Энэтхэгийн Ченнаи хотын эмнэлэгт өнгөрсөн долоо хоногт хэвтсэн 3 сартай Рахул хүүгийн бие олон газраа түлэгджээ. Хүүгийн биеэс гэнэт гал гарч шатаж эхэлдэг хэмээн эх нь ярьж байна. Энэ бол 4 дэх тохиолдол аж.
Эмч нар хүүг үзээд онош тавьж чадсангүй. Тэд янз бүрийн хувилбар дэвшүүлснээс хамгийн үнэмшилтэй нь хүүгийн арьсаар дамжин ямар нэгэн хий ялгарснаас болж шатдаг байх гэжээ.
Хүүхдийн тасгийн эрхлэгч Нараяна Бабу “Өмнөх 3 тохиолдлын талаар хүүхдийн эхийн ярианаас л мэднэ. Хүүгийн биеийн байдал тогтворжихоор буюу 14 хоногийн дараа эмнэлгээс гаргах байх. Харин үүнээс өмнө түүний арьсаар дамжин гадагшаа ялгарч ууршдаг хийг олж тогтооно” хэмээн мэдэгдэв.
Хүүгийн эх “Эхний удаа 9 долоо хоногтойдоо хүүгийн биеэс гал гарсан. Хүмүүс намайг өөрөө хүүхдээ түлсэн гэдэг юм. Хүүгийнхээ энэ өвчнөөс болж бид бүхнээ алдсан. Эргэн тойрны хүмүүсийн харилцаа муудаж, ажилгүй болсон. Амар амгалан байж чадахаа болилоо” гэж ярьж байна.
Гэвч эмч нарын зарим нь хүүгийн эхэд итгэхгүй байна. Эмч Жаган Мохан “Биеэс гэнэт гал гарч, өөрөө шатдаг гэж хүмүүсийг төөрөгдөлд оруулж байна. Хүүхэд яагаад ч өөрөө шатахгүй. Архичдын хөлсөнд жаахан спирт агуулагддаг ч тэд хүртэл хэзээ ч биеэс гал гарч, шатсан гэж гомдоллож байгаагүй” хэмээн мэдэгдлээ.
Холбоотой мэдээ
-
unshigch (August 16, 2013 11:16:06 pm )
ooroo khuukhdeen tulcheed teneg yum be
-
Anonymous (August 17, 2013 10:47:09 am )
xudlaa soliorch baina ene avgai
-
lolo (August 17, 2013 11:11:33 am )
maGADGVI UM OOOOOO
-
Anonymous (August 17, 2013 11:16:28 am )
HIWS TSEWERLEGEEE 93025588
MANAIH AIL BOLON ALBAN BAIGUULAGIIN HIWS HIWSENTSER DROJIIG ANU-IIN KIRBY TUHUURUMJUUR ZORIULALTIIN HUUS SHAMPOON ASHIGLAN CHANARIIN UNDUR TVWSHIND TSEWERLEJ VILCHILJ BAINA -
zochin (August 17, 2013 11:35:57 am )
энэ манай Өнөрмаагийн төөрсөн хүүхэд байхоо
-
zoloo (August 17, 2013 1:02:57 pm )
bas neg arga l sedsen uhaantai yum bhda
-
ard (August 17, 2013 10:11:16 pm )
soliorol
-
eneeer (August 17, 2013 11:56:04 pm )
Enetheg unurmaa…
-
zulaa (August 18, 2013 9:38:31 am )
unheer iim bol ymar aimar bei
-
кккк (August 18, 2013 11:55:08 am )
яагаад ч ийм юм байх боломжгүй. хөөрхий хүүгээ түлсэн л байж таарна. энэ нялх амьтныг тэгж тарчлааж яах нь вэ. угаасаа өөрөөс нь гал гардаг бол яалаа гэж өөрөө түлэгдээд байхын болж байна. орчиноо л шатаана уу гэхээс . ямар тэнэг хүн бэ. тэгээд эмнэлэгт түлэгдээгүй юм биш үү . эхээс нь хол байлгаж үзэх хэрэгтэйг эрх биш мэдэх байлгүй дээ эмч нар нь
-
tenegvvd (August 18, 2013 2:17:12 pm )
ene enetxegchvvd teneg xeze hvni biynes gal garch baisi bvr hyyhed shvv oorsdo tvlchxed tenegtej baigan
-
Anonymous (August 18, 2013 7:46:17 pm )
bi bagadaa ingedeg baisiin odoo boon sorvi
-
azaa (August 18, 2013 7:46:42 pm )
bi bagadaa ingedeg baisiin odoo boon sorvi
-
Чинээ (August 23, 2013 6:49:44 am )
Удахгүй бурхнаар бөөлжих вий дээ
14 Comments