Сурагчийн дүрэмт хувцасны хууль зөрчсөн хуйвалдаан хэрээс хэтэрч буй талаар Сурагчдын дүрэмт хувцас үйлдвэрлэх оёдлын үйлдвэрийн холбооноос мэдээлэл хийлээ. Тэд энэ үеэр Сурагчийн дүрэмт хувцасны хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоохыг шаардаж Монгол Улсын Ерөнхийлөгчид шаардлага хүргүүлэх болсон талаараа мэдэгдлээ. Тус холбооныхон энэ үеэр хэлэхдээ бид Хохирогчдын холбоонд хандсан бөгөөд тэд энэхүү хэргийг гурван хууль зөрчсөн хэмээн үзэж байгаа. Хууль бус үйл ажиллагаагаа явуулж буй хүмүүс бол бүгд нэг гэр бүлийн хүмүүсээс бүрдсэн долоон компани байгаа юм. Бид энэ асуудлыг хичээлийн шинэ жилийг эхлэхээс өмнө шийдвэрлэхгүй бол хагас сая хүүхдийн дүрэмт хувцас одоог хүртэл шийдэгдээгүй байна. Ийм учраас бид төрийн тэргүүнээсээ энэхүү асуудлыг шийдвэрлэж өгөхийг шаардаж байна” гэв.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.