antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 19, 2013 21 comments

“Нохойн гуяар даллаад ч хөрөнгө оруулагчид ирэхгүй”

нийтлэсэн Admin
58ba26bdd79904b3big“…Үлгэр хүртэл жаргадаг болохоор уул уурхайн орлого татарч хавтгайрсан найр шөнөдөө тарав. Монголчууд арай чүү сэртэл толгой өвдөн, дотор бэлбийтэл шартжээ. Өчигдөрхөн түнтийж байсан түрийвч шалчийж өнөөдрийн хоолонд ч хүрэхтэй үгүйтэй болж. Олон нөхөд өөрөөсөө бусдыг буруутгаж эхэллээ”.

Эдийн засагч Д.Жаргалсайханы “Шарталт” нийтлэлийн хэсгээс..

Эдийн  засагт түгшүүрийн дохио дуугарч эхэллээ. Засгийн газар дээр дооргүй сандралдаж, асуудал нэгэнтээ хурцатмал байдалд шилжив. Тиймээс эдийн засагт өрнөөд байгаа асуудлаар эдийн засагч Д.Жаргалсайхантай уулзаж ярилцлаа.

-“Шарталт” нийтлэлдээ та эдийн засагт болж байгаа үйл явдлыг дүгнэж бичсэн байсан. Үнэхээр ч таны бич­сэнээр Монголын эдийн засаг шарталтын байдалд ор­чих­­­сон юм шигээ?

-Зээлсэн мөнгөөрөө том найр хийгээд сэртэл өглөө нь толгой өвдчихсөн, дотор муу, мөнгө ч үгүй, өртэйгээ л үлдсэн. Бид шартжээ. Бодох юм их байна. Чингис бондын хувьд Чингис өр гэж хэлж болно. Засгийн газрын бонд төрийн нэрээр гаргадаг өрийн бичиг. Энэ зээлийг аль салбарт яаж зориулах вэ, ашгаа хэзээ өгөх авахаас өмнө тодорхой байж, ашиглалт нь ард түмэнд ил байх ёстой.  Аз болоход авсан зээл маань өнөөдөртөө эдийн засгийн гал намжаах ил далд хэрэгсэл болчихлоо. Бондын хөрөнгийг зориулалтынх нь төсөлд зарцуулж чадахгүй байгаа нь үнэн. Дэд бүтцийнхээ салбарыг бондын хөрөнгөөр хөгжүүлж чадвал хувийн хэвшлийнхний бүтээмж сайжирна. Хувийн хэвшлийнхэн томроод эхлэхээр эдийн засаг өөрөө хөгжөөд эхлэх ёстой юм. Уг нь бол зам цахилгаан гэх мэт дэд бүтцийг хувийн хэвшлийнхнээр хийлгэвэл илүү ашигтай. Тэгэхгүй өөрөө ногоо тариад, уул уурхайн бизнес эрхлээд, төмөр зам, авто зам гээд бүх л салбарт оролцоод гүйгээд байх шаардлагагүй. Хувийн хэвшлийг хөгжлийн хөшүүрэг болгох бодлого, зорилготой баймаар байгаа юм. Төмөр зам, авто зам, цахилгаан станцаа хувийн хэвшлийнхнээр бариулаад төр өөрөө боловсрол, эрүүл мэндийн салбартаа л хөрөнгө оруулдаг болох хэрэгтэй. Монголын төрд боловсрол, мэдлэгтэй, юм үзэж, нүд тайлсан хүн дутагдалтай байна. Хувцас өнгөний ялгаа арилсан ч нөгөө “нүдний ялгаа” арилахгүй л байна.

-Бондын  хөрөнгөөр Мон­голын төр бараг л “тансаглаж” байна даа. Бүх л  зүйлийг бон­дын хөрөнгөөр хийнэ гэж эндүүрээд байх шиг?

