Оюутолгойн гэрээний талаар Эрдэс баялагийн үндэсний нийгэмлэгийн тэргүүн Х.Владимирийн ярилцлага
Оюутолгойн гэрээг их сайн гэрээ болсон гэж улс төрчид ярих юм энэ талаар та юу хэлэх вэ?
Оюутолгойн гэрээг сайн муу гэж дүгнэж хэлэх нь хийсвэр дүгнэлт. Ягаад гэвэл энэ гэрээг сайн муу гэж дүгнэхээс илүү энэ гэрээний ирээдүйн ач холбогдолыг , 20-30 жилийн дараа энэ гэрээнээний нөхцөлөөс улбаалан Монголын эдийн засаг, Монголын байгаль экологид учруулж болзошгүй сөрөг нөлөөлийг , үр ашгийг урьдчилан нарийн тооцож , үнэлж цэгнэх нь чухал байгаа юм. Монголын засгийн газар Оюутолгойн гэрээнээс өмнө тогтвортой байдлын 4-5 гэрээ хийсэн. Өнөөдрийн өндөрлөгөөс харахад эдгээр гэрээнүүд Монголчууд бид нарт , Монголын эдийн засагт, ашиг өгч байна уу эсвэл монголын ард түмний өмч хөрөнгө болох байгалийн баялагийг цөлмөж байна уу гэдэг нь хэн , хүн бүхэнд ойлгомжтой байна. Жич. Тамсагийн бүтээгдэхүүн хуваах гэрээ, Америкийн СОКО интернэйшнэл гэдэг компанитай анх 30 жилийн хугацаагаар байгуулсан боловч Хятадын төрийн өмчийн Дайчин компанид талбайгаа зараад арилаад өгсөн. Энэ компани өнгөрсөн хугацаанд 5 сая барелль газрын тосийг ямар ч татваргүйгээр Хятад улс руу экспортолж, Монголын дорнын талыг там болгож одоо Улсын дээд шүүхээс газрын нөхөн төлбөрт хоер тэрбум гаруй төгрөгийн хохиролыг иргэнийн нийгмийн байгууллагууд нэхэмжлээд , Хятадын тал эсэргүүцээд явж байна. Монголын газрын тосны жилийн хэрэглээ 2 сая барелль нефть бүтээгдэхүүнийг бид маш өндөр татвар өртөгтэйгээр импортолж хэрэглэж, дотоодын нийт бүтээгдэхүүний 30 гаруй хувьтай тэнцэх хэмжээний зардлыг газрын тосон бүтээгдэхүүнд зарцуулж байна. Үүнээс харахад энэ гэрээ Монголд ямар ч ашиггүй , ач холбогдолгүй гэрээ хийсэн болох нь одоо харагдаж байна. 15 жилийн өмнө, Монголын анхны ерөнхийлөгч П.Очирбат торгон дээлнийхээ энгэрийг газрын тосоор мялааж, Монгол улс газрын тостой болж , газрын тосны хараат байдлаас Америк ах нарын тусламжтайгаар үүрд ангижирсан, маш их ашигтай сайн газрын тосны гэрээ байгуулсан тухай тэр үеийн хэвлэл мэдээлэлийн хэрэгслэлээр магтан шоудаж байцгаасан билээ.
Дараачийн тогтовортой байдлын гэрээ нь Бороогийн алтны ордыг ашиглах гэрээ, Алтай трейд ХХК, Канадын Центрагоулд компанитай 15 жилийн хугацаанд бороогийн алтны ордыг ашиглах гэрээ, 5 жилийн хугацаанд Бороогийн 43 тонн алтыг татварын маш хөнгөлттэй, тогтвортой нөхцөлд Бороогийн нөөцийг дуусгасан одоо, энэ гэрээний нөхцөл доор Гацууртын ордыг нуруулдан уусгах технологоор ашиглах зөвшөөрлийг сонгуулийн өмнө ЭБЭХ-ний сайдаас авсан, дараачийн 60 тонн алтыг цөлмөх аяндаа мордсон байна. 2012 оны 1-р сард УИХ-аас тогтвотрой байдлын гэрээ хийсэн эдгээр аж ахуйн нэгжүүдтэй өсөн нэмэгдэх нөөцийн татвар оногдуулах өөрчлөлтийг гэрээнд оруулах шийдвэр гарсан боловч одоо хүртэл дээрх гэрээнүүдэд өөрчлөлт оруулаагүй л байна. Энэ бас л Монголд ашиггүй гэрээ болох нь харагдаж байна.
