Өчигдөр орой УМБГ-аас “Жаст” группын захирал асан Ш.Батхүүг хилээр оргон зайлж магадгүй хэмээн цагдан хорьсон гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Харин түүнийг УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж байгаа Ш.Батхүүг цагдан хорих шаардлагагүй, батлан даалтад гадуур байцаалтаа өгөөд явж байгаа гэдгийг прокурорын газраас албан ёсоор мэдэгдлээ.Түүнийг хуурамч гарын үсэг ашиглан Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 109,9 сая ам.доллар авсан, үүнийгээ авахдаа “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж, тус үйлдвэрийг хохироосон гэдэг үндэслэлээр Эрүүгийн хуулийн 233.2-оор хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн аж.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.