-Монголын төр засгийнхан ком­мунист маягаар сэтгэсээр л байна. Боловсруулах үйлдвэрлэлд төр оролцоод бондын хөрөнгөөр дэмжлэг үзүүлэх шаардлагагүй. Дэд бүтцийг нь шийдээд өгчихвөл хувийн хэвшлийнхэн боловсруулах үйлдвэрээ өөрсдөө барьчихна. Нэг хэсэгт нь бага хүүтэй зээл олгоно гэдэг шударга бус үйлдэл. Зээл аваагүй нөгөө хэсэг нь төр засгийнхан ах дүү, хамаатан садан, нутгийн найздаа өгчихлөө гэж хардана. Хардахаас ч аргагүй. Спортод хүртэл адил жинтэй, ижил нөхцөлд хүмүүс барилдаж, зодолддог биздээ.

Төр надад төмөр бээлий өгөөд, таныг резинен бээлийтэй зодолдууллаа гэхэд төмөр бээлий­тэйгээрээ би таныг нам цохиж таарна даа. Түүн шиг нэг хэсэгт нь бага хүүтэй зээл өгөөд нөгөөхийг нь хохироож болохгүй. Нэг шугамаас л бизнесийг, хувийн хэвшлийнхнийг эхлүүлж, харин тэднийг үйлдвэрлэл эрхлэх боломж, нөхцөл дэд бүтцээр нь төр хангах учиртай юм.

-Эдийн засгийн байдал биш боллоо гэдгийг дээр дооргүй ярьж эхэллээ. Яг юунаас болоод эдийн засаг шархдаад байгаа шалтгааныг нь ч янз бүрээр тодруулж байх шиг. Одоо хамгийн чухал нь энэ хямралаас яаж гарах вэ гэдэг арга хэрэгтэй байна?

-Гадаадын хөрөнгө оруулалт буурч, эдийн засагт байгаа долларын хэмжээ багасч, төгрөгийн ханш суларлаа. Нөгөө талаар Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалт зогсч, олон компани үүдээ хааж, худалдан авалт буурсан. Бондын ашиг өгөөж нь урт хугацааны дараа л мэдрэгдэнэ. Хүндрэлийг давж гарахын тулд эдийн засагт хөдөлмөрийн бүтээмжээ сайжруулах ёстой. Бүтээмжийг өрсөлдөөн л нэмэг­дүүлдэг. Бүх бизнесийг тогт­вор­­­­­той үйл ажиллагаагаа явуу­лах уур амьсгалыг бүрдүүлэх хэрэг­тэй. Аливаа нэгэн бизнесийн үйл ажиллагааг таслахгүйгээр тооцож, хууль журмаа сайжруулах учиртай. Хуулийг сэтгэлийн хөөрлөөр биш нягт нямбай, судалгаа тооцооны үндсэн дээр боловсруулж, бат­лах шаардлагатай байгаа юм.

Харамсалтай нь, манайхан хэт сэтгэлийн хөөрөлд автсан тооцоо судалгаагүйгээр, цээжээ балбаж байгаад хууль боловсруулж, баталж байна шүү дээ. Судалгааны институт сул, бие даасан хараат бус судалгааны байгууллага бараг алга. Монголын улс төр, улстөрчид сонгуулиас, сонгуулийн хоорондох амьдралыг хэмжиж байна. Нийгэмд нэгдсэн ойлголт алга, хүлээлт их  байна. Хүмүүсийн гуравны нэг нь ядуу, тавны хоёр нь дөнгөн данган дундаж амьдралтай байна. Зардлаа нөхөөд хадгалж хуримтлуулдаг нь бага байна. Хувийн сектор багасч байна. Татвар их байгаагаас далд эдийн засаг хүчээ авлаа. Банкны хүү өндөр, хувийн бизнес өсч өндийж чадахгүй байгаа. Хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргаж байгаа компаниудад итгэх итгэл бага хэвээрээ. Энэ бүхнийг л дэс дараатай арга хэмжээ авч зохицуулах ёстой.

-Улсын төсвийн алдагдал 130 тэрбумд хүрээд байгаа. Зас­­­гийн газар төсвийн алдагд­­­­­­лыг татвар нэмэх замаар буу­­руулахаар төлөв­лөж  байгаа  бололтой?

