antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 20, 2013 1 comment

Улсын төсвийн хөрөнгөөр 265 ширхэг цахилгаан шатыг шинэчилнэ

нийтлэсэн Admin

цахилгаан шат(1)Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар 3000 орчим лифт ажилладаг гэсэн судалгаа байдаг аж. Гэтэл сүүлийн үед шинээр баригдаж байгаа орон сууцуудын лифт гацах, унах зэргээр иргэдийн эрүүл мэндэд хохирол үзүүлэх болсон талаар гомдол их ирэх болсон байна. Тиймээс бүх лифтийг шалгаж, ашиглалтын хугацаа, баталгаа зэргийг тодорхойлж пайзжуулах ажил хийхээр болжээ.

Тодруулбал, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, “Улаанбаатар цахилгаан шат” нийслэлийн өмчит компанитай хамтран Улаанбаатар хотын орон сууцуудад ашиглаж буй цахилгаан шатанд шалгалт хийж эхэлсэн талаараа мэдээллээ.

Уг шалгалт нь энэ сарын 16-наас эхэлсэн бөгөөд арваннэгдүгээр сарын 15 хүртэл үргэлжлэх аж.Шалгалтаар одоо ашиглагдаж буй цахилгаан шатнуудын нэгдсэн тоог гаргах, ашиглалтын хугацаа, аюулгүй байдлын дүн шинжилгээг хийж чанар, стандартын шаардлага хангахгүй байгааг нь ашиглалтаас хасах төдийгүй бүх цахилгаан шатуудыг өөрийн мэдээлэл бүхий мэдээллийн самбаржуулах юм байна.

Энэ талаар “Улаанбаатар лифт” НӨҮГ-ын дарга Г.Ангар хэлэхдээ “Ашиглагч байгууллагаас лифтний марк, даац, хурд, магадлал, хийсэн огноо зэргийг шаардана. Лифт нь хэдэн оны, хэдэн сарын хэдэн хүртэл ашиглагдана гэсэн пайзыг хадах юм. Нэг ёсондоо иргэдэд баталгаа өгч байна гэсэн үг. Тэгэхээр иргэд лифтэндээ орохдоо лифтнийхээ талаарх мэдээллийг бүрэн авах юм.Улсын төсвөөс шат дараатайгаар хөрөнгийг нь шийдвэрлэснээс шинэчлэлийн ажлууд хийгдээд 50 хувьтай явагдаж байна. 2016 он хүртэл улсын төсөвт нийт 13 тэрбум төгрөг төсөвлөсөн байгаа. Нийтдээ 400 гаруй лифт шинэчлэгдэнэ. Өнгөрсөн жил 133 лифтийг 5.5 тэрбум төгрөгөөр шинэчилсэн. СӨХ-ны дээд зөвлөлөөс гаргаж өгсөн нэрсийн дагуу шинэчлэлийн ажил хийгддэг” гэлээ.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Zochin (August 21, 2013 8:54:18 am )

    Yu gsn ug ve? SOX-uud sar bur ailuudaas liftnii mongo gej xuraadag ter ix mongoor yag yu xiideg yum be? ter xuraaj bgaa mongoo tsugluulj bgaad bair bolgonii liftiig zaschij boldoggui yumuu? Uls yaxaar dandaa ingej demii urlegen bdg yum be? Tsaana chin xorongo oruulax ergeed ard tumendee ashig avchirax ochnoon ix buteen baiguulalat xuleej bna. Ene ulstorchid er ni xenii zaxialgaar garsan xumuus ve? Ex ornoo xogjuulj sain sxn zuild xorongo oruulj devshij deeshluulexgui yum.

antalya rent a car