Элсэлтийн ерөнхий шалгалтад өндөр оноо авч, хүссэн сургуульдаа орж нэг хэсэгтээ ээж аавыгаа баярлуулсан шинэхэн оюутнууд ах эгч нараа дагаад зовлонт амьдрал руугаа зорьж иржээ.
Энэ бол хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэм өвөрлөн ирдэг Улаанбаатар хот юм. Ганган шилэн байшин, барилгуудаар төсөөлж байсан нийслэл хот оюутнуудыг алгаа тосон угтахгүй. Орон нутгийн оюутнууд нийслэлд суурьшихад сургалтын төлбөр, хоногийн хоол, хувцас, хэрэглэлээс гадна байрны мөнгө хэрэгтэй.
Бирд биш юм чинь хөөрхий оюутан энэ мөнгийг эцэг эхээсээ шахаж, шаардаж байж гаргуулах нь ч лавтай.
Манай улсад жилд 175 мянган оюутан суралцдаг гэсэн тооцоо бий. Эдгээрээс 80 гаруй мянга нь хөдөө, орон нутгаас ирж суралцдаг. Тэдний дөнгөж 18 хувь буюу 15 мянга орчим нь л дотуур байраар хангагддаг байна. Үлдсэн 65 мянга нь ах дүү, хамаатан садныдаа, эсвэл түрээсийн байр, подвал, 00-ын өрөө, хажуу өрөө хөлсөлж амьдардаг гэсэн үг.
Оюутны дотуур байрны үнэ нэмэгдэж байгаа гэнэ
Энэ жил оюутны дотуур байрны төлбөр дахиад л нэмэгдэж байгаа сурагтай. Хэдий нэмэгдсэн ч сургуулийнхаа дотуур байранд орвол тэр оюутан тэнгэрийн умдаг атгаснаас ялгаагүй юм болно. Яагаад гэвэл сургуультайгаа ойр, түрээсийн элдэв байрны төлбөрөөс харьцангуй хямд. Бөөн дараалал болж, комендантад авлига өгч байж нэг өрөөнд орчихвол бүтэн жилдээ алзахгүй.
МУИС-ийн дотуур байрны төлбөр өнгөрсөн жил 250 мянган төгрөг байжээ. Тэгвэл энэ жил 350 мянга болж нэмэгдсэн гэж зарим оюутан ярьж байна. ЭМШУИС-ийн хувьд дотуур байрны төлбөрөө жилд 30 мянгаар нэмдгээрээ алдартай гэнэ. Өнгөрсөн жил тус сургуулийн дотуур байр 340 мянган төгрөг байсан бол энэ жил харин 350 мянгад багтааж байгаа тухай сураг гарчээ.
Уг нь энэ жил 1000 оюутны байр хэмээх шинэхэн тансаг байр оюутнуудаа хүлээж авах ёстой. Энэ байр ашиглалтад орчихвол 65 мянган оюутны 1000 нь толгой хоргодох оронтой болно гэсэн үг. Шинэ байранд өмчийн бүх хэлбэрийн сургуулийн оюутан орох бөгөөд сургууль бүрт тодорхой квот олгох гэнэ. Тэгэхээр нэг сургуульд 1-2 квот л ногдох магадлалтай. Гэвч энэ байрыг барихаар анх төсөвт 4.5 тэрбум төгрөг суусан ч энэ мөнгө нь хүрэлцээгүй гэх шалтгаанаар барилгын ажил гүйцэтгэгч “Хан хөхий”, “Хөвсгөл геологи” компани нэг тэрбум төгрөг нэхээд суучихжээ.
Өнгөрсөн жилээс хойш энэ асуудал яригдсаны хүчинд энэ жил нэг тэрбум төгрөг нь төсөвт суусан аж. Гэвч барилгын ажил гүйцэтгэгч компаниуд БШУЯ, Сангийн яамнаас мөнгөө авч чадаагүйн улмаас цагт нь ашиглалтад оруулж чадахгүйд хүрч, ирэх сарын 1, эсвэл 20-ноос л улсын комисст хүлээлгэн өгөхөөр болжээ.
Оюутнуудын ая тухыг хангасан энэ дотуур байрны барилгын ажлын явц 95 хувьтай байгаа тухай компаниудын удирдлагууд мэдээлж байсан. Энэ байрны төлбөр одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд ус, цахилгааны мөнгийг нь оюутнуудаас тусдаа авах аж. Гэхдээ шинэ байранд орно гэж хүлээвэл 1000 оюутан нэг сар гудамжинд хоноглохоос өөр аргагүйд хүрнэ.
Нийтийн байрууд төлбөрөө бөөнд нь авна
Орон нутгаас оюутнууд ирж буй энэ үетэй зэрэгцээд түрээсийн байрууд, нийтийн байр, 00, подвал, хажуу өрөөний эрэлт эрс нэмэгджээ. Ямартай л зарын сонин барьсан залуус энд тэндгүй хөлхөлдөж, зараа тавьсан хүмүүсийн утас байн байн хангинах вэ.