-Байдлыг улам хурцатгана. Татвар нэмэх гээд байгаа нь төр засгийн зардал өндөр байгаатай холбоотой. Уг нь төр засаг татвар нэмэх биш зардлаа танах хэрэгтэй. Хэрэгтэй хэрэггүй албан тушаалуудаа цөөлж, төрийн орон тоог багасга. Цөөхөн цомхон, чадварлаг багаар төрийн ажлыг хиймээр байна. Нүсэр том бүтцээр ажиллаад төрийн ажил урагшаа явахгүй байна шүү дээ. Татвар нэмэхийнхээ оронд Ардчилсан нам сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгасан  гурван тэрбум төгрөгөөс бага эргэлттэй аж ахуйн нэгжид татварых нь  96 хувийг нь буцааж өгнө гэснээ хэрэгжүүл.

Нийт татварын 90 хувийг татвар төлөгчдийн тавхан хувийг эзэлдэг томоохон компаниуд төлдөг.Гэтэл тэднийхээ нуруун дээрх ачааг нь улам нэмэхээр улс орон яаж хөгжих юм. Монголд хүн ажилд авна гэдэг бараг шийтгүүлж байгаатай адил болно. Тэгэхээр татвар нэмж, төрийн хэтэрсэн зардлыг нөхнө гэдэг маш буруу алхам. Тэгээд ч манайхан ашигт малтмалынхаа үнийг өндөр тооцож, улсын төсвөө төлөвлөн эдийн засгаа унагадаг шүүдээ.

-2012 оны сонгуулийн өмнөхөн батлагдсан Страте­гийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг Засгийн газар ярилцаж байгаа юм билээ. Ганц энэ хуульч биш, урт нэртэй хуулийн талаар УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэж магадгүй байна. Манай хууль батлагчид алдаагаа ухаарч байх шиг. Гэхдээ энэ оройтсон ухаарал гадаадын хөрөнгө оруулагчдад эерэг сэтгэгдэл төрүүлж чадах болов уу?

-Тун хэцүү. Ойрын хоёр, гурван жилдээ гадаадын хөрөнгө оруу­лагч­дыг шинээр татаж чадахгүй. Гадаадын хөрөнгө оруулагчид гээд жижиг хоолны газрыг хэлэхээ бид больсон. Урт хугацаагаар хөрөнгөө оруулдаг, хөрөнгө нь олон салбарын хөгжилд үр нөлөөтэй хүмүүсийг онцлох ёстой. Ямар ганзагын наймаа эрхлэхээр Монголд орж ирж байгаа биш. Одоо харамсалтай нь монгол­чууд хөрөнгө оруулагчдыг нохойн гуяар даллаад ч ирэхгүй. Байгаа том төслүүдээ тээг саад болол­гүй, урагшлуулах хэрэгтэй. Оюутолгойн бүтээн байгуулалтын ажлыг эрчим­­жүүлмээр байна. Тава­н­­­­­толгойн төслөө яаралтай хэрэг­­­­жүүлмээр байгаа юм.

-Оюутолгойн төслөөс болоод монголчууд хоёр хуваагд­­­­чихлаа. Нэг хэсэг нь “Рио-Тинто”-г өмөөрч, нөгөө хэсэг нь эсэргүүцэж байна. Гэтэл Оюутолгой гэнэт­хэн 1700 ажилтнаа халчихлаа. Асуудал бүр хурц­даж магадгүй байна?

-Ногдол ашиг хүртэх хугацаа хойшиллоо гэж зарим нь хашгирч байгаа. Ногдол ашиг гэдэг нь ашиг нь гарсны дараа л ярьдаг зүйл. Ашиг нь гараагүй байхад юуг нь хувааж идэх гээд байгаа юм бэ. Ашгийг нь гартал ядаж амьд явуулах ёстой доо. Ашиг нь гарах нь удаад байна гээд хөрөнгө оруулагчаа буудаад алчихаж болохгүй биз дээ. “Рио-Тинто” нэгдүгээрт, ган­за­гын наймаачин биш, дэлхийн хамгийн том уул уулхайн компанийн нэг. Хоёрдугаарт, Оюутолгой шиг том төсөлд хөрөнгө оруулалт нь нэг хоёр жилээр бус 50, 60 жилээр үргэлжилнэ. Оюутолгойн хөрөнгө оруулалт хоёр үе шаттай. Нэгдүгээр үе нь ил уурхайн олборлолт, зэсийн баяжуулах үйлдвэр болон экспортоо эхлүүлэх ажил, энэ ажил хугацаанаас нь өмнө дууссан. Цаашлаад цахилгаан станц, зам барих ажил явагдана.