Эдгээр гэрээнүүдээс сургамж авч Монголчууд бид баялагтаа эзэн сууж цааш цаашдийн гэрээнүүдийг маш нягт нямбай хариуцлагатай , үр ашгийг нарийн тооцож гэрээг хийх учиртай.
Тэгээд Оюутолгойн гэрээ муу хийгдсэн гэрээ юу?
Оюутолгойн орчимд одоогоор илрүүлээд Хөрөнгийн бирж дээр зарлаад байгаа Айвенхоумайнз компаний 45 сая тонн зэс, 1800 тонн алтны нөөц бол энэ орд дэлхийн хэмжээнд эхний нэг хоерт жагсах том орд болох нь тодорхой болсон. Айвенхоумайнз компаний ерөнхийлөгч Фридлан гэдэг хүн бол бизнесмен хүн, энэ хүн бол унасан газраасаа алттай шороо атгаад босдог тийм хувь зохиолтой хүн юм байна. Энэ хүн зах зээлийн зарчимаар, маш их эрсдэл гарган байж, Оюутолгойн зэс алтны тогтоогдоод байгаа нөөцийг илрүүлж чадсан гавьяатай хүн, Монголын төр энэ хүнийг алдаршуулж, гавьяагийн үнэлэх хэрэгтэй. Эрсдэл нь юу байсан бэ гэвэл Би эйч Пи компаний эзэмшилтэй хайгуулийн лицензийг 37 сая ам. доллараар худалдан авч, 1200 метрийн гүнд өрөмдлөг хийж Оюутолгойн баялагийг илрүүлсэн. Энэ бол тухайн үедээ маш том эрсдэл байсан юм. Мөн өрөмдлөгийн хамгийн орчин үеийн техник технологийг Монголд нэвтрүүлсэн, урьд өмнө Монголд хэзээ ч 1200 метрийн гүнд өрөмдлөгийн ажил хатуу, хүдрийн биет дээр хийж байгаагүй. Оюутолгойгоос гадна Нарийн сухайтын нүүрсний илэрцийн талбайд хэд хэдэн нүүрсний ордыг илрүүлж, одоогийн байдлаар нэг тэрбум гаруй өндөр чанартай нүүрсний нөөцийг тогтоогоод байна. Энэ хүний баялагийг үнэлж, хувьцаанд хөрвүүлэн, тэр босгосон мөнгөөр орд газрыг зах зээлийн эргэлтэд оруулж байгаа бизнесийн ил тод нээлттэй зарчим нь Монголд оруулах хөрөнгө оруулалтыг улам бүр нээлттэй болгож байгаа юм. Тэгэхлээр гэрээний муу тал нь юунд байна вэ гэвэл Манай төр засгийн унхиагүй, увиагүй, амин хувиа хичээсэн эрх мэдэлдэнгүүдэд байгаа юмаа. Манай төр засгийн тэргүүн нар бүгдээрээ Фридландын зуучлагч нар болсон. Төрийн өндөр эрх ямба эдэлчээд тэд бүгдээрээ Монгол төрийн эрх ямбыг Фридландад зуучилсан. Хамгийн анхны зуучилагч нь Монгол улсын ерөнхийлөгч асан Н.Багабанди, түүний бие төлөөлөгч Канадад элчин сайд байсан Батсүх , одоо Оюутолгой компаний Фридландийг төлөөлж, Оюутолгой ХХК-ний төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, мөн МУ-ын ерөнхийлөгч асан П.Очирбат ,МУ-ын ерөнхий сайд асан Д.Содном нар Оюутолгойн гэрээг магтан дуулагч, хамгаалагч, МУ-ын ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, 2003 онд ЗГ-ийн ерөнхий сайд байхдаа 50 сая долларыг Фридландаас Оросын өр барагдуулах үед зээлдэж авч байсан, Одоогийн ерөнхийлөгч Ц. Элбэгдорж, 2004 онд ЗГ-ийн ерөнхий сайд байхдаа Фридландаас 50 сая долларын зээлийг ЗГ-ийн бондоор барьцаалж зээлдэж авсан, МУ-ын ерөнхий сайд асан С.