antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 22, 2013 3 comments

Там руу илгээх захидал

нийтлэсэн Admin

994566_413845092057724_1715498221_nТамд суугаа эрлэгийн элч таны энэ өдрийн амгаланг айлтгая. Азийн цээжинд орших ардчилсан Монгол улсаас бичиж сууна, энэ захидлыг.

Миний Монгол Улсад тангараг өргөн, төрийн далбаандаа сөгддөг цөөхөн тооны албан хаагч бий. Ерөнхий­лөгчөөс эхлээд УИХ-ын гишүүд, хууль хүч­­нийхэн, цэрэг цагдаа, онц­гой байдлын болон төрийн жинхэнэ албан хааг­­­чид, эрүүл мэндийн салба­­рынхан.

Тангараг өргөн, төрийн их сүл­дэндээ сөгдөх нь угтаа нэр төрийн хэрэг байлтай. Гэтэл тэд өргөсөн тангарагтаа үнэнч байх байтугай, үг хэл татлахгүйгээр төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлэх нь тун ховор. Бүр байтлаа хээл хахуулийн хэрэгт даргаасаа цэрэг хүртлээ автчихсан байдаг нь нууц биш болсон. Яг л хаанаасаа хаалгач нь гэдэг үгийг батлах мэт.

 

Төрийн ямар ч байгуул­лагад очсон тэндээс үйл­чил­гээ авахаар бухим­даж, уцаарласан хүмүүстэй таарна. Ажлаа мэдэхгүй, харилцаа муутай, хүнд сурталтай гэх үгс ихэнх хүний амнаас гардаг. Энэ бол ёстой л юу ч биш. Хэрвээ удирдах албан тушаалтан болон даргад нь гомдол мэдүүлбэл “Арга хэмжээ авна аа” гэж хэлээд л буцаана. Бүр цаашилбал цалингийнх нь хэдхэн ху­виар торгохоос хэтрэхгүй.

 

Аргагүй ч юм биз дээ. Авилгатай холбоотой дарга нарыг нь эрүүгийн хуулиар шийтгээд, эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлж, их удвал Ерөнхийлөгч өршөөдөг тогтолцоо уламжлал мэт тогт­чихоод байхад. Гэтэл цаана нь улсын хөрөнгө, бид­ний төлсөн татварыг нөгөө нөхөр нь аваад хувьдаа ашиглачихсан байх жи­­шээ­тэй. Албан тушаалаа урвуу­лан ашигласан бай­сан ч огт ялгаагүй. Бүр экс Ерөнхий­лөгчөөс эх­лээд цаг­даагийн дарга нар хүр­­тэл ийм зарчмаар асууд­­­­­­­лаа шийдүүлнэ гээч. Ха­­рин тэдний оронд энгийн иргэн хэн нэгний эд зүйл, хөрөнгө мөнгийг авсан, шамшигдуулсан бол хэдэн арван жилийн ял авч, хоригдоно.

 

Түүгээр ч зогсохгүй амла­сан амлалтаа биелүү­лээ­гүй байж “Жагсагчид УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдан биед хүрч байхад намайг хамгаалаагүй” гэж бухимдан гомдоллодог хүн саарал ордонд маань хүртэл бий.

Яг үнэндээ улстөрчдөөсөө эхлээд эрхээ эдэлдэг ч үүргээ огт ухамсарладаггүй тангарагтнуудыг яавал зохилтой юм бол. Хөрөнгө, мөнгө завших нь хэтрээд бусдын амь, амьдралтай холбоотой өч төчнөөн хохирол учруулаад байна шүү дээ. Гудамжинд явж байгаад зөвшөөрөлгүй барил­гуудаас болж олон хүн бэртэж, нялх балчраас идэр залуу хүртэл амиа алдаж байна. Хариуцлагыг нь болохгүй газар зөвшөөрөл олгосон дарга нар бус барьж буй компанийн удирдлагууд хүлээж магадгүй. Үгүй бол үхсэний хохь болоод л өнгөрнө.

Ер нь үхсэн хүн үг хэлдэггүй болохоор манай Монголд ажлын хариуцлага алдаж хүн “алсан” нөхөр их л удаж ажлаас халагдана түүнээс өөрөөр бол ёстой “үгүй” шүү дээ.