Харин хоёрдугаар шатны ажил буюу далд уурхайн хөрөнгө оруу­­лалтыг ТУЗ нь хуралдаад зогсоо­чихлоо. Хувьцаа эзэмшигчид оруулах хөрөнгийн талаар нэгдсэн ойлголтод яаралтай хүрмээр байна. Миний ойл­­госноор тэд 1700 ажилтандаа 45 хоногийн чөлөө олгоод байгаа юм билээ. Энэ олон хүнийг бүр мөсөн халж байгаа бол байдал хэцүүднэ. Банкуудын орон сууцны зээл муудаж, чанаргүй зээл нэмэгдэнэ. Тэдгээр зээлийг даатгалын компаниуд эрс­дэлийг нь хариуцсан учир бас асуу­далд орно. Санхүү болон хөрөнгийн зах зээлд сөрөг нөлөөтэй. Тэгэхээр хоёр хувьцаа эзэмшигч хариуцлагатай байх ёстой. Далд уурхайн хөрөнгө оруулалтынхаа талаар олон нийтэд ил тод мэдээлэл өгөх ёстой гэж бодож байна.

-Монгол Улсад бүтээн байгуулалт өрнөөд л байдаг. Гэтэл алслагдсан аймгууд нь эзэнгүйрч, хөдөөд хөгжил гэх юм алга байна. Хөдөө орон нутагт хөгжил авчрахын тулд юу хийх ёстой вэ?

-Бүс нутгийн хөгжлийн бодлого ил тод биш байна. Орон нутгийн удирдлага найр наадам хийх, янз бүрийн баяр тэмдэглэхээс онцлог үйл явдал алга. Уг нь баруун, зүүн, төвийн бүсээр нь өрсөлдүүлж хөг­жүүлэх, давуу тал ялгаагаа ашиглан гадаад, дотоодын хөрөнгө оруулалт татах ёстой. Харамсалтай нь, бид морь, бөхөөсөө хэтэрч өрсөлдөж чадахгүй байна. Сэтгэлгээгээ шинэ­чилж, орчин үеийн тогтолцоо руу шилжих цаг болжээ. Засаг дарга нь томилогдоогүй гээд Хөвсгөл аймагт юу ч хийгдээгүй байгаа гэнэ. Нэг феодал томилогдоогүйн төлөө бүхэл бүтэн аймгийн ажил цалгардаж байна. Хариуцлага гэдэг ойлголт Монголд үнэндээ алга болсон.

Нөгөө талаар бүс нутаг аймгууд өөрсдийн брэндтэй болох, өөрсдийнхөө давуу талыг ашиглан онцлог бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой. Яагаад чацарганы ундаа, жүүсээ экспортод гаргаж болох­гүй гэж.  Яагаад ойгоор нь дүүрэн элдвийн жимс ногоо ургаж байхад гадаадаас химийн бүтээгдэхүүн хольсон хүнс худалдаж авах ёстой гэж. Мал аж ахуйн орон мөртлөө сүүгээ гаднаас авч байгаа юм. Гэтэл үлгэр дууриал болох ёстой дарга нар нь наадам, найр, геннис меннис гээд хөөрцөглөөд байхаар, ард түмэн нь морь бөхөөсөө цааш юу ярих билээ.

-Хариуцлагын тухай та хөндлөө. Хууль батлагчид, бодлого боловсруулагчды нал­даанаас болж Монголын нийгэм, эдийн засагт гарч байгаа сөрөг үр дагаварын хариуцлагыг яаж тооцох вэ. Сэтгэлийн хөөрлөөр баталсан муу хууль олон байгаа гэдгийг хүлээн зөвшөөрдөг мөртлөө санаачилсан, боловс­руулсан, баталсан хүмүүс­­тэй нь хариуцлага тооц­­сон удаа байхгүй?

