“Орхон” худалдааны төвд үйл ажиллагаа эрхэлдэг түрээслэгч нарын түрээсийн үнийг үндэслэлгүйгээр нэмсэн, ямар ч бичиг баримтгүйгээр их хэмжээний мөнгө авсан, гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй, биелүүлэхийг шаардахаар түрээсийн байрнаас нь хөөдөг асуудлаар тэнд үйл ажиллагаа явуулдаг түрээслэгч нарын зүгээс гомдол гаргасаны дагуу Түрээслэгч нарын эрх ашгийг хамгаалах ТББ-ын тэргүүн, УИХ-ын гишүүн Г.Уянга болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар уг асуудлыг хянаж шалгаж үзээд Түрээслэгч нарын эрх ашгийг хамгаалах хуулийг санаачлах хэрэгтэй гэдгийг дурдсан юм. Тэгэхгүй бол хэн нэгэн түрээслэгч нөхрийн хууль бус үйлдэл нь олон зуун хүний эрх ашгийг хохироох, улмаар ямар ч үндэслэлгүйгээр түрээсийн үнийг нэмсэнээр өргөн хэрэглээний барааны үнийг автоматаар өсгөх, мөнгө авсан баримт бичиг өгөлгүйгээр мөнгө нэхэх, тусгай зөвшөөрөл дамлах асуудал байнга гарах болсон нь Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын шийдвэрлэх ёстой нэн тэргүүний асуудал болоод байна. Энэ ч үүднээс УИХ-ын гишүүн Г.Уянга нь тус газартай хамтран татвар төлөгч иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахад тууштай ажиллана гэдгээ мэдэгдлээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Delpha Puccetti (September 12, 2013 4:40:12 pm )
I just want to tell you that I am just new to blogging and certainly loved this web blog. Almost certainly I’m going to bookmark your site . You amazingly come with perfect writings. With thanks for ***ring your web page.
1 Comment