antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 20, 2013 1 comment

Хэнтий аймагт зургаан настнууд нэгнийгээ буудаж хөнөөжээ

нийтлэсэн Admin

5c86ee3a84b23f47originalХэнтий аймгийн нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт уржигдар буюу энэ сарын 18-нд зургаан настай хүүхдүүд нэгнийгээ буудаж хөнөөсөн эмгэнэлтэй хэрэг гарчээ. Тодруулбал, зургаан настай хүүхдүүд айлд тоглож байгаад калибрь буугаар биенээ буудаж, нэгнийхээ амийг хөнөснийг албаныхан тас нуусан бололтой.

Хэрэг гарсан өдөр буудуулан нас барсан зургаан  настай хүү хөрш айлдаа тоглохоор орсон  байна. Гэрийн эзэд орон доогуураа буугаа даавуунд боогоод хийчихсэн байжээ. Талийгаач найзтайгаа тоглож байхдаа орон доороос уг  бууг гарган  найз руу чиглүүлээд гохыг дарахад гацсан  тул найздаа  өгчээ. Найз нь бууг аваад гохыг нь дартал гацаа нь гарч буудсан байна. Ийнхүү хоёр хүүхэд тоглож байгаад нэгийнхээ толгойн тус газар буудаж амь  насанд   нь  хүрсэн  харамсалтай хэрэг гарчээ.

Бууны сум хүүгийн толгойгоор нэвт гарсан тул газар дээрээ  нас барсан байна. Орон нутгийн цагдаагийн хэлтсийнхэн,  бууг   сумтай нь хадгалж байсан айлын эздийг ч шалгаж эхэлжээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • xarz (August 20, 2013 9:12:07 pm )

    estoi ter buug sumtai n orhison nohriig ooriig n buudval taarna.

antalya rent a car