-Ардчилсан нийгэмд төрийн эрх мэдлийг улс төрийн намууд атгадаг.Улстөрийн нам нь гишүүдтэйгээ гаргасан алдааных нь хариуцлагыг тооцох ёстой. Монголын улс төрийн намууд нь алдаа гаргасан удирдлагатайгаа хариуцлага тооцох бус харин ч хамгаалдаг, өөгшүүлдөг. УИХ-ын гишүүд нь хуулиа ч гаргаад, бас өөрсдөө гүйцэтгээд явдаг болсон. УИХ-ын гишүүдээс Засгийн газар нь бүрддэг. Өнөөдөр 76 гишүүний 19 нь сайд. Хүн өөрөө өөртэйгээ хариуцлага тооцохдоо муу. Ер нь яах гэж сайд болохын төлөө үхэн хатан дайраад байгаа юм бол. Өөрийн бизнесийг хамгаалах, баяжуулахын төлөө юм. Ард түмний амьдралыг сайжруулна энэ тэр гэдэг нь зүгээр л өнгөлөн далдлалт. Иргэд бид өөрсдөө ч буруутай. Нүүрэн дээр нь ил шулуухан шүүмжилж чадахгүй, ар хударгаар нь дандаа муулдаг. Сайд, гишүүдийг нүүрэн дээр нь, нүдийг нь бүлтийтэл шүүмжилдэг, хариуцлага тооцохыг шаарддаг байх соёл байхгүй. Бидний дэндүү гүдэсхэн зангаас ч болдог байх. Өөрөөс нь өөр хүн байдлыг өөрчлөх юм шиг бодож явдаг. Ер нь иргэд маань төрөөс айгаад л байгаа юм даа. Хувийн хэвшийнхэн нь төрөө шүүмжлэхээр элдэв хяналт шалгалт, татвараар дарамтлана гэж айдаг, төрийнхөн нь дарга, сайдаа шүүмжлэхээр ажлаасаа халагдах вий гэж айдаг. Оюутнууд нь шүүмжилье гэхээр тэтгэлгээ өгөхөө больчихвий гэж эмээдэг. Ард түмнээ  айдастай аймхай хүмүүс болгохыг төр өөрөө хүсээд байгаа ч юм билүү,хэн мэдлээ.

-Ярилцлага өгсөн танд баяр­­лалаа. Таны ажилд амжилт хүсье.

Ж.НЯМСҮРЭН

Эх сурвалж: “NEWS WEEK” сонин №025

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

21 Comments

  • ZOCHIN (August 19, 2013 10:34:12 pm )

    TURIIN APPARAT ZANHAIJ ZARDAL IHESSEN TUHAI TANII HELSEN UGIIG HULEEN ZOVSHOORCH BNA. HARIN OYUTOLGOIN ASHIG HUVAAH TAL DEER TANIIG IIM BOLOVSROLTOI HUN IIM JIJIGHEN TARHIAR SETGEJ YARIJ BGAAG HARAAD OORIIN ERHGUI HUDALDAGDSAN YUMUU TODORHOI HEMJEENII ASHIG SONIRHOL BNA GJ HARDHAAR BNA. OYUTOLGOI TAVANTOLGOI ALI ALI NI AJILLAAGUI ON JILUUDED MONGOL ULS ORSHIN TOGTNOSOOR L BSN. HARINN CH BID EH NUTGAA BAIGALIA HAIRLAAD UR HOISHDOO UNE TSENETEI NI ULDEEH TUHAI YRIH YOSTOI BTL TSETSERLEGIIN HUUHDEES DOLOON DOR BHIIN. BID NEGDEJ NEG UZEL BODOLTOI BJIIJ MONGOL ULSIIN ERH ASHGIIG HAMGAALJ ULDEH YOSTOI YUM SAN DAA UUL NI.

    • Hariult (August 20, 2013 11:56:27 am )

      Eh nutag gej hooson oriloh bish shu de. Zohistoi ashiglah asuudal.
      Jargalsaikhan zov l yariad baigaa shu de.
      Daanch hench sonsohgui um da. Tor chin iim umiig sonsoj bodlogodoo tusgaj baih mehanizmtai baih yostoi um shte.