Баяр 2009 онд МАН-ын удирдах зөвлөлийн хурлаар Оюутолгойн гэрээг дэмжүүлж, Оюутолгойн гэрээг УИХ-дахь олонхи суудлаар түрий барьж батлуулж чадсан , ЗГ-ийн бондоор барьцаалж жилийн 6.6 хувийн хүүтэй 150 сая ам. долларын урьдчилгаа төлбөрийг Фридландаас авч иргэн бүрт 21000 төгрөг тараасан, МУ-ын ерөнхий сайд асан Сү. Батболд мөн Фридландаас 100 сая долларын зээлийг , ЗГ-ын бондоор барьцаалж зээлдэж авч эх орны хишиг 22000 төгрөгийг ард иргэдэд тараасан, Сангийн сайд асан Баярцогт, ЭБЭХ сайд асан Д.Зоригт нар Монголд маш ашигтай гэрээ байгуулсан тухайгаа сайрхан магтаж, шагшин дуулагсад, Ашигт малтмалын үндэсний ассоциацийн ерөнхийлөгч нар цээжээрээ хамгаалагсад, Оюутолгойн сурталчилгаа нийтэлдэг Монголын бүх хэвлэл мэдээлэлийн хэрэгслэлүүд бүгдээрээ Оюутолгой ХХК-д өртэй учраас магтан шагширдаг, муу хир халдаахгүй, ингэж л хэдэн бор төгрөгийн төлөө Оюутолгойн гэрээний үнэнийг ялгаж чадахгүй болсон байна. Төрийн томчуул эрх ямбаа ашиглаж бүгд оролцсон учраас маш их улс төржсөн гэрээ, Монголчууд бид өөрсдөө зохиомлоор улс төржүүлээд , үймүүлээд байгаа юм. Тэрнээс Фридланд орж ирээд үймүүлээд , улс төржүүлээд багаа юм биш, Айвенхоумайнз компани маш нээлттэй компани гадаад зах зээлд бүх санхүүгийн тайлан тооцоо нь тоо ширхэгээрээ бичээстэй бирж дээр нээлттэй нийтлэгдэж байгаа харин Монголд энэ тухай мэдээлэл хаалттай байна. Тийм учраас энэ гэрээний сайн муугийн ялгах аргагүй. Гэхдээ Монголын хууль бүгдэд тэгш үйлчлэх ёстой, хуулийн өмнө нэг л үнэн байх ёстой. Энэ бол Оюутолгойн гэрээ Монгол улсад одоо мөрдөгдөж байгаа хуулийн заалтад нийцүүлэн хийгдэх ёстой харин энэ гэрээ олон хуулийн заалтуудыг зөрчиж хийгдсэн гэрээ. Тийм учраас зайлшгүй засаж хуулинд нийцүүлж гэрээг өөрчлөх шаардлага байна.
Гэрээний үр ашгийн талаар Та ярихгүй юу?
Гэрээний үр ашиг нь Оюутолгой ордыг ашиглах нарийвчилсан техник эдийн засгийн тооцоогоор тодорхойлогдох ёстой. Энэ тооцоог үнэн бодитой гаргахын тулд хэд хэдэн эдийн засгйн үзүүлэлтийг оновчлох ёстой. Үүнд Оюутолгой ордын зэс, алтыг агуулсан хүдрийн хагас үйлдвэрийн туршилтын үзүүлэлтүүд, ил уурхай, гүний уурхайгаас гарах уурхайн оновчтой хүчин чадал, хөвүүлэн баяжуулах технологийн метал авалтын итгэлцүүрүүд , анхны хөрөнгө оруулалтын хэмжээ, зээл болон хувьцаат хөрөнгийн харьцаа, зах зээлийн үнэ, татварын тогтворжилт, гэх мэт олон хүчин зүйлийг харьцуулан тооцож хамгийн үр ашигтай, маш богино хугацаанд, металлын хамгийн доод үнийн түвшинд үр ашигтай ажиллах эдийн засгийн