antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 21, 2013 1 comment

Д.Жавхаасайхан олон улсын уралдаанд гуравдугаар байр эзэлжээ

нийтлэсэн Admin

asd_500x500Уртын дуучин Д.Жавхаасайхан уран бүтээлийн олз омог ихтэй яваа гэнэ. Тэрбээр алдарт уртын дууч З.Дорждагвын нэрэмжит “Дуртмал сайхан” олон улсын уртын дуучдын уралдаанд гуравдугаар байр эзэлжээ.

Олон улсын уртын дуучдын уралдаан нь Дундговь аймгийн Их газрын чулууны задгай театрт болсон юм. Алдарт уртын дууч З.Дорждагвын нэрэмжит уралдаанд Монголын уран бүтээлчдийг оролцуулаад зогсохгүй олон улсын чанартай болгож, гадаадын дуучид өрсөлддөг болсноороо онцлог. Уртын дуучин Д.Жавхаасайханы хувьд Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгад ажилладаг юм.

Түүний гэргийг нэгэн үе “Шуранхай” хамтлагаар овоглож явсан уртын дуучин Д.Үүрийнтуяа гэдгийг уншигчид маань сайн мэдэх биз ээ. Энэ ч утгаараа, дуучин хос ардын болон уртын дууг хамтран дуулж, бүр цомог гаргахаар төлөвлөж яваагаа дуулгасан.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • irgen (August 21, 2013 9:44:52 pm )

    saihan hosuud bna, amjilt az jargal husie

antalya rent a car