    • dsfasdfasdfa (August 20, 2013 10:54:46 pm )

      Нохойн мах иддэг л биш бол ямар хүн нохойн гуяар далалсан согогтой хүн дээр очих вэ дээ, жаргалсайхааан!! Яагаад үүнийг ойлгохгүй биана!!!! Али 90ээд оноос хойш явуулж буй АНУ барууны боловсруулсан бүх зүйлийг хувъчил дараа ни ааажуу уужуухан хувъд гарсан бүх үйлдвэр дэд бүтэцийг нъ гартаа оруулж улс орныг нъ барицаалан эд баялгийг нъ цөлмөх гэсэн бодлогын золиос болсон байна даа энэ Жаргалсайхан!! Монгол алъ хэдийн энэ сүйрлин бодлогын золиос бол бүх үйлдвэрүүдээ дампууруулж сөнөөсөн одоо хэдэн уурхайгаар амъ зогоож байгаа нөхцөлд, түүнийгээ бас цахилгаан станцаа хув;д гаргаад нөгөөдүүл нъ бүгдийг нъ зарж орхиод алга болно дээ!! Ийм л бодлого энэ ХУВЪД ГАРГА ТӨР МУУ МЕНЕЖЭР гэсэн увайгүй бодлогын цаана нуугдаж байгаа юм!!

  • zochin (August 19, 2013 11:42:24 pm )

    nuguu Bayarzogt gedeg hunenzer amid uu, oyun tolgoi gereeg sain bolson geed orilood bsan haana bna.hubiin dansandaa l heden nogoon zugluulsan yum bna l daa.manai orond zuukh gej baiguulllaga baidag yum bolob uu, gadaad dansan ilerchiheed baihad yu ch boloogui yum shig l turiin tolgo guij yabah yum daa.iim l ardchlal mongolorond bna dooooo..

  • одсарнар (August 20, 2013 12:53:39 am )

    нохойн гуяаар даллавал орж ирэх биш зугтаах байлгүй ухаантай болж харагдах гээд цэцэрхэх биш хэхрэх хүмүүс их байх юм аа

    • sdfasdf (August 20, 2013 10:55:47 pm )

      Нохойн мах иддэг л биш бол ямар хүн нохойн гуяар далалсан согогтой хүн дээр очих вэ дээ, жаргалсайхааан!! Яагаад үүнийг ойлгохгүй биана!!!! Али 90ээд оноос хойш явуулж буй АНУ барууны боловсруулсан бүх зүйлийг хувъчил дараа ни ааажуу уужуухан хувъд гарсан бүх үйлдвэр дэд бүтэцийг нъ гартаа оруулж улс орныг нъ барицаалан эд баялгийг нъ цөлмөх гэсэн бодлогын золиос болсон байна даа энэ Жаргалсайхан!! Монгол алъ хэдийн энэ сүйрлин бодлогын золиос бол бүх үйлдвэрүүдээ дампууруулж сөнөөсөн одоо хэдэн уурхайгаар амъ зогоож байгаа нөхцөлд, түүнийгээ бас цахилгаан станцаа хув;д гаргаад нөгөөдүүл нъ бүгдийг нъ зарж орхиод алга болно дээ!! Ийм л бодлого энэ ХУВЪД ГАРГА ТӨР МУУ МЕНЕЖЭР гэсэн увайгүй бодлогын цаана нуугдаж байгаа юм!!

    • Ta zuir ug mededgui hun bn (August 21, 2013 5:39:51 am )

      Nohoin guyar dallah gedeg ug chine , hezeech butehgui zuiliig oroldoh gesen zuir ug shuudee huurhii mgl helee yadaj medeed margaldaachee

  • одсарнарертөнц (August 20, 2013 12:54:34 am )

    нохойн гуяаар даллавал орж ирэх биш зугтаах байлгүй ухаантай болж харагдах гээд цэцэрхэх биш хэхрэх хүмүүс их байх юм аа

  • Anonymous (August 20, 2013 7:57:37 am )

    HELTS UGEE BURUU SONGOSON BNA.

  • mm (August 20, 2013 7:57:55 am )

    HELTS UGEE BURUU SONGOSON BNA.