загвар, оновчлолыг гаргаж тооцох ёстой. Сангийн сайд асан Баярцогтын яриад байгаа нэг хоер тоон үзүүлэлт байгаа л даа. Монголын талын ашиг нэрлэсэн үнээр 59%, өнөөгийн үнэ цэнээр 53% гэж. Эдгээр тоонууд энэ уурхай эдийн засгийн хувьд үр ашигтай ажиллах боломжийг тодорхойлсон бодит тоон үзүүлэлт биш юм. Учир нь эдгээр тоонуудыг ЗГ-т зөвлөх үйлчилгээ үзүүлсэн Гоулдмэн Сагс менежмент зөвлөх компаний тоймлож гаргасан тойм тооцоо. Тэгээд ч эдийн засгийн үзүүлэлтийг 52 жилээр дискоунтлаж тооцсон байна лээ. Санхүү эдийн засгийн тооцоог 30 жилээс цааш дискоунтлаж тооцоход тойм тооцооны санхүү эдийн засгийн үзүүлэлтийн алдааг 25-30 хувьд хүргэдэг учир нь 30 жилээс цаашаа дискоунтын итгэлцүүрийн үзүүлэлт тэг рүү тэмүүлдэг . Тийм учраас сайд асан Баярцогтын яриад байгаа энэ Монголын талын үр ашигтай гэсэн тоон үзүүлэлт 25-30 хувийн алдаатай гэсэн үг нэг үгээр хэлвэл Монголын талын ашиг нэрлэсэн үнээр 51%, өнөөгийн үнэ цэнээр 42% болж буурч байна. Ийм л алдаатай тойм тооцоо байна. Уул нь нарийвчилсан тооцоо үнэлгээг 2010 оны 3-р сарын 25-нд хэлэлцүүлж батлуулсан Оюутолгой ордыг ашиглах ТЭЗҮ-ээр тодорхой болох ёстой байсан боловч мөн ажлын хэсэг нөөцийг буруу тооцож, эдийн засгийн тооцоонд алдаа гарсан тул Эрдэс баялагийн зөвлөл уг ТЭЗҮ-ийг засвартайгаар хүлээж авлаа гэж улс төржсөн шийдвэр гаргасан. Тийм болохоор одоогийн байдлаар Оюутолгой төслийн үр ашгийн тооцоо нарийвчилсан байдлаар гараагүй байна.
Оюутолгойн гэрээг цаашид яаж сайжруулах вэ?
Гэрээ бол Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийн хүрээнд эрх зүйн субьектуудын хооронд байгуулсан эрх үүрэг хариуцлагыг тодорхойлон заасан эрх зүйн акт. Гэрээгээр тодорхойлсон зүйл заалтууд Монгол улсын хууль тогтоомжийг зөрчихгүй байх ёстой. Энэ гэрээний талаар Улс төрчид нэг ойлголттой болгох үүнээс МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж санаачлан УИХ-тай хамтран хаалтай мөн нээлттэй хуралдаан хийж Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд тусгагдсан хуулийн зөрчилтэй заалтуудыг хуульд нийцүүлэх , Хөрөнгө оруулалтын Монголын талд орж ирэх үр ашгийн хэмжээ хугацааг тодорхой болгох, ТЭЗҮ-ийг хуулийн дагуу засаж тодотгох, Зэс хайлуулах үйлдвэр барих асуудлыг одооноос яаралтай эрчимжүүлэх гэсэн асуудлыг тавьж Засгийн газарт тодорхой чиглэл даалгавар өгсөн боловч ЗГ-аас томилогдсон ажлын хэсэг өнөөдрийг болтол учир начрыг нь олохгүй хөрөнгө оруулагч нартай тохиролцож чадахгүй далд уурхайн бутээн байгуулалтыг зогсоож , монгол иргэдийн ажилгүйчүүдийн эгнээг мянга мянгаар нэмэгдүүлж байгаа нь харамсалтай байна.
