2013 оны 08 дугаар сарын 20-ны08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Баруун зүгийн нутгаар үүл багасна, бороо орохгүй. Бусад нутгаар үүлэрхэг, төв болон зүүн зүгийн ихэнх нутаг, говийн нутгийн зарим газраар бороо орно. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, зүүн хагаст өмнөөс секундэд 5-10 метр, говийн нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 11-16 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 21-26 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. 16-18 градус дулаан байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.