  • Оохон (August 20, 2013 9:07:33 am )

    Өмхий амтай энэ амьтны эдийн засаг мэддэг гэж юу байх вэ

  • зочин (August 20, 2013 9:16:02 am )

    Би энэ Жаргалсайхан гэдэг хүнийг овоо залуу гэж боддог байлаа. Ёстой илжигний эрлийз байна шүү дээ.

  • sen (August 20, 2013 9:49:32 am )

    Oyutolgoin TUZ neg yum bodson l bailgui. Haraat bus nolootei sudalgaanii baiguullaga baih l yostoi yum baina. Namaas angid

  • Anonymous (August 20, 2013 10:25:21 am )

    ene huur heden togrog absan boldoo chaabas.eniig mongoloos hooj ybuul ter gadaadiin horongo oruulaltai hairtai afrikluu n margaash hooj ybuul.

  • zarim nuhduud (August 20, 2013 10:58:48 am )

    Zarim nuhduud setgegdel bichij baina gej buduullgee haruulah um

  • Ноён (August 20, 2013 11:12:19 am )

    Манай улсын амьдрал нэг л биш байгаа. 20 жил Ардачлал нэрээр явлаа, сайхан байна оо, баян болох гэж Их Хуралд сонгогдох, за за ер нь Монгол улс мөхөлрүүгээ яваад байна уу. Африкийн улсууд шиг Ирээдүй харагдаж байна шүү.

    • battugsbattugsbataa (August 20, 2013 6:48:19 pm )

      yag tiim shyy yanaaa yaj neg uuduu garnaa uul ni jargalsaihan shig hymyys olon baisan bol daanch tsuuduud baina hs dee dandaa hagas soliotoi medrel muutai yumnuud ni turd garaad baih yum

  • Anonymous (August 20, 2013 9:10:06 pm )

    Noxoi nx guyar dallaval xen irex ym xoninii guyar dallaachee tegvel xun irne shuu kkkkk

  • xarz (August 20, 2013 9:22:33 pm )

    1700 ajilchnaas bolj mongolchuud bugdeeree hohiroh n zov ymuu.onoodor 1700 hun saihan amdraad l udahgui hooson har nuh uldene.ashiggui gereeg shuud l tcutclah heregtei. helsen gereelsen hiih estoi ymaa hiihgui tiim ih olon terbum dolloroor osgoson gereeg shuud l tcutcalsan n deer.tegeed bas bolooguiee gadagshaa gargaj baigaa buteegdehuunee hend haash n ymar uneer zarj baigaa n nuutc.yg hulgaich.luivarchin.

  • манайхан (August 20, 2013 10:23:24 pm )

    ард түмэн яадуу байна гэдэг хулгайч баячуудад ашигтай 10 хан төг өгөөд юуч хийлгэж болно шүүдээ зарим хулгайч баригдаж байна энэ сайн хэрэг хуучирах биш ирээдүйн шудрага залуус гарч ирэхэл болно тэр цагт тооцоо үр хүүхэд нь хийх байхдаа хөөрхий

  • dsfadfa (August 20, 2013 10:53:57 pm )

    Нохойн мах иддэг л биш бол ямар хүн нохойн гуяар далалсан согогтой хүн дээр очих вэ дээ, жаргалсайхааан!! Яагаад үүнийг ойлгохгүй биана!!!! Али 90ээд оноос хойш явуулж буй АНУ барууны боловсруулсан бүх зүйлийг хувъчил дараа ни ааажуу уужуухан хувъд гарсан бүх үйлдвэр дэд бүтэцийг нъ гартаа оруулж улс орныг нъ барицаалан эд баялгийг нъ цөлмөх гэсэн бодлогын золиос болсон байна даа энэ Жаргалсайхан!! Монгол алъ хэдийн энэ сүйрлин бодлогын золиос бол бүх үйлдвэрүүдээ дампууруулж сөнөөсөн одоо хэдэн уурхайгаар амъ зогоож байгаа нөхцөлд, түүнийгээ бас цахилгаан станцаа хув;д гаргаад нөгөөдүүл нъ бүгдийг нъ зарж орхиод алга болно дээ!! Ийм л бодлого энэ ХУВЪД ГАРГА ТӨР МУУ МЕНЕЖЭР гэсэн увайгүй бодлогын цаана нуугдаж байгаа юм!!

antalya rent a car