai ******.nemj helehed yawdal suudal n ingeed duusahguie,manai eronhiilo****in ehner Bolormaa ene huuhniig huurhii bas l nasaaraa tewchij bn daa.Daruu um ****uul gehees …

  • yu (September 11, 2013 9:51:11 pm )

    ene setgegdluud yamar ch baisan ortoi l baih. Yamar aimaar avgai ve. Iim sortiin avgai nar ihevchlen Elbegdorj, Altankhu*****g torch baidag yum baina lee. Zes ni tsuhuisaar l baigaa. Ene avgai chini mongol hun suuhgui bolson yum. 3 mongol er hunii tolgoig zalgichihsan. Tegeed har uvurt geed mongol hun havitahguishd. Tegeed l amerik emetein tolgoig zalgin zalgin nuhriig ni avch l de. Uneheer dontoi yuma. Ichij amidar dorsgor huduunii

antalya rent a car