Айлын аавыг хилсээр хорино. Үр хүүхдийг нь машинаар мөргөж бэртээнэ, дайрч ална. Ээжийг нь эмнэлгийн эмч нар эрлэгийн элчид илгээчихнэ. Их хэцүү дээ, манай энд.

 

Хэдхэн сарын өмнө согтуу цагдаа нар машинтай хөөцөлдөж байгаад онхол­дож, нэг нь амиа алдсан. Гэмгүй явсан залуугийн машиныг дайчилж явсан болохоор хөөрхий жолооч ч амиа алдсан. Саяхан гэхэд л дарга нар гарын үсэг зурж, зөвшөөрөл олгон, хүлээж авсан усан оргилуурын цахилгаанаас болж 14 настай бяцхан охин амиа алдчихсан.

Хэдхэн хоногийн өмнө төрөх гэж эмнэлэгт очсон эмэгтэйг “болоогүй” гэж буцааснаас болж, хүүхэд нь хэвлийдээ эндчихсэн. Хуулийн дагуу ял эдэлж буй ялтныг шийдвэр гүйцэтгэгч нар нь элдвээр дээрэлхэж, ашиглана гээд тоочвол зовлон их.

 

Тэгсэн хэрнээ тангараг өргөсөн болохоор ч юм уу буруутнуудыг болж өгвөл шийтгэхгүй юм. Айлын бяцхан жаалын амийг хохи­роосон эмч “Залуу хүмүүс дахиад хүүхэдтэй болчих” гээд хэнэг ч үгүй зогсож байдаг. Дарга нар нь түүнийг ажлаас халахаас өөрөөр арга хэмжээ ч авч чадахгүй.

Яг үнэнийг хэлэхэд манай энд тангаргатнуудыг шүүх тогтолцоо үгүй болоод байна. Гадаадын орнуудад байдаг шиг эрх мэдэлтнүүдийг шал­гаж, байцааж, шийт­гэдэг байгууллага үгүй болохоор, бүгд нийлээд бие биедээ найр тавьчихдаг учраас л хуулийн өмнө ичих ч үгүй бардамнан энгийн иргэдийг дээрэлхэж байгаа бололтой.

Ямар сайндаа л хуулиар зохицуулагдахгүй болохоор нь арга ядан ийн бичиж сууна. Болдогсон бол хуу­лиас гадуурх хүмүүсийг та­­­­най наана чинь аваачаад хариуцлага тооцуулах юм­сан.

 

Ж.Нарангэрэл

Эх сурвалж:

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • МАНАН зайл (August 23, 2013 7:12:33 am )

    Капиталын боолчлол,капитализмд хамгийн сүүлд,хэт хожуу орж байгаа учир төгөлдөршөөгүй,бүдүүлэг үе шатандаа яваа учраас ийм хавтгайрсан байдал байна.Цаашдаа нарийсч тэр АНУ шиг зөвхөн хэт баян хэдхэн хүн “капитал…100 % ашгийн төлөө хүний нийгмийн бүх хуулийг зөрчих юу ч биш болж,300% давахад дараа нь дүүжлүүрт орох байсан ч тоохгүй аливаа гэмт хэргийг шууд үйлдэнэ” гэсэн хуулийн дагуу бүх тогтолцоо явах болно.Хууль ба бусад бүхний дээр капитал байх учир тэд ямар ч дүүжлүүрт орохгүй,яг л Ирак,Ливи, Сири,Египтийн дараахи шиг, манайд бол Оюу толгой,Ухаа худаг, Бороо,Мянганбаяр, Энхбаяр… г.м шиг.Энэ олон жижиг гарууд цөмөөрөө яг шудрага хүн тань шиг манкурт боол,хүлцэнгүй хүнлэг энэрэнгүй нийгмийн гишүүд болно.Өндөр хөгжилтэй орнуудад ийм байдалд хүрч эхлэж байна.

  • antangel (August 23, 2013 11:26:10 am )

    erlegt oduulmaar humuus oloon bnaa

  • Biligt (August 31, 2013 8:43:33 am )

    Zahialga avch baina gevel n uguh yum shuuu

antalya rent a car