Оюутны дотуур байранд орох боломжгүй болж үлдсэн 64 мянган оюутны хувьд сонголт тун хүнд байна. Гайгүй боломжтой оюутнууд нэгдээд нэг өрөө байр хөлсөлье гэвэл байршлаасаа шалтгаалан сард 480-550 мянган төгрөг төлнө. Тодруулбал Сансар орчимд нэг өрөө 480 мянга байгаа бол Богд-Ар, 13 дугаар хорооллынх 550 мянга гэж байна. Болоогүй ээ, түрээслэгчид байрны төлбөрөө бөөнд нь авна гэж дайрах аж.
Харин айлын хажуу өрөөнүүд сарын 200-300 мянган төгрөгийн ханштай байна.
Оюутнууд ирэх цагаар баяждаг гэр хорооллын нийтийн байрууд ч умгар өрөөнүүдээ 140-350 мянгаар үнэлчихжээ. Тухайлбал Дарь-Эхийн шинэ буудалд халаалттай, 3х3 хэмжээтэй, худаг, буудалтайгаа ойр нийтийн өрөө сарын 150 мянга гэж байна. Гэтэл Зурагтад буудалтайгаа тийм ч ойр биш, гаднаа 00-той, интернэттэй, коридортоо камертай, 3х4 харьцаатай өрөөг 170 мянгаар түрээсэлнэ. Хамгийн гол нь төлбөрийг зургаан сараар бөөнд нь авна гэжээ.
100 айлд худагтайгаа ойр, 00 нь гаднаа, ойр зуурын тавилгатай байр сарын 350 мянга гэж байх юм. Энэ мэт даварсан үнэ хэлээд л сууж байна, нийтийн байрныхан. Эрэлт нь их байгаа юм чинь нийлүүлэгч юу гэж дураараа дургина, тэдний л дур.
Үнэндээ 3х3, 3х4 гэх хэмжээнүүд боломжийн айлын угаалгын өрөөний дайтай л байх биз. Тэр ч бүү хэл том байшинтай айлын хивсний л хэмжээ шүү дээ.
Оюутнууд бол мөнгөний уурхай
Ядаж байхад их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө жил бүр нэмж, тэднийг дарамтална. Бас байранд орох гэж байдаг ов мэхээ хэрэглээд, болохгүй бол нийтийн байр нэртэй газар хамаг мөнгөө шавхаж байгаа юм чинь. Ер нь л оюутнуудыг мөнгөний уурхай гэж боддог бололтой, энэ сургуулиуд, түрээслэгчид.
Э.Мөнхзаяа
Холбоотой мэдээ
-
irgen (August 22, 2013 11:16:05 am )
tegeed yah yostoin be ene bol zah zeeliin huuli hun amidarch bgaa bol hna ch bsn bairniihaa tulburiig uguh n zailshgui, tetgeleg nereer ene olon oyutnuudad tatvar tulugchdiin mungunuus sar bur baahan mungu taraaj bn bolooshde, uul n tegj havtgairuulan taraaj bsns uneheer surlaga saitai uursduu hicheej busdaasaa ylgarch bgaa oyutnuudad ter mungiig n uramshuulal maygaar olgoj bvl zugeer bgn tegtel odoo bas yu ve uur yah geed bgn hen ted nariig unetei surguulid sur geed bgn bur bolohgui bol bolichiholdoo, tegeed odoo tugsuj bgaa ene oyutan nertei hiij butesen yumgui heden showchin batsaanuud l bn ted nar ingen ingen etseg eh, bagsh naraa zulgaan arail gej tugsdug teed ajliin bairan deer garch ireed ihenh n medleg chadvaraaraa urgelj gologddog shuudee hudlaa havtastai diplom uvurtulsun ih zantai guilgachinguud bolj ulddeg ted nariin hiij chadah yum barag bhgui l bdg uneheer chadaj bgaa bol yahuudee, chaddag negend n surguulias n ulsaas hungulult uzuulehed bolohgui n yu bh ve, yu ch hiij chadahgui yumnuudiig bidnii halaasnaas avch mungu taraagaad bhr uur hureed bhiin
-
oyun (August 22, 2013 3:02:26 pm )
Mongolchuud denduu denduu gemeer shunaliin tulam bolj,oyutnuudaaraa biznes hiideg malnaas dor setgeltei uls mongoloos uur gazar haana ch baihgui,ard tumnee zowooj,hudal helj huursan luiwarchin avilgach gishuudtei tur zasag ni,mongold shudraga zuil ch alga
-
zochin (August 23, 2013 4:16:44 am )
tiim shuu dee,manaihan gaigui tohi duhtai bair oron suuts barij suraagui l bna shuu,bid nariin amidarliin hev mayg sonin ym shuu,
3 Comments