antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 22, 2013 3 comments

Э.Бат-Үүл “Дүнжингарав”, “Нарантуул”-ын авлигын өмнө дэндүү жижигдэв үү

нийтлэсэн Admin

batuulnarantuulЭ.Батшугарын хадам ээж хэвлэлд өгсөн саяхны нэгэн ярилцлагадаа “Авлига гэдэг чинь ил харагдаж байдаг юм байна” гэсэн байлаа. Нээрээ манайд бол авлига бүр тодоос тод үзэгддэг ажээ. Тухайлбал, нийслэл хотоо бид тэр чигээр нь авлигын музей гэж нэрлэж болмоор байгаа юм. Одоо УИХ-д сууж буй М.Энхболдыг хотын захирагч байх үеэс цэцэглэсэн авлига нь эмнэлэг, сургууль ч барих газаргүй болгож, Туул голын сав хөндий, ундны усны ундарга цэгүүд дээр хүртэл болсон болоогүй барилга босгосны гайг хүмүүс амсаж сууна.
Хотын хамгийн том худалдааны төв нь “Дүнжингарав” болоод байгаа ажээ. Энэ худалдааны төв анх шав тавихаасаа л баахан хэл аманд өртсөн. Ундны усны эх үүсвэр дээр, 20 гаруй га газрыг хууль бусаар авчээ. Мундаг байгаа биз. Байгаль орчны байцаагчаас эхлээд сайд дарга нар нь “Дүнжингарав”-ын эзэн, УИХ-ын гишүүн, “Мон-Уран”-ны Б.Наранхүүгийн өлмий дор няц дарагдав. Тэд одоо яаж ч хууль яриад нэмэргүй болов бололтой.

Б.Наранхүү нэгэнт хууль бус газарт барилга барьсан тул хотын захирагч Э.Бат-Үүл өнгөрсөн намар өнөөх олон нураах барилгынхаа жагсаалтанд “Дүнжингарав”-ыг нь оруулж нийтэд зарлаж билээ. Гэвч Наранхүү нь удалгүй худалдааны төвийнхөө нээлтийг сүр дуулиантай нь аргагүй хийж, 1000 сэтгүүлч урьж, заримыг нь Хятад руу аялуулан “найрласан” юм. Дүнжингарав”-ын энэхүү нижгэр нээлтэнд УИХ-ын дарга З.Энхболд, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ зэрэг томчууд хүрэлцэн очсон байлаа. Юун Э.Бат-Үүлийн “Хууль бус барилга” гэж орилох. Ёстой нөгөө жингийн цуваа явж, жингэр нохой хуцахын үлгэр болоод дуусав. Үнэндээ Монголд авлига хэний ч нүдэнд их тод харагддагийн жишээ ердөө л энэ аж.
Одоо метро барьж байгуулах ерөнхий зураглалд “Дүнжингарав”-ын ихэнх талбай нь орчихоод байна. Тиймээс төр засаг гэж байгаа бол газраа албадан чөлөөлж авахаас өөр замгүй. Гэтэл Б.Наранхүү энэ худалдааны төвөө хүчээр барьж үлдэхийн тулд дээгүүр хуйвалдаан хийгээд харайж яваа ажээ.

Хотынхны нэлээд хэсгийг ажил, орлоготой залгадаг “Нарантуул” зах нь “Дүнжингарав”-ын дэргэд тохижилт, соёл, эрүүл ахуйн нөхцөл гээд олон юмаар хоцорч буй. “Нарантуул”-ын намтар түүхийг сөхөөд үзэхэд бас л ариун бус. Энэ тухай Дамчаа хэмээх өвөө “Хууль бусаар баригдсан зах шүү дээ” гэнэ. Ш.Сайхансамбуу нь тухайн үед ах дүү нартайгаа нийлэн хотын захиргааны хэдэн дарга нарын тархийг гажтал барьж байгаад Дэнжийн мянгын захыг нүүлгэж, одоогийн “Нарантуул”-ыг байгуулсан. Эрс тэс уур амьсгалтай манайх шиг улсад ийм ил задгай худалдааны зах дэлхийн хаана ч байхгүй. Ш.Сайхансамбуу худалдаачид, жирийн худалдан авагч иргэдээ огт хайрлах сэтгэлгүй явсаар өдий хүрэв. Хүн малын өтгөн шингэн, шивтэр ханхалсан ийм зах одоо цагт байснаас байхгүй болсон нь дээр юм. Ш.Сайхансамбууг хэдий болтол бид буй биеийн түмэн зовлонгоороо тэжээж, баяжуулах билээ. Түүний эндээс олсон орлогын нэлээд нь Ардын намын санхүүжилт, дарга нарын авлига руу зүглэсэн гэдэг нь харин ч баараггүй үнэн болов уу. Тиймээс нэг намыг тэжээх зовлого хотынхонд одоо алга. Ийм тамын “Нарантуул”-ыг хотын төвөөс зайлуулж нүүлгэх тухай яриа хотын захиргааныхны дунд хэсэг яригдаад чимээ алдарч буй нь гайхалтай. Дээрээс хэн нэг авлигач нь шидэт саваагаар тэднийг дохиод ч байх шиг, сүүлийн үед тун сонин төрх анзаарагдах ажээ.

“Дүнжингарав”, “Нарантуул”-гүй болвол тэгээд бид яах болж байна гэж зарим нь ундууцахаа магадгүй л дээ. Гэхдээ хууль болоод эрүүл ахуйн стандартын өмнө тэр муусайнуудын авлига юу ч билээ. Хаахыг нь хааж, нүүлгэхийг нь нүүлгэхэд болохгүй юм огт үгүй. Ганцхүү Улсын баатар Үүлийн чансаа, түүний багийнхны шударга чанар мэдэх хэрэг. Хэрвээ тэд авлигын сүүдэр дор дарагдаж орхивол өөр арга чарга хүмүүст бас олдоно л доо.

Б.Отгонбаяр

cropped-header


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Zochin (August 24, 2013 12:26:30 am )

    Tegeed narantuuliig nuulgedeg yum bj dunjingarav n uldex uu 2-uulang n nuulgevel taarna

  • САЙХАНСАМБУУ (August 25, 2013 11:05:50 am )

    БИТГИЙ СОЛИОР НАМАЙГ ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ

  • zochin (August 25, 2013 4:52:34 pm )

    ene avilga awch ter ni togtoogdson humuus ih hemjeegeer mungu ugaasan humuusiig yamar neg bdlaar ergej undur alban tushaal turiin alband ajluuldaggui bh ni zuitei yum shigee

antalya rent a car