Гэрээг сайжруулахын тулд юунаас эхлэх вэ гэвэл энэ түрүүнд Оюутолгой төслийн засвартайгаар хүлээж авсан ТЭЗҮ-ийг яаралтай тодотгож энэ төслийн эдийн засгийн үр ашиг, хөрөнгө оруулалтыг үүний дотороос далд уурхайд оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг нарийвчлан тогтоож, ТЭЗҮ-ийг 70 жилээр бус 25-30 жилээр хийж ЭБЗөвлөлөөр Монголын мэргэжилийн эрдэмтэд судлаачдын оролцоотойгоор нэн яалангуяа Манай Эрдэнэт үйлдвэрийг бутээн босгож буй туршлагатай уул уурхай баяжуулалтын зөвлөх инженерүүдийг оролцуулан үнэлэлт дүгнэлт гаргуулан уул уурхай баяжуулалтын мэргэжилийн түвшинд нэгдсэн нэг уул уурхайн инженерийн ойлголттой болох хэрэгтэй байна. Өнөөдөр энэ улс төрчид маш их улс төржсөн мэдэгдлүүд хийж , хий хоосон хардалт сэрдэлт үүсгэж байгаа нь Монголд хөрөнгө оруулах гэсэн гадаадын хөрөнг оруулагчдын итгэл сэтгэлийг алдагдуулж, урамыг хугалж байна. Монголын нэр хүнд гадаад талдаа маш их унаж байна. Ялангуяа уул уурхайн талаар ямарч анхан шатны ойлголтгүй хоосон цэцэрхэсэн улс төрчдөөс болж монголын уул уурхайн томоохон төслүүдийн хөрөнгө оруулалтын орчин маш хүнд байдалд орж байна. Энэ алдааг засахын тулд Оюутолгой , Тавантолгой зэрэг уул уурхайн томоохон төслүүдийн ТУЗ-д улс төрчдийг бус нарийн мэргэжилийн хараат бус шинжээчид, зөвлөх инженерүүдийг хараат бус гишүүнээр оруулан төслийн менежментийг төр бус мэргэжилийн инженерийн багаар удирдуулах шаардлагатай байна. Төр бол муу мененжер. Төрийн мэдлийн хувьцааны 10 доошгүй хувийг хөрөнгийн бирж дээр гаргаж ард түмэнд нээлттэй худалдах, стратегийн ордуудын ялангуяа Оюутолгой төслийн хувьцааны 10 хувийг ард түмэнд эзэмшүүлж ард түмний хяналтад авч, энэ төслийн ирээдүйн хувь заяаг атгуулах хэрэгтэй байна. Эс бөгөөс энэ урт настай үргэлжлэх төслийн хувь зая бидний хойч үед хүрэхгүй хариуцлагагүй улс төрчдийн хариуцлагагүй мэдэгдлээс дампуурах аюул нүүрлээд байна..
Мөн хамгийн чухал асуудал бол Оюутолгой төслийн эрчим хүч хангамжийн талаар монголчууд бодох цаг болсон байна. Импортын цахилгаан авч үйлдвэрлэл явуулан импортын сэлбэг материалаар Оюутолгойн баяжмалыг бартерээр нийлүүлж байгаа нь дэндүү харамсалтай байна. 21 зуунд зэс алтны баяжмалаар бартерын гэрээ хийгээд сууж байдаг ийм дампуурсан төсөл гэж байж болохгүй . Уул уурхайн сайд мэргэжилийн хүн байж энэ асуудлыг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй. Ноолуурчин сайд өмнөх сайд нь хятад хэлний орчуулагч эд нар монголын уул уурхайн бодлогыг тодорхойлж чадахгүй байна. Энэ алдааг яаралтай засах хэрэгтэй . Оюутолойн гэрээнд засаж сайжруулах зүйл, алдаа мадаг их байна. Энэ талаар бид жич ярина. Бид мэргэжилийн хүний хувьд энэ гэрээнд мониторинг хийж байгаа, шүүхээр шийдвэрлүүлэх зүйл ч байна. Тийм учраас энэ талаар дараа болох уу да .
Холбоотой мэдээ
-
Монголхүү (August 17, 2013 3:00:43 pm )
Монголчууд бид Оюутолгойг ашиглах хэрэг байгаа ч юм уу үгүй ч юмуу.Учир нь 2030-2048 онд ч ашиг авна гэх шиг Одоо ямарч ашиг авахгүй юмны төлөө сайхан газар нутгаа сүйтгүүлэх хэрэггүй Одоо засгийн газраар зээл авхуулана бид зуучлая ч гэх шиг энэ бүхэн хэрэггүй шүү дээ. Хойч үедээ үлдээе тэд шийдийг Оюу толгой Монголд ашиггүйййййййййййййййййййййййй Монголчууд бүгдээрээ эсэргүүцэе
-
ZOCHIN (August 17, 2013 7:59:42 pm )
CHHAVAAS DAA. BAS UNDESNII NIIGEMLEGIIN TERGUUN GCHIHJEE. IIMERHUU ERLIIZ HARI ELEGTEI NUHDUUD GADNIIHNIIG SHUTEJ SUU DOLOOSON GOLOG SHIG HUTSAHIIN/ ZASGIINGAZRIIN TERGUUN TA 2 YALGAA ALGA.
-
tenger (August 17, 2013 11:20:09 pm )
yun olon zuun say dollar be… mungu zeelj taraagaad eh ornoo buun uriin suljee bolgotsiin bn shuu dee … tedniig ard tumen ur tawij mungu taraa gej law guigaagui bh shu…..
3 Comments