Нийслэлийн замын зарим уулзварыг өргөтгөн шинэчлэх ажил өрнөж буйтай холбогдуулан дараах чиглэлүүдэд тодорхой графикийн дагуу түр хугацаанд зам хаахаар боллоо.
Зам хаах уулзвар, чиглэлүүд:
-10БГД-ийн X хорооллын уулзварын хойд талын буюу зүүнээс баруун тийш чиглэсэн зорчих хэсгийн хөдөлгөөнийг наймдугаар сарын 22-ны 00.00 цагаас наймдугаар сарын 23-ны 07.00 цаг хүртэл, урд талын буюу баруунаас зүүн тийш чиглэсэн зорчих хэсгийг наймдугаар сарын 23-ны 00.00 цагаас наймдугаар сарын 24-ний 07.00 цаг хүртэл,
-Тасганы овооны баруун уулзварын хойд хэсэг буюу зүүнээс баруун тийш чиглэсэн зорчих хэсгийг наймдугаар сарын 22-ны 00.00 цагаас наймдугаар сарын 23-ны 07.00 цаг хүртэл,
-Саппорогийн буюу Өнөр хорооллын дөрвөн замын уулзвараас Гэмтлийн эмнэлэгийн урд уулзвар хүртэлх урдаас хойш чиглэлийн зорчих хэсгийг наймдугаар сарын 24-ний 07.00 цагаас эхлэн 7 хоногийн хугацаатайгаар тус тус хаахаар болж байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.